Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Дундговь аймгийн удирдлагууд 2,5тэрбум төгрөгийн тендерт өөрсдийн хамаарал бүхий компаниа шалгаруулжээ

Нийтэлсэн

-

ДУНДГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРТ ӨӨРСДИЙН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИА ШАЛГАРУУЛЖЭЭ

-“Шувуутайн Хийморь” ХХК Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэнгийн гэр бүлийн хүн н.Гантогтохынх бөгөөд тэрбээр Засаг дарга О.Бат-Эрдэнийн Зөвлөхөөр ажилладаг.
Дундговь аймгийн удирдлагууд төрийн мөнгөөр тоглож, хувьдаа завшиж байна. Тус аймгийн удирдлагууд 2.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерийг хэрхэн будилаантуулж өөрсдийн хамаарал бүхий компанидаа олгосон баримтыг дэлгэе.
Дундговь аймгийн Засаг дарга, Орон Нутгийн өмчийн газраас 2019 оны тавдугаар сарын 08 ны өдөр 2,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Наадмын талбайн дуусгал” нэртэй цахим тендерийг зарласан. Ингээд нэг сарын дараа Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны гишүүд хуралдаж шийдвэрээ гарган оролцогч “Зуут констракшн” ХХК-ийг шалгаруулсан байдаг. “Зуут констракшн” ХХК нь ажлын туршлага, чадвар байхгүй тендерийн тухай хууль журмын дагуу 2.5 тэрбум битгий хэл 100 сая төгрөгийн ч тендерийг хангах хэмжээний компани биш байж. Тус компанийн ард Дундговь аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн түүний нөхөр н.Гантогтох байдаг. Тэд 2016 оноос хойш аймгийн аль мөнгөн дүн өндөртэй тендерийг хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан завшиж хөрөнгөжиж байгаа тухай аймгийнхан ил далд ярьдаг.
Яагаад энэхүү компанийг шалгаруулсан байгаа вэ гэвэл н.Гантогтох захиралтай “Шувуутайн Хийморь” ХХК нь “Зуут констракшн” ХХК-тай туслан гүйцэтгэгч компани гэдэг нэрээр гэрээ байгуулж тендерт орсон байдаг. “Шувуутайн Хийморь” ХХК нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэнгийн гэр бүлийн хүн н.Гантогтохынх бөгөөд тэрээр Засаг дарга О.Бат-Эрдэнийн Зөвлөхөөр ажилладаг. Тийм болохоор л ямар ч шаардлага хангахгүй “Зуут констракшн” ХХК удаа дараа тендерт ялаад байдаг аж. Шалгарсан “Зуут констракшн” ХХК-ийн ажлын туршлага гэвэл дандаа Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас авч хийсэн ажлууд байдаг ба тус аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн үед өгсөн нь анхаарал татна.
Тус шалгараад байгаа компанитай гэрээ байгуулахдаа яаран сандран хийсэн бөгөөд нөгөө оролцогч компанийнхаа Сангийн яаманд дахин гомдол гаргах эрхийг хааж 2019 оны наймдугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээг үзэглэсэн Дундговь аймгийн Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г.Самданцоодол нь хуулийг үл тоон гэрээ байгуулсан байдаг. Тус тендерт хоёр компани өрсөлдсөн бөгөөд ялагдсан компани нь дээд шатных нь байгууллага буюу Монгол Улсын Сангийн яаманд тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдол гаргажээ. Сангийн яам тус гомдлыг хүлээн авч хянаад тендер шалгаруулалт нь хууль зөрчсөн талаар дурдсан зөрчлөө арилга гэсэн агуулга бүхий гомдол хянасан тухай 2019.07.19-ны өдрийн 6-1/4983 тоот албан бичгийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байдаг. Гэтэл дээд шатны байгууллагын шийдвэрийг дагаж биелүүлэхгүй үл тоон хууль бус шалгаруулалтыг 2019.07.29-нд дахин хийн нөгөө л компаниа үнэлгээний хорооны таван гишүүн 100 хувийн санал нэгтэйгээр дэмжжээ. Тус ажилд орон нутгийн төсвөөс санхүүжих байсан 500 сая төгрөгийг авсан байж магадгүй гэсэн хардлага байгаа юм. Тус тендерийг зарлахаас эхлээд шалгаруулах гэрээ байгуулах мөн ажлыг эхлүүлэх хүртэл Монгол Улсын Захиргааны тухай хууль, Тендерийн тухай хуулиудын олон заалтыг зөрчсөн бөгөөд энэ нь авлига албан тушаалын хэрэг мөнгө угаалтын эрүүгийн хэрэг болон хувирч байна. Учир нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж гэрээ байгуулж байгаа Дундговь аймгийн хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга гэгч Г.Самданцоодол нь гэрээнд гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулахдаа шалгарсан компанийн гүйцэтгэлийн баталгаа болох банкны баталгааг үндэслэж гэрээ байгуулах хуулийн зохицуулалттай, шалгарсан компани нь мөн тендерт шалгарсан мэдэгдэл авснаас хойш ажлын зургаан хоногт багтаан баталгаа гаргадаг нэг удаа 15 хоногоор сунгах боломжтой гэж хуулинд заасан. Банкны баталгааг хуулийн хугацаанд гаргаагүй бол дараагийн компанид гэрээ байгуулах эрх олгохгүй бол тус тендерийг хүчингүй болгож дахин зарлах ёстой гэж цагаан дээр хараар хуульд бичиж баталжээ. Гэвч энэ хууль үйлчлэхгүй тус баталгааг бүр 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан байдаг.
Ялагдсан гэх компани нь эрхийнхээ дагуу өмнө нь Сангийн яаманд хандсан ч Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар хуулийн дагуу биелүүлж ажиллаагүй тул шүүхэд хандсан. Шүүхэд захиргааны хэрэг нээгээд нотлох баримтууд нь ирэхэд шалгарсан гэх компани нь ямар ч туршлагагүй, чадваргүй, санхүүгийн чадамжгүй, инженер техникийн ажилчингүй, нийгмийн даатгал тодор­хой­лолт гээд тухайн тендер шалгаруулалтын маш олон зүйл заалт шалгуурыг хангаагүй байгаа нь тогтоогджээ. Энэ талаар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэх үеэр яригдсан бөгөөд шүүгчийн зүгээс ч хүлээн зөвшөөрчээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хууль буюу бидний хэлж заншсанаар Тендерийн тухай хуулиар улс орон даяарх бүх тендерүүд явагдаж тухайн хуулинд заасан нөхцөл шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжийг шалгаруулж гэрээ байгуулах ёстой. Тухайлбал, тендерийн хуулийн 27-р зүйлд ирүүлсэн тендерийг хянаад 28-р зүйлд заасанчлан тендерийг үнэлээд тус хоёр зүйл ангийн бүхий л шаардлагыг бүрэн хангасан хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг хуулийн 29-р зүйлд заасанчлан гэрээ байгуулдаг. Гэтэл хуулийн 27, 28-р зүйлийн шаардлагын дийлэнх зүйлийг хангаагүй байдаг юм. “Зуут констракшн” ХХК өнгөн дээрээ байвч аймгийн тендерийн ажлыг авч хийж хувийн ашиг олох гэсэн нөхөд нь Дундговь аймгийн удирдлагад өндөр албан тушаал хашдаг эрхмүүд юм. Тэд үнэлгээний хорооны таван хүний нүд, чихийг бөглөөд заавал энэ компанийг ялуул гэсэн үүрэг өгсөн нь тодорхой харагдана. Хэрэв тийм биш байсан бол тендерийн маш олон шалгуурыг хангахгүй байгаа компанийг шалгаруулахгүй байх байв. Орон нутагт илэрхий хууль зөрчин, албан тушаалтнууд нь дураараа авирласан тендер зарласан шалгаруулсан нэр зүүж өөрийн хамаарал бүхий компаниудыг тэтгэсэн энэ мэт аргаар үйлдлүүд хэрээс хэтрээд байгаагийн тод жишээ энэ юм.
Үүгээр ч зогсохгүй улсын төсвийн мөнгөнөөс “Зуут констракшн” ХХК, Дундговь аймгийн Засаг дарга, Тамгын дарга нар хуйвалдаж 2019 оны арваннэгдүгээр сарын 13 ны өдөр 2019 оны 10 сарын эхэнд хуурамч барилгын ажлын гүйцэтгэл бичиж түүнийг нь зөвшөөрч баталгаажуулан Сангийн яамнаас мөнгө “хулгайлсан” байдаг. Учир нь 2019.08.13 ны өдөр тус тендер шалгаруулалттай холбоотой шүүх дээр Захиргааны хэрэг үүссэн байдаг мөн 2019 оны есдүгээр сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж тус шалгарсан компанид гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл буюу захиргааны актны биелэлтийг шүүхийн эцсийн шийдвэр гартал түдгэлзүүлсэн байтал тус шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүйгээр тус компани нь есдүгээр сарын сүүлээр дур мэдэн хүчээр ажил эхлүүлсэн байдаг. Тэгээд 10 орчим хоногийн дараа буюу ямар ч ажил хийгээгүй байж 18 хувийн гүйцэтгэл бичиж түүнийг нь Дундговь аймгийн холбогдох албан тушаалтнууд шүүхийн маргаантай шүүх шийдээгүй байгааг мэдсээр байж хянаж баталгаажуулан Сангийн яаманд өгсөн байдаг. Шүүхийн маргаантай байгаа шийдэгдээгүй талаар Сангийн яам анзаарч улсаас мөнгө залилах байдлыг нь тэр үед таслан зогсоожээ. Гэвч удалгүй Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нь хувийн компанид мөнгийг нь олго, шүүхийн маргаан байхгүй гэсэн бичиг Сангийн яаманд гаргаж улсыг залилан 447 сая төгрөгийг “Зуут констракшн” ХХК авчээ.
Ийнхүү хууль бус тендерийн маргаан цааш үргэлжилж Авлигатай тэмцэх газарт аймгийн удирдлагууд албан тушаалын байдлаа ашиглан бусдад санаатайгаар зориудаар давуу байдал бий болгон эрүүгийн ноцтой хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж эхэлжээ. “Зуут констракшн” ХХК компанийг удаа дараа шалгаруулаад байгаа Дундговь аймгийн хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г.Самданцоодол нарын зургаан хүнийг хуулийн олон заалт зөрчиж гэрээ байгуулсан гэж АТГ-аас тэднийг яллагдагчаар татах саналтай прокурорт хэргийг шилжүүлжээ. Гэвч хэргийг хянаж буй Дундговь аймаг дахь прокурорын газар хэргийг хянаж байна хэмээн гурван сарын хугацаа өнгөрч байвч хэрхэх нь тодорхойгүй хэргийг нам дараад байгаа мэдээлэл байна.
Одоогийн байдлаар Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гараад байгаа юм.
Ер нь Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Дундговь аймгийн Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г.Самданцоодол нарт ямар ч хууль үйлчилдэггүй нь тодорхой харагддаг. Сангийн яам хууль зөрчиж шалгаруулсан байна, зөрчлөө арилга гээд бичгийг 2019.07.19-ны өдөр 6-1/4983 тоот бичгээр өглөө, дараа нь АТГ-ын газраас Сангийн яаманд тус тендер шалгаруулалтын талаар зөвлөмж тайлбар авахад 2019.11.20-ны өдрийн 6-1/7750 тоот албан бичгээр хууль зөрчиж шалгаруулсан байна, хууль зөрчиж гэрээ байгуулсан байгаа талаар удаа дараа мэдэгдээд Монгол Улсын шүүхээс захиргааны актны биелэлтийг түдгэлзүүлээд байхад л өөр хоорондоо хуйвалдан улсаас яаралтай мөнгө гарган авч улсыг хохироосон байдаг. Ийнхүү Дундговь аймгийн Засаг дарга, Тамгын газрынхан, удирдлагууд нь нийлж аймгийнхаа тендерийг өөрсдийн хамаарал бүхий компанидаа авч, төрийн дээр хууль байхгүй мэт дур зоргоороо авирлаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хууль зөрчсөн хэнтэй ч хариуцлага тооцно. Би шударга ёсны төлөө амь насаа ч хайрлахгүй” гэж сүржин мэдэгдэл хийж байв. Тэгвэл Дундговь аймгийн удирдлагууд өөрсдийн компанидаа хууль зөрчин 2.5 тэрбум төгрөгийн тендерт ялагч болгож, төрийн мөнгөөр туйлж байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар хариуцлага тооцох вэ? Монгол Улсын хууль ижил тэгш хүн бүрт үйлчилнэ. Задарсан Засаг дарга, Тамгын газрын удирдлагуудад Монгол Улсын хууль үйлчилдэг эсэхийг одоо харах л үлдлээ.

ЭХ СУРВАЛЖ:
http://atime.mn/view/article/…

No photo description available.
No photo description available.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм19 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм21 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр21 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм21 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм1 өдөр өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр1 өдөр өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм1 өдөр өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм1 өдөр өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд1 өдөр өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм1 өдөр өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм1 өдөр өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр3 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр3 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим