Нийгэм
С.Энхцэцэг: Гадаадын улс орнууд PCR шинжилгээний сөрөг хариутай байхыг шаардаж байна
Зун цагийн зугаатай нар наашилсан өдрүүдэд хүн бүхэн гадаад, дотоодод амралтаа ая тухтай, зугаатай өнгөрөөж ертөнцийн сонин сайхан зүйлсийг үзэж сонирхохыг хүсч мөрөөдөж байгаа. Дэлхийн ихэнх улс орнуудад “Ковид -19” буурсан ч гэлээ урьдынх шиг дураараа зорчих боломжгүй, ялангуяа гадагшаа явж байгаа хүмүүст тулгамдаж байгаа асуудал нь PCR шинжилгээний хариу болоод байна. Энэ талаар хэрхэн ямар зохицуулалт хийж, иргэддээ төвөг учруулахгүй ажиллаж байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал С.Энхцэцэгээс тодрууллаа.
–Гадаад явах иргэд хэдэн удаа, ямар вакцинд хамрагдсан байх ёстой юм бол. Тухайлбал, Европын орнууд, Азийн орнуудад тус бүрд нь ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ харилцан адилгүй байна . Иймд манай улсын иргэд нэн тэргүүнд өөрийн зорчих улсын хилийн болон визийн горим, коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зохицуулалттай танилцах шаардлагатай. Энэхүү зохицуулалт болон шаардлагатай мэдээллийг агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас авах боломжтой. Тухайлбал, манай улсын иргэд олноор зорчдог БНСУ, Вьетнам, Их Британи, Казахстан, Киргиз, ОХУ, Унгар, Турк, Польш, Чех, Швейцар зэрэг улс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцинд заавал хамрагдсан байхыг шаардахгүй байгаа. Харин дийлэнх улс орнууд гадаадын иргэдэд коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун болон нэмэлт тунд хамрагдсанаас хойш 180 хоног өнгөрөөгүй байх, PCR шинжилгээний сөрөг хариутай байх нийтлэг шаардлага тавьж байгаа.
–Зарим иргэн арайхийж яваад очсон чинь ийм, тийм шинжилгээ хийлгэсэн байх ёстой гээд буцаах тохиолдол ч бий гэсэн. Тиймээс иргэдийг чирэгдүүлэхгүй байх тал дээр ямар арга хэмжээнүүд авч байгаа бол?
-Гадаад улс руу явж буй иргэдийг тээвэрлэж байгаа агаарын тээврийн компани зорчигчдод мэдээлэл өгдөг болсон. Түүнчлэн иргэд маань өөрсдийн зорчих улсын шаардлага, зохицуулалтын талаар урьдчилан судлах нь зүйтэй. Гадаад харилцааны яамны Консулын газраас иргэдийн түгээмэл зорчдог улсуудын коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зохицуулалтад өөрчлөлт орсон даруйд өөрсдийн www.consul.mn цахим хуудас болон твиттер сүлжээгээр иргэдэд мэдээлэл түгээж байна. Иргэд эндээс зорчих улсынхаа талаарх мэдээллийг авах бүрэн боломжтой.
–Монголчуудын очиж байгаа улс орнууд ямар шинжилгээ шаардаж байгаа вэ?
-Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ харилцан адилгүй байгаа. Энэ дундаас хамгийн нийтлэг шаардлага бол PCR шинжилгээний сөрөг хариутай байхыг шаардлахын зэрэгцээ Цахим бүртгэлд урьдчилан бүртгүүлэх шаардлага тавьж байна.
Нийгэм
Шар өвс шатаасан иргэдэд хариуцлага тооцов
Нийгэм
АНУ-аас 4 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ
Нийгэм
Япон улстай шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд хамтрах хүсэлт илэрхийлэв
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Хиромичи Ватанабег хүлээж авч уулзлаа.
Тэрбээр Эрүүл мэндийн сайдад Япон улсын эмч нарын Монголд хэрэгжүүлсэн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах төслийн явцын тайланг гардуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох хүсэлт тавьсан юм.
Түүнтэй хамт нийслэлийн хоёр сургуульд шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн багийн эмч нар ирсэн. Тэд төсөл 2025 онд дуусах бөгөөд төслийн хугацаанд Японоос эмч нар ирж хүүхдүүдэд үзлэг хийсэн, мөн монгол эмч нарыг Японд сургасан нь ач холбогдол өндөртэй байсныг танилцуулсан.
Төслийн багийн хүүхдүүдийн дунд хийсэн үзлэгээр шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахад юуны түрүүнд урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарах ёстой гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд цаашид энэ чиглэлд үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг иргэдийн дунд 2022 оноос хойш зохион байгуулж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 67 хувь нь амны хөндийн эрүүл мэнд сайнгүй, шүд цооролттой гарсан учраас Засгийн газраас тогтоол гарган “Шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эмчлэх олон төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бөгөөд Эрүүл мэндийн сайд Боловсрол, шинжлэх ухааны сайд хамтран тушаал гаргаж цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд шүд угаах зөв дадал хэвшүүлэх, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгоход анхаарч байгаа талаар танилцуулж, Японы эмч нарын Монголын хүүхэд залуусын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа хэлсэн.
Тэрбээр “Амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр бидэнд тулгамдаж буй асуудлууд олон байна. Хамгийн наад зах нь улсын хэмжээний 330 сумын ердөө 30 нь шүдний эмч, шүдний кабинеттай. Бусад нь шүдний эмчгүй, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах, эмчилгээ хийх тоног төхөөрөмж байхгүй. Шүдний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй эрүүл мэндийн байгууллага байгаа ч 80 хувь нь Улаанбаатарт ажилладаг. Тиймээс энэ чиглэлд анхаарч шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд Япон улстай, ЖАЙКА байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Ноён Х.Ватанабэ С.Чинзориг сайдын тавьсан саналыг Эрүүл мэндийн яамандаа уламжилж, Монголын анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийг Японы сургуулиудтай холбох замаар тодорхой асуудлыг шийдэх боломжийг эрэлхийлнэ гэдгээ амлав.
-
Нийгэм21 цаг өмнө
Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэллээ
-
Улс төр16 цаг өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
-
Улс төр22 цаг өмнө
БСШУСБХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
-
Улс төр22 цаг өмнө
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
-
Улс төр16 цаг өмнө
Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна
-
Нийгэм22 цаг өмнө
Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори нээлтээ хийв
-
Нийгэм18 цаг өмнө
АНУ-аас 4 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ
-
Улс төр16 цаг өмнө
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа