Нийгэм
Л.Наранбаатар З.Энхболдыг шалгуулахаар АТГ, ТЕГ-т хандлаа
Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр АТГ, ТЕГ-т хандаж, З.Энхболдыг иргэний хувиар шалгуулах хүсэлтээ гаргалаа.
Энэ талаар хэлэхдээ, “намайг хэвлэлийн бага хурал хийсний дараа Зандаахүүгийн Энхболд яаран сандран “Хишиг арвин” компани “Страто” компани руу утсаар ярьсан мэдээлэл бий. Энэ хоёр компани нэг эзэнтэй гэдгээ нотолж байгаа мэт намайг хэвлэлийн бага хурал хийснээс 30 минутын дараа ирж мэдэгдэл хийсэн. Мэдэгдэлдээ миний ярьсан бүх зүйлийг нотолсон. Тухайлбал, “Страто” компанийн захирал А.Баттүшиг “би З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой хамтран бизнес хийдэг, нэг оффист суудаг нь үнэн. “Браунрок”, “Инфра инженеринг “гэх компаниудыг хамтарч эзэмшдэг” гэж хэлсэн. “Страто” компани Эрдэнэс Тавантолгой компаниас сард 50 мянган тонн нүүрс авч угааж байгаа. Ингэхдээ Эрдэнэс тавантолгойн гол “өрөм” болсон нүүрсийг авч угаадаг. З.Энхболдын хамаарал бүхий энэ хүмүүс Тавантолгойн нүүрсний баяжмал дээр шимэгчид шиг сууж байна гэж харж байна. Тиймээс бид энэ шимэгчидтэй тэмцэх хэрэгтэй. Тиймээс З.Энхболд, З.Хишигтогтох, А.Баттүшиг гэх энэ гурван хүн нэгдмэл ашиг сонирхолтойгоор бүлэглэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргийг АТГ-т шалгуулахаар өгч байна” хэмээсэн юм.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт З.Энхболд “Страто”, “Хишиг арвин индустриал” болон “Суруга Монгол” компаниудтай холбоотой гэсэн мэдэгдэл хийсэн. Тэгвэл өнөөдөр дээрх компаниудтай холбоотой 238 хуудас материалыг АТГ-т өгч шалгуулахаар хандаж байгаа аж.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр23 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм23 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно