Нийгэм
Ойн сангийн 1600 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хими, микробиологийн аргаар хийж гүйцэтгэнэ
Нийслэлийн Байгаль орчны газраас энэ жил ногоон бүсийн ойн сангийн 1600 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хими, микробиологийн аргаар хийж гүйцэтгэнэ.
Нийслэлийн ногоон бүсийн 80 мянган га талбайд мэргэжлийн байгууллагууд ойн хөнөөлт шавжийн тархалтыг жил бүр судалсны үндсэн дээр тэмцэх ажлыг гүйцэтгэдэг. Энэ оны хаврын судалгаа, дүгнэлтэд үндэслэн тэмцлийн ажлыг гүйцэтгэж буй мэргэжлийн байгууллага “Сайхан ойн төлөө” ХХК-ас нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдад өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажлыг хэрхэн хийх сургалтыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хоолойн аманд зохион байгуулсан юм.
Сургалтаар хөнөөлт шавжтай тэмцэхэд хэрэглэх бодис, бэлдмэлийг бэлтгэх, энэ үед хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангах талаар заавар зөвлөгөө өгчээ.
Нийгэм
Шар өвс шатаасан иргэдэд хариуцлага тооцов
Нийгэм
АНУ-аас 4 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ
Нийгэм
Япон улстай шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд хамтрах хүсэлт илэрхийлэв
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Хиромичи Ватанабег хүлээж авч уулзлаа.
Тэрбээр Эрүүл мэндийн сайдад Япон улсын эмч нарын Монголд хэрэгжүүлсэн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах төслийн явцын тайланг гардуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох хүсэлт тавьсан юм.
Түүнтэй хамт нийслэлийн хоёр сургуульд шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн багийн эмч нар ирсэн. Тэд төсөл 2025 онд дуусах бөгөөд төслийн хугацаанд Японоос эмч нар ирж хүүхдүүдэд үзлэг хийсэн, мөн монгол эмч нарыг Японд сургасан нь ач холбогдол өндөртэй байсныг танилцуулсан.
Төслийн багийн хүүхдүүдийн дунд хийсэн үзлэгээр шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахад юуны түрүүнд урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарах ёстой гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд цаашид энэ чиглэлд үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг иргэдийн дунд 2022 оноос хойш зохион байгуулж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 67 хувь нь амны хөндийн эрүүл мэнд сайнгүй, шүд цооролттой гарсан учраас Засгийн газраас тогтоол гарган “Шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эмчлэх олон төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бөгөөд Эрүүл мэндийн сайд Боловсрол, шинжлэх ухааны сайд хамтран тушаал гаргаж цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд шүд угаах зөв дадал хэвшүүлэх, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгоход анхаарч байгаа талаар танилцуулж, Японы эмч нарын Монголын хүүхэд залуусын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа хэлсэн.
Тэрбээр “Амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр бидэнд тулгамдаж буй асуудлууд олон байна. Хамгийн наад зах нь улсын хэмжээний 330 сумын ердөө 30 нь шүдний эмч, шүдний кабинеттай. Бусад нь шүдний эмчгүй, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах, эмчилгээ хийх тоног төхөөрөмж байхгүй. Шүдний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй эрүүл мэндийн байгууллага байгаа ч 80 хувь нь Улаанбаатарт ажилладаг. Тиймээс энэ чиглэлд анхаарч шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд Япон улстай, ЖАЙКА байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Ноён Х.Ватанабэ С.Чинзориг сайдын тавьсан саналыг Эрүүл мэндийн яамандаа уламжилж, Монголын анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийг Японы сургуулиудтай холбох замаар тодорхой асуудлыг шийдэх боломжийг эрэлхийлнэ гэдгээ амлав.
-
Нийгэм21 цаг өмнө
Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэллээ
-
Улс төр15 цаг өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
-
Улс төр21 цаг өмнө
БСШУСБХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
-
Улс төр21 цаг өмнө
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
-
Улс төр15 цаг өмнө
Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна
-
Нийгэм21 цаг өмнө
Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори нээлтээ хийв
-
Нийгэм17 цаг өмнө
АНУ-аас 4 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ
-
Улс төр15 цаг өмнө
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа