Нийгэм
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд хоёр хоног үлдлээ
Жил бүр л шалгалтын үеэр хүүхдүүд шалгалтаасаа хоцорсон, бичиг баримтаа мартсан, шалгалт авах газраа андуурч ирсэн гээд бишгүй л шалтгаанууд яригддаг. Дээрх шалтгааны улмаас шалгалтдаа орж чадаагүй сурагчдын хувьд дахин нэг жил хүлээх, сурсан эрдмээ мартах гээд нэлээд хүндрэл үүсдэг. Энэ бүхнээс болгоомжлох үүднээс сониныхоо энэ дугаарт элсэлтийн ерөнхий шалгалтын тухай болон бүрдүүлэх бичиг баримт, шалгалт авах газар, сургуулийг дэлгэрэнгүй танилцуулж байна.
Их, дээд сургуульд элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БШУ-ны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” /БСШУ-ны сайдын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн А/87 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон/ болон холбогдох бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө. Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох Элсэлтийн ерөнхий шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалт заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орж болно. Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүй хичээлийг сонгон шалгуулна. ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг тухайн хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд ордог.
Шалгалтын хугацаа, зохион байгуулалт
Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд БҮТ-өөс томилсон шалгалт зохион байгуулах комисс ажиллах ба комисс батлагдсан удирдамжийн дагуу шалгалтыг зохион байгуулна. ЭЕШ болон МХБШ-ын хуваарийг БШУЯ-тай зөвшилцөн БҮТ зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг эхэлж, зохион байгууна.
Бүрдүүлэх бичиг баримтын тухайд шалгалт эхлэх тухайд
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 23-ны өдөр 10:00 цагт түүхийн хичээлээр эхлэхээр төлөвлөжээ. ЭЕШ өгөх сурагчид дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
-Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
-Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглох юм байна.
Нийгэм
Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсооно гэсний дагуу өнөөдрөөс буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс түр зогсоолоо.
Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж УБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “шувуу” ажиллагааны хүрээнд баривчлан, албадан авчирлаа
Нийгэм
Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ
Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнгөрсөн долоо хоногт /2024.04.22-29/ Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангайн, Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд хэсэг, Өмнөгөвь, Төв, Сэлэнгэ аймгийн зарим газраар 0.1-20.0 см цасан бүрхүүл тогтсон. Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20.0 см, Бөмбөг 16.0см, Бууцагаан, Хүрээмарал 12.0см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9.0см, Өмнөговийн Даланзадгад 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Тухайлбал, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0.0-5.0мм, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-2.0мм, 25-нд нутгийн хойд хэсгээр 0.0-5.0мм, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7.0мм, 27,28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр 0.0-19.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Булган 27.8мм, Өвөрхангайн Арвайхээр 23.3мм, Баянхонгорын Гурванбулаг 21.2 мм, Өмнөговийн Ноён 20.0мм, Өвөрхангайн Зүүнбаян 19.2мм, Өмнөговийн Ханбогд 19.0мм, Архангайн Цэцэрлэг 18.0мм, бусад нутгаар 0.0-17.3 мм бороо, нойтон цас оржээ.
Эх сурвалж: ЦУОШГ
-
Нийгэм15 цаг өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөө хүлээн авлаа
-
Нийгэм15 цаг өмнө
Ховд аймгийн Дарви суманд газар хөдөллөө
-
Нийгэм10 цаг өмнө
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “шувуу” ажиллагааны хүрээнд баривчлан, албадан авчирлаа
-
Нийгэм9 цаг өмнө
Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо
-
Нийгэм15 цаг өмнө
ЦЕГ: 444 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ
-
Нийгэм13 цаг өмнө
Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ
-
Спорт13 цаг өмнө
Улсын заан Л.Сүрэнжав нарын нэрэмжит бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ