Нийгэм
Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт бол зөвхөн суралцагчдын асуудал биш
Өнгөрсөн онд 0-18 насны 104 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж тусламж, үйлчилгээ авсан бөгөөд эдгээр хүүхдүүдийн 42.5 хувь нь сургуулийн насны хүүхэд байжээ. Харин он гарсаар 35 хүүхэд бие махбодь, сэтгэл санаа болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж эмнэлгийн болоод түр хамгаалуулан байрлах үйлчилгээ аваад байна.
“Өдөж уурлуулах, хочлох, элэглэн, шоолох, айлгах, дарамтлах, одож хатгах, ангийн ялгаа гаргаж дарамтлах, ганцаардуулах, хов тараах зэрэг бие махбод, сэтгэл санааны түрэмгийллийг хэн нэгний эсрэг давтамжтайгаар үйлдэх үйлдлийг дээрэлхэлт гэж тодорхойлсон байдаг. Харин ялгаварлан гадуурхалт нь аливаа хүнийг арьс өнгө, хэл соёл, угсаа гарвал, нас, хүйс, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, үзэл бодлоор нь ялгаварлан харьцах үзлийг ялгаварлан гадуурхал” гэдэг.
Энэхүү дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтай холбоотойгоор “Сургуулийн орчинд үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг зогсоох нөхцөл, боломж” сэдвээр мэргэжилтнүүдийг хамарсан хэлэлцүүлгийг Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулиас зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчин дахь дарамт, дээрэлхэлтийг зогсоох сэтгэлзүйн эрүүл, ээлтэй орчинг бүрдүүлэхэд онол, практикийн ач холбогдол бүхий судалгаа, шинэлэг бүтээлч санааг дэмжих, хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт НССДС, МУИС, МУБИС, ШУТИС, Идэр ИС, ДХИС, Отгонтэнгэр ИС, “Монгол Коосен” технологийн коллеж, зарим дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Лантуун Дохио ТББ-н төлөөлөл, ЕБС-иудын багш, сэтгэлзүйч, нийгмийн ажилтнууд оролцож, илтгэлээ танилцууллаа.
Хүний эрхийн үндэсний комисс 2017 онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлдээ манай улсын хүүдийн эрхийн хамгийн нийтлэг зөрчил нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүний нэг хэлбэр болох үйл хайхрах явдал байгаа нь судалгааны дүнгээс харагддаг. Энэхүү судалгааг Нийслэлийн долоон дүүрэг, найман аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүнийг хамруулсан ба нийт хүүхдийн 17.2 хувь нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байгаагүй гэсэн үлдсэн 82.8 хувь нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Мөн тэдний 62 хувь нь үг хэлээр доромжлох, 50 хувь нь чимхэх, 43.5 хувь нь цохиж зодох зэрэг бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байна. Түүнээс гадна тэдний 27.8 хувь нь үл хайхрах, 24.8 хувь нь доромжлох, 22.9 хувь нь айлган сүрдүүлэх, 17.1 хувь нь ялгаварлан гадуурхах, 14.7 хувь нь бэлгийн шинжтэй дарамт халдлага үйлдэх, 5.9 хувь нь хүнд нөхцөлд ажил хийлгэх, 4.8 хувь нь гэрээсээ хөөгдөх зэрэг хүчирхийлэлд өртөж байснаа дурджээ.
Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт бол зөвхөн суралцагчдын асуудал биш. Энэ нь өргөн хүрээгээрээ нийгмийн, явцуугаар сургуулийн бүх хүний асуудал юм. Сургууль дээрх үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлттэй тэмцэхэд сургуулийн орчны манлайлагчид болох сургалтын менежер, нийгмийн ажилтан, анги удирдсан багш, эцэг эхийн зөвлөл, сургуулийн эцэг эх, асран хамгаалагч, багшийн холбоо, сурагчдын зөвлөл, сургуулийн аж ахуй, үйлчилгээний албаны ажилчид төдийгүй хороо, дүүрэг зэрэг хамаарагдаж болох бүх хүний оролцоо, манлайлал, чин зүтгэл чухал үүрэгтэй. Үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх тулгын чулуу нь сургуулийн зүгээс ялгаатай байдлыг адил тэгш, хүндэтгэл хүлээн авдаг, бүх хүүхдийг тэгш хамруулдаг уур амьсгал бүрдүүлэх явдал юм. Сургуулийн эерэг соёлд хамгийп чухал нь сургууль даяар бие биеэ хүидэтгэсэн харилцаатай байх. Энэ нь үе тэнгийнхний дунд (жишээ нь багш хоорондын, сурагч хоорондын) болон бүлэг хоорондын (багш-сурагч, багш-эцэг эх, асран хамгаалагч хооромдын) харилцаа эерэг уур амьсгалтай байхыг ойлгоно. Тиймээс бүгд “Дээрэлхэлт нь хүүхдийн хөгжлийн хэвийн үе шат бөгөөд хүүхдийг тэсвэр хатуужилтай болоход сургадаг” гэдэг үзлээсээ салах хэрэгтэй. Сурагчид дээрэлхэлтийн тохиолдлуудыг санаа зовох зүйлгүй илчлэх, ярилцах боломжтой нөхцөлийг бий болгохыг тэмүүлэх нь сургуулийн болон насанд хүрэгчдийн үүрэг юм. Сургуулийн орчинд багш, сурагч, ажилтнууд бие биеэ хүндэтгэн, эерэг соёлыг хэвшүүлэх нь чухал бөгөөд дээрэлхэлт нь хүүхдийн хөгжлийн хэвийн үе шат ба энэ нь тэднийг тэсвэр хатуужилтай болгоход тусалдаг гэх өрөөсгөл хандлагаасаа хүн бүр тэр дундаа эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид салах хэрэгтэй юм.
Ингээд хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе
Ч.Базар: Дээрэлхүүлсэн хүүхэд дайнд явсан цэрэг шиг сэтгэл зүйн шарх авсан байдаг
/Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн захирал/
Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт бол Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд нийгмийн анхаарал татсан асуудал юм. Сүүлийн үед БШУЯ ч энэ талаар анхааралдаа авч, эрх зүйн зохицуулалт хийх гэж буй нь сайшаалтай. Саяхан Харвардын их сургууль тэргүүтэй дэлхийн томоохон сургуулиуд хамтран үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааг хийхэд тэдний мэдрэмж дайнд явж байсан ахмад дайчид, террорист халдлага болон байгалийн гамшигт өртөж байсан хүний сэтгэцийн гэмтэлтэй адилхан байгааг тогтоожээ. Угтаа бол сэтгэлзүйд нөлөөлж байвал сэтгэл заслын эмчилгээг хийх шаардлагатай. Учир нь энэ нь урт хугацаандаа маш их хор уршигтай юм. Нөгөөтээгүүр дээрэлхэгч хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг судалгаагаар тодорхойлсон байна.
Тэд бусдын анхаарлыг татахыг хичээдэг, бусдад бурууг өгдөг, аймхай хулчгар, эцэг эх нь анхаардаггүй, хүүхдэдээ хатуу ширүүн ханддаг гэх мэт нийтлэг дүр зурагтай байжээ. Тэгэхээр энэ нь ганцхан дээрэлхүүлэгч төдийгүй дээрэлхэгч гэсэн хоёр бүлгийн сэтгэлзүйн байдлыг хамарч байгаа учир тогтолцооны шинжтэй нийгэм сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болж байгаа юм. Тэгвэл цаашид яах вэ? Зарим оронд эрх зүйн зохицуулалт хийдэг бол зарим нь хүүхэд,эцэг эх, сургууль, нийгмийн оролцоотой тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Манай орны хувьд эрх зүйн зохицуулалт хийхээс гадна мэдээллийг түгээх, олон нийтэд ойлгуулах зэрэг ажлуудыг хийх боломжтой. Тал талдаа авч хэлэлцэн, арга зүйг ярилцаж, нийгмээрээ анхаарлаа хандуулах юм бол үр дагавар нь багасах боломжтой гэж үзэн бид өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Б.Очирбат: Хүнийг сонирхлоор нь ялгаварлах ёсгүй
/Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга/
Хүүхэд залуус цахим дээрэлхэлтэд өртөх болсон. Тухайн хүүхэд өөрийн сонирхлын дагуу цахим клубд хамрагдах, сонирхол гэх мэт мэдээллээ зарим нь ил нээлттэй байлгадаг. Жишээ нь хамрагдаж буй бүлгэмээр дүгнэн “Ийм сонин зүйл сонирхдог хүүхэд юм байна” гэх мэтээр гадуурхаж эхэлдэг. Тэгэхээр хүн бусдад төвөг болохгүйгээр өөрийн хүссэн зүйлээ хийх боломжтой өнөө цагт хүнийг сонирхлоор нь ялгаварлах ёсгүй юм. Миний хувьд зөвхөн таньдаг хүнээ сошиалд орчинд найзаа болгодог. Гэхдээ миний бодлоор хүмүүс ар, урдуур ярьж л байдаг. Түүнд нь чи эмзэглээд, асуудал болгоод байлгүй зөвхөн урдах хийх ёстой зүйлээ л хийгээд явах нь илүү амар санагддаг. Би ЕБС-ийн сурагч байхад дээрэлхүүлж, гадуурхагдсан хүүхдүүд сургуулийн сэтгэлзүйчид хандахаас илүүтэй найз нөхдөдөө ханддаг байсан. Сэтгэлзүйчид асуудалтай байгаа хүүхдийг багш нартай хамтран ажиглан, тодорхойлж тэдэнд туслах ажлаа сайн хийх шаардлагатай байна гэж боддог. Тэгэхээр хүүхдүүдэд хандаж хэлэхэд ичиж, санаа зоволгүйгээр сургуулийн сэтгэл зүйчдээ хандаж, ярилцаарай гэж хэлмээр байна.
С.Сарантуяа: Цахим орчин хөгжсөнөөр дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт нь ил биш, нуугдмал болсон
/Нийслэлийн лаборатори 93-р сургуулийн Боловсролын Сэтгэл зүйч/
Хүүхэд тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн дунд найз нөхдийн ялгаварлан гадуурхалт бий. Жишээ нь би чамтай найзалж байгаад найзлахаа болиод өөр хүүхэдтэй нийлээд эхлэхээр надад гадуурхагдсан мэт санагдаж, сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг. Бичсэн мессежийг нь харчхаад хариу өгөхгүй байвал гомдчихдог. Үүнийг нь томчуудад сүртэй асуудал биш, найз нөхөдтэй болж л байдаг, салж л байдаг шүү дээ гэдэг. Харин тэдний хувьд энэ нь тийм биш, маш ноцтой зүйл. Тэгэхээр насанд хүрэгчид хүүхдэдээ зөвлөхөөсөө илүүтэй тэдний мэдрэмжийг хуваалцах нь чухал.
Хоёрдугаарт цахим орчинд дээрэлхэлт бий болсон. Шалтгаангүйгээр намайг найзуудаасаа хассан байна, найзуудын бүлгэмээс гаргасан байна, блоклосон байна гэдэг. Тэгэхээр цахим орчин хөгжсөнөөр дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт нь ил биш, нуугдмал хэлбэр рүү шилжсэн гэсэн үг. Тиймээс цахим орчныг хааж, хязгаарлахаас илүүтэй үүнийг хэрхэн зөв ашиглах талаарх мэдлэг мэдээллийг нь нээлттэй ярилцаж, зөвлөгөө өгөх хэрэгтэй юм. Мөн Ерөнхий боловсролын сургууль мэргэшсэн сэтгэл зүйчдийн орон тоог нэмэгдүүлж дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрт сэтгэл зүйчийн цаг оруулах хэрэгтэй.
Б.Буяндэлгэр: Цахим орчинд нэгнээ ангийн, найз нөхдөө ялгаварлах нь ихэсжээ
/НССДС-ийн багш/
Ямар утас хэрэглэж байгаагаас хамаарч нэгэндээ хандах хандлага өөр байна. Үүний цаана тухайн суралцагчийн гэр бүл, амьдралын түвшин нөхцөл ил харагдаж байх талтай. Утасны загвар хөөцөлдөх нь байтугай утас хэрэглэдэггүй хүүхэд ч бий. Үүнээс улбаалан хүүхдүүд гар утсыг эхэндээ гоё сайхан хэрэглээ гэж хардаг байсан бол одоо үзэн яддаг болж байна. Түүнчлэн цахим орчинд нэгнээ ангийн, найз нөхдийн группээс хасах, блоклох гэх мэтээр нэгнээ ялгаварлах нь ихэсжээ. Дан ганц сэтгэл зүйч байгаад нийгмийн ажилтан, анги удирдсан багш, эцэг, эхчүүдэд сургалт явуулаад дорвитой үр дүн гарахгүй. Харин цогц байдлаар бага, дунд, ахлах ангийнханд зориулагдсан сэтгэл зүйч нар хөтөлбөрийнхөө дагуу нийгмийн ажилтан, багш, асран хамгаалагч нартай хамтран ажиллах нь зөв. Цаашлаад төрийн болон төрийн бус байгууллага, хүүхдийн эрхийн байгууллагуудтай хамтарч ажилласны үр дүнд таслан зогсоох боломжтой гэж үзэж байна.
Мөн тэрбээр англи болон хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн хэвшлийн хоёр сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнгээс харахад: Царай төрх, өндөр нам, биеийн жингээр шоолох 30-53 хувь, цахим орчин дахь дээрэлхэлт 20 хувь, бие биедээ нэр хоч өгөх 44 хувь, бусдын сул талыг даган дуурайх 57 хувь, эд зүйлсээ үеийнхэндээ алдах 56 хувь, бие махбодын аль нэг хэсэгт гэмтэл авах нь 45 хувьтай байна гэлээ.
М.Цогтбаяр: Хүүхдэд өөрт нь тодорхой асуудал байгаа болоод л ийм асуудал үүсгэдэг
/БЗД-ийн Амгалан Цогцолбор сургуулийн багш/
Хүүхдүүдийн дунд ялгаварлан гадуурхалт нь илүү материаллаг тал руугаа ажиглагддаг. Мөн ёс бус үгээс үүсэх сэтгэл зүйн дарамт нь нүдэнд харагдахгүй том дарамт болдог. Үнэтэй гар утас барьсан, үнэтэй пүүз өмссөнд нь илүү сайн ханддаг ч юм уу хандлага тодорхой хэмжээнд байдаг.
Бусдыг дээрэлхсэн хүүхдийг хүүхэд хамгааллын хуулиараа сургуулийн орчинд мэдээж шийтгэхгүй. Юм сайн ойлгох том хүүхдүүдэд хэлж, ярилцана, хууль эрх зүйн талаас нь мэдлэг мэдээлэл өгдөг бол бага ангийн хүүхдүүдтэй сэтгэлзүйч ярилцдаг. Хүүхдэд өөрт нь тодорхой асуудал байгаа болоод л ийм асуудал үүсгэж байдаг. Өөрөөр хэлбэл өөрт нь тавгүй сэтгэгдэл үүсэхээр бусдыг дээрэлхдэг. Тиймээс үе тэнгийн хүүхдийг дээрэлхье гэж зорилго, бодол тэдэнд байдаггүй.
Харин багшийн хандлагын тухайд 2018 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн VII бүлэгт зааснаар багш сургуулийн орчинд хэрхэн ажиллах үүргийг заасан байдаг ба энэ хүрээнд манай сургууль багш нараа чадавхжуулдаг.
Х.Бадамгэрэл: Өөрийгөө зөвөөр хөгжүүлж буй хүүхэд бусдыгаа дээрэлхэх, гоочлох завгүй болно
/Эрдмийн ИС-ийн докторант, Топ модель/
Гоо зүйн сургалтаар дамжуулан үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох боломжтой. Би арван жилийн өмнө Андра хэмээх гоо зүйн сургалтын байгууллагаа нээсэн. Энэ хугацаанд 7.200 гаруй хүүхдийг сургалаа. Манайд суралцахаар ирж буй хүүхдүүдийг ангилж үзвэл, Дээрэлхэгч, ажиглагч, хохирогч бүлгийн хүүхдүүд байдаг. Дээрэлхэгч хүүхдүүд өөртөө итгэлтэй байдаг ч гэр бүлийн орчиндоо асуудалтай байх нь элбэг. Гэр бүлээс мэдэрч буй таагүй зүйлээ даван туулахын тулд бусдаас хариу авах, доромжлох зэрэг үйлдэл хийж байна. Харин хохирогч хүүхдүүдийн сэтгэл зүйд хамгийн их нөлөөлж, дарамтад оруулж, цаашлаад амиа хорлолтод хүргэдэг зүйлс нь, Эцэг, эхийн үл хайхралт, Үе тэнгийнхний дарамт дээрэлхэлт, Ядуурал нөлөөлж байна. Засварын мөнгө, номны мөнгө зэргээ өгч чадаагүйгээс болж багш нар ангийнхных нь өмнө хүүхдийг нэр цохох нь тун буруу юм. Дээрхээс болж хохирч буй эсвэл дээрэлхэгч хүүхдүүдийн сэтгэл зүйг гоо зүйн сургалтаар дамжуулж төлөвшүүлэх, дээрэлхэлтийг таслан зогсоох боломжтой. Энэ бол үе шаттай явагдах нөлөөллийн зарчимд суурилна. Хүүхэд бүр дахин давтагдашгүй, онцгой гэдгийг ойлгуулж өгснөөр өөртөө итгэдэг. Харин өөрийгөө зөвөөр хөгжүүлж буй хүүхэд бусдыгаа дээрэлхэх, гоочлох завгүй болно.
Хурлаас гарсан санал зөвлөмжийг нэгтгэн БШУЯ, Боловсролын ерөнхий газарт хүргүүлэж цаашид хамтран ажиллах юм.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм16 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм21 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг23 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ