Улс төр
ШИНЭ БАРОН УНГЕРН ТӨРӨХ ЦАГ БА Х.БАТТУЛГАТАЙ ХАМТРАН УРВАГЧ БҮЛЭГЛЭЛИЙГ ДАРАХ МӨЧ
Яг зуун жилийн өмнөх харьд урвасан ноёдууд, Богдыгоо болтолж өгсөн дүр өнөө дахин тодорч байна. Манж амбантнууд цагаан сарыг улаан сар болгоно гээд гамин нь зэр зэвсгээ татаж, хятатууд хүрзээ хурцалж байхад Бадамдорж нам нийлж, сэм хуйвалдан Чин И нарын заавраар ажилладаг байсан тэр үе мэт явдал одоогийн түшмэдэд газар авч ДЭМБ болон гадныхан манай Засгийн газрыг шууд дөрлөж, чиглүүлж, тулгаж Яам газрууд арми хүртэл далд зөвлөхтэй бусдын амаар ажилладаг байдалд шилжин, улсыг бүхэлд нь “Ковид-19” корона-Вакцин ток шоу нөмрөв.
Тэд “энэ” мангаагаар айлгаж, аливааг зөвтгөж байгаа боловч энэ нь мөнгөнд худалдагдсан хэрэг бөгөөд яг ерөнхий сайд Бадамдорж тэргүүтнүүд Богд Хааныг хүчинд автуулж, АВТОМАТ ЭРХ ганхаж байсан цаг дор Манлай ван Дамдинсүрэн нэгэн нууц захиаг Барон Унгернд хүргүүлсэн, Р.Ф.Унгерн Штернбергийн төлөөлөгч манлай вантай нууцаар уулзсан, улмаар –Хүрээнд орох зөвшөөрлийг ирүүлж Зүүн хүрээний цорж Дэндэвдорж ламаар зуучлуулсан нь цагаа олсон байдаг.
Нэгхэн долоо хоног л алдсан бол аюул. Богд хаан “Хурдан түргэнээ орохоор ирэгтүн” хэмээн лүндэн буулгасан болох нь түүхчлэгдсэн байгаа. Харин…Цаасан сумаар их буу буудсан шөнө Манлай ван Дамдинсүрэнг гамингууд хорьж, Хатанбаатар ван Магсаржавыг өглөө нь баривчилж, хоёр сарын дараа буюу 1920 оны аравдугаар сарын 13-ны өдөр бэйс Магсаржав, Дара эх лам Чойжин жанцанг баривчилсан нь угтаа айж, мятарч алба горьдсон нэгний харьд суралцснаас үүдсэн гэдэг.
Сургах замаар одоо ч элсүүлсээр буй.! Хаа сайгүй мөрдөн сахигч гар хөл бүхий гамингууд- Манлай ван Дамдинсүрэнг Монголын засгийн эрхээ олж авах зөвлөлийн тэргүүнээр томилсныг тэр урвагчаас мэдэж, Вантанг барьж хамгийн эхэнд үхүүлэх зорилгыг тавьж, хүч тарамдуулах бодлого явуулсныг зарим эрхэм, ядуу ардууд өнөөгийн Facе-чин залуучууд шиг учраа олохгүй байснаас төр улсаа бүрмөсөн алдах шахсан байдаг.! Урвагчид эгзэгтэй агшин бүрд отно, хорлоно, хөнөөнө.
Дамдинсүрэн Вангийн аугаа их сэтгэлийн илч зоригийн галаар бий болсон торгон үр дүн, үндэсний эх орончдын тэмцэл, амь насаар олсон тусгаар тогтнол маш аюултай отолтод ороод байна.
Барон Унгернг урив хэмээн буруутган Богд хааныг баривчлан улмаар шадар сайд Дүйнхорын Да лам Пунцагдарж, Сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн,Эрдэнэ ван намсрай, Бэйс Иш-дорж,нарыг шоронд хийхэд өмнө нь хоригдсон гүн Жамьян, Гомбоидшин, Бэйс Лувсанжанцан нар бид нэгдээгүй байснаас отуулж нэг нэгээрээ баригдлаа даа гэж шүүрс алдсан, харуусам, аюумшигт тэр өдрүүдэд анх сэдэл өгсөн захиа аварч түүний үрээр бүрэлдсэн үйл явцад хүүхэн хутагт Жамьяндамбийжанцан шашны хүч нэмэр өгсөн . Шавь цэрэг, агт мориор тусалсан. Одоогийн шашны тэргүүн, лам нарын царай даанч. Дайсан гадны ашиг сонирхол, урвагчид одоо дэндүү их.
Барон Унгерн хүүхэн хутагтаас Хэзээ Хүрээ рүү дайрвал Ялалт байгуулахыг асуухад:- Монголын X оны өвлийн сүүл сарын дотор багтаж орвоос дийлнэ. Эсэргэн сар гарваас дийлэгдэнэ” гэж хэлснээр 1921 оны хоёр дугаар сарын 3-ны өдөр чөлөөлөхөөр товлосон, Ялсан.Чөлөөлөгдсөн. Тэгж цаг олсон захидалын ачаар үндэсний эрх чөлөөний ялалтаа бататган тусгаар тогтносон. Сая Цагаан сараар хөл хорьсон нь БИДНИЙ байгалийн энергийн урсгалыг таслах зорилготой харь хүмүүсийн стартеги. Тэд бүх булхайг Цагаан сар ба улсын баяраар хийж, 2009 оны долдугаар сарын 16 нд авилгал гишүүдэд амлан, УИХ-ын тогтоол гаргуулж Оюу толгойн гэрээг байгуулах үндсийг тавьсан нь тохиолдол биш. Нарийн тооцоолол, төлөвлөлт юм намчидаа. Тэмцэгч ба урвагчдын ялгааг, их шунасан Ерөнхий сайдуудын үйлдэл, эх орны төлөө тэмцсэн Амар, Гэндэн, Чойбалсан, Цэдэнбалын түүхийг мэдэх нь чухал. Түүнээс маш чухал нь давтамжит үйл явц өрнөл бөгөөд дээрх он тоололын давхцалт геополитикийн цаг үе бол одоо юм.!
Хэн дийлсэн талыг барьж явдаг хүн хамгийн аюултай гэж БОГД сургасан. Тийм хүн \ Наранбаатар шиг\ цуу үг тарааж, үймүүлнэ. Олз хайна, Алба завшина. Дайсан тийм хөөс шиг амьтдыг атгаж, шударга хүмүүсийг зай завсаргүй бүсэлж,олны аминд хүрэх хор бүрийг хутган, улайран довтолж байдаг… Хямрал ширүүн үед сэрэмжил …Тийм довтолгоог сөрөн ирээдүйдээ итгэн түймрийн дүрэлзсэн галд бул чулуу мэт торойн үлдсэн хүн бол ёстой баатарууд гэж лүндэн буулгасан. Баатруудаа уучилж хайрлаж, хүрээлэн нягтарч байж өөрийн төр улсыг бусдад алдахгүй авч явна шүү “сэрмжил” гэж тэрээр айлтгасан бөгөөд миний айлтгалыг санаж сэрвэл алдахгүй гэсэн буй.!
Тиймээ манай ард олон залуучууд сэрж, алсуураа жинхэнэ баатруудаа хуурамч Сайханбилэг, СҮ –гийн сүрэг, Хадгаламж банкны 14 тэрбумыг зувчуулсан Хүрэлсүх нарын нөхдөөс ялгахтайгаа болсон. Зээлдүүлвээс сайн, хутганы ишийг урвуулан барьсан мэт гэдэг Хятад соёл ба урхинд унаж, өөрөө эзэрхэх үндэсний соёлоо гээж буй нь аюул занал МАН-ын завхрал ба төрийн алдаа.!
Дайн байлдаанд бурангүйг алж, дайснуудын хүрээг талж дотоодын урвагчдыг тонилгож явсан Баргын Ван Дамдинсүрэнг Богдтон таньж, түмэн дэмжээгүй бол Хөх Монгол хөсөр унахад ойртсон.
Гадна дотнын дайснуудтай дайчин, ван цолт бахархалт ялан дийлэгч л тэмцэх болохоос хөөснүүд тэмцдэггүй. Дэлхийн дэвжээнд аваргалж, дээрмийн дэвжээнд авалцаж өдгөө төр тэргүүлсэн Х.Баттулга бол үндэсний баатруудын итгэл найдвар, цөвүүн энэ цагийн ард олны гол түшиг юм.
Минад булагдсан сонголтуудын өмнө, миний ард түмэн торлогдсон байна. Бусдын бий болгосныг үрэн таран хийх гэж 10 их наядыг хог болгох гэж байгаа Оюун-эрдэнийн үйлдэл бол Нэг дулааны цахилгаан станц барих хөрөнгийг устгаж хөгжлийг дахин арван жилээр гацаана гэсэн үг. Дулааны дутагдлаас болоод Улаанбаатар хотоо бүрэн орон сууцуулж чадахгүй, жаран жилийн өмнөх гэр хороололтойгоо байгаа улс. 1915 онд Налайхад хоёр уурхай нээж, 1916 онд Нийслэл хүрээнд тоосгон завод, цахилгаан станц хүртэл барьж ашиглалтанд оруулж байсан Богдын төрөөс удаан ажиллагаатай, цахим ярих мөртлөө баримал босгодог КүүК-Оюукын Засгийн газар оршсоор.
Айл өрхүүд олноороо шатаж байгаа нь арчаагүй төрийн аварга хууралтуудын илрэл. Хоногийн хоолны төлөө яваад гурван үрээ алдаж байна монгол аав, монголжин ээж. Угаартан үхэж буй амь. Амьдрал бусармагт сөгдөн хүн үрэгдэж, эрчүүд шатаж байна.Энэ бол их тэсрэлтийн дохиол юм.
Хүний ёсноос гадна амьдраагүй эр, эм хүний явдлыг эдлэх гэсэндээ эрх чөлөөгөө нэр төрөө хуйхлуулж, нэг их ялтан аятай цоллуулж байна айл өрх, охид. Буруу ч, бүү тэнэгт. Ялгааг тань зас.!
Бид ингэтлээ өчүүхэн юмыг сүр бадруулж, олзны төлөө зарим нь жагсч, олныг төөрөлдүүлж Сүр данзангууд өөрийнх нь эх орныг цөлмөн талж, уранаар хордуулж байхад үхээнц царайлаад, хэр хэмжээний зааг ялгааг ялгахгүй, жүжигт оролцон сөнөж байна. Ялгаж сур, зүрх сэтгэлээ чагна.
Ёс зүйгээс үнэтэй, эх орны чинь аюулгүй байдал, монгол хүн бүрийн генийн сан, чиний махбодь ямарч үнэ цэнэгүй-туршилтын зааварчилгааны хэрэгсэл дээрхи өчүүхнээс сая дахин хор хөнөөлтэй аюумшиг тулж ирсэн шүү ард олоон. Сэр, тулгарч буй аюул жинхэнэ дайснаа тань.
Энэ аюумшгаас хамгаалах эр зоригтнууд үндэсний баатрууд төрчихсөн байна тань, нэгдэцгээ.
Та нар энэ баатрууд болох Олон улсын тоймч Гантулга, Шинжээравдан, Баярсайхан нарын хамт эрүүл саруул хүн бүр аравтаа байгуул, үгүй бол нэг нэгээрээ гаминд баригдсан шиг урвагчдын армид бид хоригдож улс үндэс үр хойч маань сүйрнэ.Юун Дори вэ?, орхи, тэр ургана. Алдаа л биз, асгаж, амталж явдаг залуу халуун нас, унана ч босно ч. Харин та газар шороо эх орноо л бод.
Аюулын харанга дээр л бүгд төвлөр. Булаан эзлэгчдийн довтолгоог хэрхэн ялах, Ард түмний их хуралдай хийх, Ардын их хурал байгуулах, үүнд улсын Ерөнхийлөгчийг татан оролцуулах, Прокурор шүүхийг татан оролцуулах зэрэгт анхаарч ажиллацгаа. Эх оронгүй ёс зүйгээр яах вэ. Бид 50 гэмтнийг уучлаж байж хүч хавсарч, 500 гэмтнийг цаашид 5000 гэмтнийг гэсгээх болохоос талд талд шүлс үсэргээд, гэмгүй дүрд хувилаад юу ч бүтээхгүй бүр бүхнийгээ эрх чөлөөгөө үүрд алдана.
Хэрэв У.Хүрэлсүх шударга байсан бол өөрсдийн 100 эрхэмтэй нийлж байгаад 1000 гэмтнийг гэсгээх анхны алхмуудыг хийх, бүх бололцоо хангалттай эрх мэдэл байсаар байтал шинээр 2000 гэмтнүүдийг төрүүлж улсын сан хөмрөгөөс дөрвөн их наяд, улмаар 20 их наяд төгрөгийн сүйтгэл гарах замыг бий болгож зугатаалаа. Ерөнхийлөгч болохоор улангасч, хар машиндаа найдаж, МАН–ын олонхи бүхий УИХ, танаас хумсалсан их мөнгөөр урхи бэлдэж байгааг хот хөдөөгүй сайн анхаар.
У.Хүрэлсүх энэ орооцолдсон гинжнээсээ салж чадахгүй нь тодорхой, сонгуульд гадна дотны асар их мөнгө цацаж, түүндээ улам гүн гүнзгий орооцолдон гадны нөлөөнд орно. Харин орооцолдооноос салж эхэлсэн, өөрийн нэр дэвшүүлсэн намынхаа бузруудтай ялгамжгүйгээр хариуцлага тооцож ,МАНгас-СҮ-г илрүүлсэнийх нь хувьд бид Х.Баттулгыг дэмжиж, Шинэ Барон Унгэрн төрүүлэх буюу ард түмний фронтыг байгуулж, төр улсаа түвшитгэх цаг бол одоо л юм. Цаггүй нь үгүй билээ.!
Чингэсийн үр сад фронт
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм15 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм20 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм23 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм17 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо