Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

ТӨРИЙГ ӨӨРИЙН БОЛГОХ –ТӨРИЙГ ОЛЗЛОХ

Нийтэлсэн

-

 

Улс төрийн орчин

 

Төрийг олзлох үйл явц, зүүн Европын болон төв Азийн зарим орнуудад ихээр ажиглагдан нэлээд ужгирч байгаа бөгөөд энэ нь шударга өрсөлдөөнийг хязгаарлаж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, ядуурал ажилгүйдлийг нэмэгдүүлж байна гэж олон судлаачид үзэж байна. Үүнтэй адилхан үйл явц Монголд бий болсныг олон нийт шүүмжилж байна. Үүний шалтгааныг тайлбарлахад амархан боловч таслан зогсоох нь тийм амар биш бололтой. Гэвч бид шалтгааныг нь олж судалж байж багасгах, бууруулах таслах зогсоохоос өөр аргагүй. Хэдийгээр төрийн эрх мэдэл ард түмний гарт, ард түмэн төрийн эрхийг сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан барьж байна гэх боловч бидний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, хувийн өмчтэй байх эрх чөлөө улам бүр хумигдаж байна гэж дүгнэхээр нөхцөл байдал аль хэдийнэ үүсчээ.

 

Улс төрийн намууд сонгуулийн үр дүнгээр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхийг олж авдаг хирнээ, үүнд зарцуулж байгаа санхүүжилт нь ил тод биш байгаа нь төрийг олзолж өөрийн болгох эрсдэлгүй бизнесийн талбар болгох эхлэл болсон байна. Бизнесийн бүлэглэлүүд улс төрийн намын сонгуульд зарцуулах зардлыг санхүүжүүлж, өөрсдийн төлөөллийг хууль тогтоох болон гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагад байршуулдаг болсон нь нууц биш болжээ. Тэдний улс төрийн намд оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөж нь ийнхүү төрийг барьцаалах байдлаар илэрч байна. Хөрөнгө оруулалт их байх тутам, түүний үр өгөөж өндөр байх магадлалтай. Ингэж төр өөрөө хөрөнгө оруулалтын эрсдэлгүй орчин болж хувирсан байна.

 

Бизнесийн Орчин ба ААН-үүдийн үйл ажиллагааны (BEEPS) талаар судалдаг судалгааны байгууллагаас Дэлхийн Банк, Европийн Сэргээн босголтын банктай хамтран 3600 компаний дунд явуулсан судалгаагаар бизнесийнхэн төрийг олзлохын тулд олсон ашгийнхаа гуравны нэгийг зарцуулж байна гэсэн судалгаа гарсан тухай Mr. Hellman1 онцолжээ.

 

Монгол Улс 2019 оны байдлаар Транспаренси интернэшнл (Transparency International/Berlin) байгууллагаас жил бүр хийдэг судалгаагаар авилгын индексээрээ  179 орноос 106 дугаар байранд орсон байна. Энэ судалгаанд хамрагдсан жилүүдийн дотор 2019 он хамгийн ихээр авилгад өртсөн жилээр бүртгэгдсэн байгаа бол 2020 оны судалгааны дүнгээр нэлээд ухрах магадлалтай байгаа бөгөөд уг судалгаанаас үзэхэд жил ирэх тутам авилгалд илүү их өртөж байна гэж харагдахаар байна. (2012он/36, 2013он/38, 2014он/39, 2015он/39, 2016он/38, 2017он/36, 2018он/37, 2019он/35 оноогоор тус тус дүгнэгджээ. Дээд оноо нь 100)Жил ирэх тутам албан тушаалтнууд ийнхүү авилгад өртсөөр байгаа тухай судалгааны дүн харуулсан байхад өөрчлөлт хийхийг хүсээгүй дүн гарч, эрх баригч нам дахин сонгогдсон шалтгаан нөхцөлийг нь судлах шаардлагатай байна.

 

Өнөөдрийн байдлаар АТГ-т 485 хэрэг шалгаж байгаагаас хэрэг бүртгэлтэнд 423, мөрдөн байцаалтанд 62 хэрэг шалгагдаж байгаа тухай АТГ-ын вэб хуудсанд дурьджээ.3 Мөн 2019 онд 403 албан тушаалтны ХОМ-ыг шалгасан нь өмнөх оныхоос 60 хувиар өссөн бөгөөд 1,1 тэр бум төгрөгний зөрчил илрүүлж, 3 иргэн, 4 аж ахуйн нэгж байгууллагад 71.0 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 1 албан тушаалныг нийтийн албанаас халж, 2 албан тушаалтанд сахилгын шийтгэл ноогдуулжээ гэж мэдээллэсэн нь захиргааны журмаар арга хэмжээ авсан байдал болон шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо бүртгэгдсэн гэмт хэрэгтэй харьцуулахад чамлалтай байхаар байна. Мөн гэмт хэргийн улмаас 12.0 их наяд төгрөгийн хохирол учирч, 9.0 их наяд төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалж, 11.0 тэр бум төгрөгийн хөрөнгийг мөрдөн байцаалтын шатанд төлүүлсэн4 гэжээ. Улсад учруулсан хохирол 12.0 их наяд төгрөг байгаа нь  Их Монгол Улсын бүтэн жилийн төсвийн орлогоос давсан хэмжээний хохиролыг албан тушаалтнууд улсад учруулсан байна.

2019 оны эхний ЗУРГААДУГААР сарыг 2020 оны эхний таван  сарын байдалтай харьцуулахад улсад учруулсан хохирол өссөн бөгөөд битүүмжилсэн хөрөнгийн хэмжээ 75 дахин өсчээ.5  Үүнээс үзэхэд гэмт хэргийн гаралт огт буурахгүй, улсад учруулсан хохиролын хэмжээ байнга өсөн нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Монгол Улс АТГ-ын төсөв орон тоог нэлээдгүй нэмэгдүүлж, гэмт хэрэг илэрсэн хойно нь биш урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд нэлээдгүй хөрөнгө хүч зардаг боловч буурах хандлага огт ажиглагдахгүй байгаа нь дээрхи баримтаас илэрхий байна.

Мөн нийгэмд шуугиан тарьсан улс төрчид оролцсон олон хэргүүд шийдэгдэхгүй, улсад учруулсан хохирол эргэж төлөгдөхгүй байгаад иргэд хууль хяналтын байгууллагат итгэх итгэл алдарахад хүргэж байна. Улс төрийн болон авилгалын өндөр эрсдэлтэй одоогийн энэхүү орчинд гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн эрчимтэй өсөлт хангагдах боломж харагдахгүй байна.

Газрын доорхи эрдэс баялагаа олборлодог улс орнууд улс төрийн нөхцөл байдал, уул уурхайн салбарын хөгжлийн түвшингээс үл хамаарч авилгад өртөмтгий байдаг бөгөөд ялангуяа ашигт алтмалын лизенз олгох явдал бол авилгын эх үүсвэр, эх сурвалж болдог тухай олон судалгаа бий. Бизнесийн бүлэглэлүүд шийдвэр гаргах төвшинд маш их нөлөөтэй, төсвийн орлогын ихэнх хувь нь байгалийн баялаг ашигласны төлбөрөөс бүрддэг, шилжилтийн үеийн эдийн засгийн хөгжил удаан үргэлжилж буй манай орны хувьд бүр ч элбэг байна. Лизенз олгож эхлэхдээ л  авилгатай холбогдсон бол тухайн төслийг хэрэгжих хугацаанд хариуцлагатай уул уурхайн тухай ярих хэрэггүй болж хувирдаг. Уг авилгын сүлжээ нь дараа дараачийн үйл ажиллагаатай гинжин хэлхээгээр холбогдоно. Иймээс байгалийн баялаг, уур уурхай дээр суурилсан эдийн засагтай манай орны хувьд авилгатай хатуу тууштай тэмцэхгүй бол бидний ирээдүй улам бүрхэг болж байна.

Төрийг өөрийн болгохын тулд ямар ч үнээр хамаагүй эрх мэдэлд хүрэх, төрийн албан тушаалыг худалдах, үнэ хаялцах, үнэ ханш тогтоох үйл явц эрээ цээргүй ил тод явагдах болжээ. Энэ нь 2016 оны сонгуулиар МАН төрийн болон улс төрийн албан тушаалуудыг үнэлэн зарахаар төсөл боловсруулан хэрэгжүүлж байсан нь шүгэл үлээгчийн хүчээр ил болж байв. Үүнийг бид 60.0 тэрбумаар төр наймаалцах хэрэг гэж мэддэг болсон боловч уг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, магадгүй хэрэгжүүлсэн энэхүү хэрэг дээр хэн нэгэн ямар нэг ял шийтгэл хүлээгээгүйгээс нийгэмд шударга ёс тогтох боломжгүй байгааг харуулж байна.  Ийнхүү “төрийн зарах” оролдлого хийсэн, магадгүй зарсан МАН эсрэгээрээ УИХ ч, аймаг нийслэлийн ИТХ-д үнэмлэхүй олонхи болсон юм.

Ардчилсан Нам УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө дэвшигч нартаа 100.0 сая төгрөг хандивлах босго тавьж санхүүжилтээ ил тод байлгах оролдлого хийсэн боловч МАН-ын 60.0 тэрбумын хэрэг гэгчтэй адилхан төр зарахыг оролдлоо гэсэн олон нийтийн шүүмжлэлтэй тулгарч үр дүнд авчирсангүй.

 

Монгол Улс Экономист Интэлиженси юнит (Economist Intelligence Unit-EIU/UK) гэх олон улсын судалгааны байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар ардчиллын индексээрээ 167 орноос 62 дугаар байранд 6,5 оноотойгоор (10 онооноос) орж “гажуудсан ардчилалтай” улс хэмээн дүгнэгджээ.6 Уг дүгнэлтийн үзүүлэлтүүдийг дараах байдлаар харж болно.

  1. Сонгууль хэрхэн явагдаж байгаа (electoral process and pluralism-9.17)
  2. Засгийн газар хэрхэн ажиллаж хийж байгаа (functioning of government-5.71)
  3. Улс төрийн оролцоо-сонгуулийн (political participation-5.56)
  4. Нийгмийн үзэл бодол улс төрд хэрхэн нөлөөлж байгаа (political culture-5.00)
  5. Иргэний эрх, эрх чөлөө (civil liberties-7.06)
  6. Нийгмийн байгууламжийн төрөл (regime type-flawed democracy)

Ардчилалын индексийг судлахдаа зөвхөн сонгууль хийж байгаа эсэхийг судлахаас  гадна, шийдвэр гаргах төвшинд цөөнхийн санаа бодлыг сонсож, иргэний нийгмийн байгууллагуудын болон иргэдийн оролцоог хэрхэн хангаж буй байдлаар судалсан байна. Судалгаанаас харахад манай улс бүх шатны сонгуулийг хугацаанд зохион байгуулдаг боловч сонгуулиар сонгогдсон хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд хуулиар олгогдсон эрх мэдлийг хуулийн даргуу хэрэгжүүлдэггүй, шүүн таслах үйл ажиллагаа нь хараат бус байж чадахгүй байгаа зэргийг харж болохоор байна. Сонгууль явагдаж байгаа байдлын үнэлгээгээр нэлээд өндөр оноо авсан хэдий ч сонгууль шударга явагддаг гэсэн итгэл үнэлмшил муу байгааг дээрх судалгаа харуулжээ. Жишээ нь СЕХ гэх бие даасан байгууллага эрх зүйн хувьд сонгууль зохион байгуулах үүрэгтэй боловч 2020-ны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиудыг дэлхий нийтийг хамарсан ковид-19 вирусын тархалтаас сэргийлж байгаа гэх нэрийн доор Улсын Онцгой Комисс (Цагдаагийн хатуу хяналт доор) зохион байгуулж байсан бөгөөд түүний удирдлага зааврын доор явагдсан нь нэр дэвшигчдэд сонгогчидтой уулзах боломжийг хязгаарлан, эрх баригч намын нэр дэвшигчид дахин сонгогдох боломж нэмэгдсэн. Үүнээс үзэхэд сонгуулийг эрх барьж буй намын Засгийн газар өөрөө зохион байгуулсан гэж дүгнэж болохоор байна.

Монголын төр ардчилсан гэхээсээ илүү олигархийн төр болон хувирч, Засгийн газар ард түмний ашиг сонирхолд үйлчлэх ёстой байтал нэгэнт барьцаалагдсан учир ард иргэдийн сайн сайхан амьдрал, улс орны эдийн засгийн өсөлт, баялагийн тэгш хуваарилалт хэнд ч хамааагүй зүйл болон хувирчээ. Ерөөс улс төрийн намууд үзэл баримтлалаараа ялгарахаа больж сонгууль хэлбэрийн төдий явагдах болж. Ардчилал гэдэг зүйл бол хийгээд дуусчих ажил гэж бодож байсан ард түмэн, ажилгүй орлогогүй ядуу байгаагаа ардчилалаас болсон мэт өнгөцхөн дүгнэж юу хийх хийхгүйг заадаг хуучих дэглэмийг хүсэн, хүлээж авахад бэлэн  байгаагийн илрэлийг сүүлийн 2 сонгуулийн дүнгээс харж болохоор байна. Үүнд ардчилсан намын нэр өрөө нөлөөлдөг талтай.

 

Төр хяналтын механизмтайгаа хамт олзлогдсоны тод жишээ бол саяхан Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэл. Тэр “Бид чөлөөт эдийн засагтай улс биш, чөлөөт эдийн засагтай улс дэлхий дээр хаана ч байхгүй, шаадлагатай бол хувийн өмчийг хураана, даачилна” гэж мэдэгдэж эхэлсэн.

Мөн “ус цахилгаан тэглэх” мэдэгдэлтэй холбогдуулж төлбөр барагдуулах эх үүсвэрийг “Эрдэнэ” үйлдвэр гаргана хэмээн зарласан нь нэг талаас улсын төсөвтэй зэрэгцүүлж дахин давхар төсөв бий болгож, төсвийн тухай хууль тогтоомжуудыг зөрчиж байгаагаа зарлахын хамт, төрийн өмч хяналтгүйгээр урсаж байсан жишээг ил гаргасан үйлдэл болсон байх магадлалтай байна. Хамгийн хачирхалтай нь “Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа” гэх “иргэдийн дуу хоолой” юм.

 

Улс төрчдийн популист амлалтууд нь шийдвэр болж хэрэгжихдээ тэгш бус байдлаар гардаг бөгөөд уг шийдвэр нь зорилгодоо хүрэхгүй, зорилтод бүлэгт үйлчлэхгүй нэг удаагийн шинжтэй гарч байгаа нь иргэдэд таалагдах гэхээсээ илүү шударга бус байдлыг өдөөсөн шинжтэй болдог; татварын өршөөлийн хууль, тэтгэвэрийн зээл тэглэх гм. Татварын өршөөлийн хууль нь татвар төлөөгүй аж ахуйн нэгжүүдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль байх байсан болохоос татварыг төлүүлэхгүй байх хууль болон гарсан нь шударгаар татвараа төлөөд явж байсан аж ахуйн нэгжүүдийг хохироосон хууль болсон. Тэтгэвэрийн тэглэх зорилго нь ерөөс тэтгэвэрийн хэмжээ бага байгаа учраас бүх ахмадуудад нэг удаа баялагийн өгөөжөөс тэгш хүртээх арга хэмжээ байх ёстой байтал санхүүгийн хариуцлагатай байсан хэсэг нь хохирч үлдсэн байх жишээтэй. Төрөөс гаргаж буй хууль тогтоомж шийдвэрүүд нь ийнхүү шударга бус байдал бий болгосоор байна.

 

Бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашиг хангагдахгүй байх юм бол засгийн газрыг огцруулахад амархан байсан бөгөөд үүний шалтгаан нөхцөлийг сайн судалж өргөн цар хүрээтэй шинэчлэл хийхийн оронд  засгийн газрыг тогтвортой байлгах л юм бол уг асуудлыг шийдчих мэтээр өнгөцхөн дүгнэж Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлсэн.  Гэтэл засгийг газар хууль тогтоох институцээсээ илүү эрх мэдэлтэй болох боломж бий болгосон байж болзошгүй байна. Энэ нь  дэлхий нийтийг хамарсан вирусын тархалтыг хумих халхавчин доор төсвийг хяналтгүй бие даан зарцуулах хууль батлуулж, төсөвт хяналт тавих үүрэгтэй хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх засаглалд шилжүүлснийг холбон тайлбарлаж болох юм.

Ардчилсан тогтолцооны гол цөм нь хяналт тэнцэл буюу эрх мэдлийн хуваарилалт байдаг. Энэхүү эрх мэдлийн хяналт тэнцэл алдагдах юм бол үндэсний аюулгүй байдалд хор хүргэх аюултай.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ-ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ

Улс төрийн намаар дамжуулж хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг олзолсон бүлэглэлүүд шүүх эрх мэдлийг томилгоогоор нь дамжуулж өөрийн болгоход хялбар байх тул, шүүх засаглалын хараат бус байдал алдагдаж эхэлсэн. Олзлогдсон төр хязгааргүй тэлэх төсвийг ирээдүйгээр санхүүжүүлж, төсвийн алдагдлыг багасгах хүсэлгүй болох нь ойлгомжтой. Ийнхүү татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогын өсгөх ирээдүй рүү чиглэсэн бодлого явуулах ямар ч сонирхол байхгүй болсон нь нөгөө талаас төрийг хянах хяналтын механизмууд бие даан ажиллах нөхцөл боломж авилгын гинжин хэлхээнээс болж давхар хумигдаж  байгаатай холбож үзэж болох юм.  Ийм нөхцөлд хяналтын механизмын үүргийг чөлөөт хэвлэл гүйцэтгэнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд эздийнхээ эдийн засгийн сонирхолд үйлчилж, үр дүнд нь сэтгүүлчид өндөр цалин хангамжтай болов. Бодит байдалд тулгуурласан эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих хөрс ийнхүү хумигдаж “шантаажлах зорилгоор мэдээ цуглуулдаг сэтгүүл зүй” болон хувирав. Үүнээс үүдэн ардчилсан нийгмийн гол амин сүнс болсон дөрөвдэх засаглал үүргээ гүйцэтгэх орон зай оршин тогтнох боломж давхар хумигдах эрсдэл бий болж байна. Олон улс төрчид хэвлэл мэдээллийн байгууллагуудыг аль хэдийнэ өмчилж авсан нь нууц биш.

Хэвлэл мэдээлэл хараат бусаар ажиллах боломжгүй, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх зөрчигдөж байгааг олон нийтийн сүжээгээр байнга шүүмжлэх болсон. Мөн засгийн газрын Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл нь хэвлэлийн эрх чөлөөг боймлох, сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шийтгэх боломжтой хуулийн төсөл болсоныг зарим хуульчид шүүмжилж  байна.7 Эрүүгийн хуульд байдаг уламжлалт “Гүтгэх” гэмт хэргийг, сүүлийн үед текнологийн дэвшлийг дагаж бий болж байгаа “Худал Мэлээлэл Тараах” гэх шинэ төрлийн гэмт үйлдэлтэй санаатай болон санаандгүй хэлбэрээр хольж хутган, сэтгүүлчдийг шоронгоор айлгах, өөрийн мэдлийн хяналтын  байгууллагаар дамжуулан  хэвлэл мэдээлэлд цинзүр тогтоохыг санаархаж эхэлсэн хууль болжээ гэж Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдээд байна.

 

СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ, СУРГАЛТ

 

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс (United Nations Development Programme-UNDP) жил бүр эмхэтгэн гаргадаг Хүний хөгжлийн индексээр манай улс өнгөрсөн онд 189 орноос 99 дугаар байранд оржээ.7 Энэ нь сүүлийн 5 жилийн дунджаас буурчээ. Урагшлах ёстой хүний хөгжил уруудаж байгаагийн шалтгаан нь төрийг олзолж авсан бүлэглэлүүдтэй холбож тайлбарлахаас өөр аргагүй. Төрийг олзлох явдлыг хэрхэн яаж таслан зогсоох, түүний учир шалтгаан нь юу болох тухай судалсан олон судалгааны дүгнэлтүүд байдаг боловч, иргэдэд хүргэх таниулан ойлгуулах тал дээр дутагдалтай байна. Төрийг олзолсон, олзолдог энэхүү байдлыг иргэд өөрсдөө таслан зогсоох гол хүч гэдгийг ойлгуулах сургалт семинар чухал. Ямар хэлбэрээр сургалт явуулах, ямар сувгаар хүргэх, яаж санхүүжүүлэх гэх асуудлуудыг шийдэх шаардлагатай. Ирээдүйгээ аврахын тулд бидэнд боломж байдаг гэдгийн ойлгодог ч гэсэн үр дүн харагдахгүй байна. Үүний тод жишээ бол “ЖДҮ” Иргэдийн боломжийг хулгайлсан эдийн засгийн өсөлтийг боймолсон эрх баригчдыг дахин сонгосон явдлаар илэрч байна. Бизнесийн бүлэглэлийнхэн төрийг ийнхүү олзолж авсны дараа ашиг орлого нь эрс нэмэгдэж, бизнесийн үйл ажиллагаанд нь үүсэж болох эрсдэл алга болж байхад тэд өөрсдөө өөрчлөгдөж хэзээ ч чадахгүй. Иймэрхүү буруу, хууль бус аргаар амархан баяжиж байхыг харсан залуучууд тэдний эгнээнд очих гэсэн, тэр жимийг сонгож байгаа нь улам бүр аюул дагуулж байна.

Dec.20.2020

Д.Цэрэнчимэг

Ишлэлийн жагсаалт:

  1. Hellman / research paper
  2. ECD’s Convention (Organization for Economic Co-operation and Development; 1961) Авилгалын эсрэг конвенц-1999 (Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага )
  3. BEEPS (Business Environment and Enterprise Performance Survey; 1999-2000) (Дэлхийн Банк, Европийн Сэргээх босголт хөгжлийн банкны санаачилгаар байгуулагдсан Зүүн Европын болон төв Азийн улс орнуудын бизнесийн орчин болон албан бус төлбөр, авилга, асуудлыг судалдаг судалгааны байгууллага)
  4. https://en.wikipedia.org/wiki/Corruption_Perceptions_Index
  5. https://en.wikipedia.org/wiki/Democracy_Index
  6. https://www.iaac.mn/news/eruugiin-khergiin-shiidwerleltiin-medee-2sh2sh12sh7-2sh2sh1211
  7. https://iaac.mn/files/d8faf0f3-92d8-470f-bb01-c1b0b25490be/2020.01.pdf
  8. https://iaac.mn/files/d8faf0f3-92d8-470f-bb01-c1b0b25490be/202002.pdf
  9. https://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_Human_Development_Index

 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.

Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.

2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.

Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.

Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.

Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм16 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм18 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр18 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм18 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм21 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр21 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм22 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр23 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг24 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм24 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд24 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент24 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм1 өдөр өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм1 өдөр өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр3 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр3 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим