Нийгэм
Газрын нөхөн бүрдүүлэлт ирэх тавдугаар сарын 1-нд дуусна
Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1,054,266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглал, өмчлөлийн газар бүртгэлтэй байдаг. Гэвч улсын хэмжээнд 598 мянга гаруй нэгж талбар зөрчилтэй байгаа юм. Зөрчилтэй газрууд гэдэг нь баталгаажаагүй гэсэн үг аж. Тодруулбал, газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч бүртгэгдээгүй газрууд байдаг бөгөөд эдгээрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажил улсын хэмжээнд эхлээд байна. Газрын нөхөн бүрдүүлэлт ирэх тавдугаар сарын 1-нийг дуустал үргэлжлэх юм.
Иймд газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрын бүртгэл мэдээлэл нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системд шилжсэнтэй холбогдуулан www.egazar.gov.mn газрын цахим систем болон EGAZAR гар утасны апплейкэшн ашиглан өөрийн газрын бүртгэл мэдээллийг шалгаж, баталгаажуулах ёстой аж. Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол аймаг, дүүрэг, сумын ЗДТГ газрын даамалд газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай биечлэн очиж бүртгүүлээрэй. Учир нь Монгол Улсын хэмжээнд нэг л удаа шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэх юм.
Иргэн та газрын мэдээллийг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд баталгаажуулж авснаар цаашид:
-Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг цахим системээс хэвлэж авах,
-Өөрийн эзэмшиж, өмчилж буй газрын дэлгэрэнгүй мэдээллийг харах,
-Газрын төлбөр, татварыг цаг алдалгүйгээр цахим банкаар төлөх,
-Газрын бичиг баримтыг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж эдийн засгийн эргэлтэнд оруулах,
-Цахимаар эзэмшил, өмчлөлийн нийт 42 төрлийн өргөдөл хүсэлт илгээх боломжууд бүрдэнэ.
Хэрэв иргэн, аж ахуйн нэгж өөрийн нэр дээрх газраа энэ хугацаанд амжиж бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх нь хүчингүй болж газраа зарах, банканд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэх ямар ч боломжгүй юм.
Цаашид Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн системээс газар олгоно. Тодруулбал, төлөвлөгөөнд тусгагдаагүй бол мэдээллийн санд орохгүй болжээ. Харин бичиг баримтын зөрчилгүй бол систем дээр шууд баталгаажуулж байгаа юм. Баталгаажуулсны дараа иргэн, хуулийн этгээд гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа интернетээс хэвлэн авах боломжтой болно.
Г.Батзориг: “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г тавдугаар сард зохион байгуулна
/Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга/
-Нийслэлийн “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулах ажил 90 хувьтай өрнөж байна. Ерөнхий төлөвлөгөөг “ Газар дэлхий”, “Гео ботаник” гэсэн хоёр компанийн нэгдэл боловсруулж байгаа. Ирэх тавдугаар сард дуусгаж, НИТХ-д өргөн барихаар төлөвлөсөн. Энэхүү төлөвлөгөөг “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө-2040” бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж байна.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд ой, усны хамгаалалтын бүсэд 15.600 нэгж талбар багтсан. Энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө ёсоор ой болон усны сан бүхий газрыг чөлөөлөх ажил хийнэ. Түүхийн дурсгалт дөрвөн байршилд есөн нэгж талбар өртөнө. Эдгээрийн гурвынх нь газар эзэмших эрхийг цуцалсан. Бусад байршлыг энэ ондоо багтаан цэгцэлнэ. Баянзүрх дүүргийн Хонхор орчимд Экологийн коридорь гаргах бөгөөд түүнд өртөж буй 451 нэгж талбар бий. Экологийн коридорь гаргах ажлыг энэ онд эхлүүлнэ гэв.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм24 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр24 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Улс төр21 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм21 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно