Нийгэм
Олон нийтийн сүлжээ эмч биш байлтай
Сүүлийн үест хүмүүс бие организмаа жаахан эвгүйтэхээр олон нийтийн сүлжээний найзуудаасаа “ингээд байх юм… яавал зүгээр вэ, зөвлөөч” хэмээн асуусан пост илгээх нь харагдана.
За ингээд найзууд нь өвчнийг ёстой жинхэнээр “оношилж”, зөвлөж эхэлнэ дээ. Тэр дунд “Эмчид оч” гэсэн ганц хоёрхон коммент, сэтгэгдэл харагдах ч сайн дурын эмч нарын бичсэн түмэн зөвлөгөөний сүрд дарагдаад үзэгдэх төдий.
Нэгэн хэсэг коронавирусын эмчилгээний талаар олон нийтийн сүлжээ, фейсбүк амьсгалж, нэг нэгэндээ зөвлөгөө өгдөг байсан бол одоо цус өтгөрөхийн эсрэг эмчилгээ, зөвлөгөө хөвөрч байх шив дээ.
Нэгэн нөхөр “Цус шингэлж, цэвэршүүлдэг тан “Норов 7” шүү дээ! “Мана 4” дээр гурван үрийн тан нэмсэн. Ар үр, жүр үр, бар үр цус цэвэрлэх үйлчилгээтэй…” гээд биччихсэн байхад өөр нэгэн нь “Цус өтгөрөх гэж өвчин байхгүй ээ” гэсэн байх жишээний.
Гэтэл нэг нь өдөртөө гурав орчим литр ус уух нь цусыг шингэлнэ гэсэн зөвлөгөө өгч. Бас ч зүгээргүй, цайг оруулахгүйгээр шүү….За тэгээд л элдэв төрлийн ургамал, шороо, шавар, мал амьтны баас, ялгадас, хаа газрын рашаан, булгийн ус гээд олон нийтийн сүлжээний “эмч” нарын “эмийн сан” бол арвин гэж юу гэхэв.
Энэ мэт монголчуудын өвчинд хандах мэдлэг оюун ухаан нь ердөө олон нийтийн сүлжээ, лам хоёрт л оршиж байна уу гэлтэй…
Ингэж олон нийтийн сүлжээний “эмч” найз нарынхаа зөвлөгөө, ламд даатгуулсандаа найдаж явсаар арга чаргаа барахаар аргагүйн эрхэнд эмчид очно л доо. Харамсалтай нь шинжлэх ухааны эмнэлгийн мэргэжлийн эмчээс “жаахан л оройтож дээ, эрт ирсэн бол…” гэсэн хариу сонсоно.
Оройтох ч бүр энүүхэнд л дээ, бүр аймшигтай нь фейсбүкийн найз “эмч” нарын нь эмчилгээ, зөвлөгөө нь өнөөх өвчнийг нь улам хүндрүүлчихсэн ч байж мэднэ.
Коронавирусын цар тахал дэлгэрснээс эхлээд өнөө хүртэл олон нийтийн сүлжээгээр үргэлжилж байгаа бас эмчилгээ, зөвлөгөө бол COVID19-өөс сэргийлэх вакцин хэрэгтэй эсэх тухай асуудал. Вакцин хийлгэснээс болж өвчин нь хүндэрсэн, тэр бүү хэл вакцины хэдэн тун тариулаад бурхан боллоо гэсэн бичвэрүүд хөвөрсөөр. Ядаж байхад гаднаас хандиваар өгсөн вакциныг манай Эрүүл мэндийн сайд, Халдвартын ерөнхий эмч хоёр үнэлээд шахчихсан, хугацаа нь дууссан вакцины хугацааг Ерөнхий сайд нь тушаал шийдвэр гаргаад сунгачихсан зэрэг нь ёстой л “дайран дээр нь давс” болж вакциныг муу хэлэгчдийн хэлийг билүүдээд улам хурцалчих нь тэр.
Эрүүл мэндийн яам, эмч, мэргэжилтнүүд нь “вакцин ашигтай” гэхээс хэтрэхгүй үүн дээр нь аймгууд “вакцин хийлгээгүй хүнийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй” гэж арай л визтэй болгохоос наагуур аашилсан төдийгөөс биш олон нийтийн сүлжээний “эмч нар”-ын “вакцины хоёр тун хийлгээд нас барчихлаа” гэдэг шиг вакцин хийснээс болоод өвчлөл ингэж буурлаа, вакцин хийлгэсэн хүнд өвчин ингэж хөнгөн тусч байна гэсэн нарийн мэдээлэл өгөхгүй, зүгээр л “вакцинаа хийлгэ” гэж шахсаар…
Ингэхээр чинь олон нийтийн сүлжээгээр яваад байгаа “ятгах тусам нягтал” гэдэгчлэн олон нийтийн хардах сэтгэл улам нэмэгдэж “хугацаа нь дууссан юмаа шахаж мөнгө олох гэж байна”, “вакцинжуулах ажилд дайчилсан өөрийн хүмүүсээ цалинжуулах гэж байна” гэсэн хар төрсөөр. Мэргэжлийн эмч мэргэжилтний “вакцин хэрэгтэй” гэсэн зөвлөгөө бол олон нийтийн сүлжээний сайн дурын “эмч” нарын онош, зөвлөгөөний сүрд дарагдаад ёстой “шол” хийхтэй адил.
Ийн шинжлэх ухааны эмнэлэг, орчин үеийн анагаах ухаантай танилцаад бүтэн зууны өнгөрөөсөн Монголчууд өдгөө олон нийтийн сүлжээ хэмээх эмнэлэг, лам хоёрт итгээд л байж байх шив дээ.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр24 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ