Нийгэм
Т.Ням-Очир: Цэцэрлэгийн бүртгэл нэг удаа хийгдээд хаагдахгүй, дараагийн шатыг удахгүй нээнэ
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар гурван үе шаттай явуулж байгаа юм. Нэгдүгээр шат өндөрлөсөн бөгөөд хүүхэд нь гэрээсээ хол цэцэрлэгт хуваарилагдсан, нэг айлын хүүхдүүдийг өөр өөр цэцэрлэгт хуваариладаг зэрэг санал гомдол эцэг эх, асран хамгаалагчдаас нь ирсээр байгаа билээ.
Тэгвэл бүртгэлийн үр дүнгийн талаар Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир “Бүртгэл нэг удаа хийгдээд хаагдахгүй, дараагийн шатныхыг нь удахгүй нээнэ. Хаягийн зөрчил, тодорхой шалтгааны улмаас хоцорсон хүмүүст боломж нээлттэй байгааг хэлмээр байна. Боловсролын салбарын системийн мэдээллийг нэгтгэхэд нийслэлд цэцэрлэгийн хүчин чадал 140,904 гэж гарсан. Тодруулбал: Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 124,244, түрээсийн байр буюу салбар цэцэрлэг 15,133, байгууллагын цэцэрлэгт 2,527 хүүхдийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд бэлэн болсон. “e-Mongolia” системээр 111,542 эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт явуулахаар бүртгүүлсэн. Энэ бүртгүүлсэн хүүхдийн тоо болон хүчин чадлыг харьцуулахад боломжтой харагдаж байгаа. Гэвч зарим хороонд хэт өндөр ачаалал үүсэж байна. Тухайлбал, Нарны хороолол, Алтай хотхон зэрэг байршилд цэцэрлэгийн насны гурван мянган хүүхэд, төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн зургаан цэцэрлэг бий бөгөөд нэмээд 2-3 түрээсийн байр шийдчихсэн. Нэг бүлэг дүүргэлтийн тоог 40-өөр тооцсон ч ачаалал үүсэж байгаа. Иймд нэмэлтээр түрээсийн байр хайж байгаа. Мөн Офицеруудын ордон, СХД-ийн 27, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн гурав, 15, 18, 21 дүгээр хороо буюу Яармагийн гүүрний цаад хэсэг, Хүннү, Рапид хороолол зэрэг байршил болон Хангай хотхон орчимд хэт өндөр ачаалал үүсэж, салбар бүлэг байгуулсан ч асуудал үүсэж байгааг зохицуулахаар нэмэлт тохируулга хийнэ. Үүнээс гадна түрээслэхээр тохирсон байршлуудад зарим хүн тохирооноосоо буцах асуудал гарсан” гэв.
Мөн нийслэлийн төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрогт багтах гэсэн шилжилт хөдөлгөөн ихэссэн. Энэ жилийн нэгдүгээр ангийн бүртгэлийн цахимаар, ил тодоор хийгдэж байгаа ч хуурамч шилжилт хөдөлгөөн их болсон талаар тэрбээр мэдээллийг хүргэсэн юм.
“Нийслэлийн 21 дүгээр сургуулийн хамран сургах тойрогт 600 орчим зургаан настан байна гэж төлөвлөсөн ч он гарсаар шилжилт хөдөлгөөн их хийгдсэний улмаас одоо 900 болоод байна.
Мөн 84 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн хоёр хороонд өдөрт дунджаар 10-15 хөдөлгөөн хийгдэж байна. Монгол гуравдугаар сургуулийнхад өдөрт 70 гаруй хүүхэд нэмэгдэж байгаа бол 250 хүүхэд нэгдүгээр ангид нь элсэнэ гэж тооцон бэлтгэлээ хангасан 18 дугаар сургуульд 412 хүүхэд элсэхээр байна.
Энэ мэтчилэн хуурамч шилжилт хөдөлгөөн их хийгдэж байгаа нь тухайн хаягийн оршин суугчид болон сургуулийн удирдлагуудад хүндрэл учруулж байгаа. Иймд заавал очиж хянан шалгах ёстой болоод байгаа. Нэг хаяг дээр 2-3 айл бүртгэгдсэн байх, очиж шалгахад хаалгаа тайлдаггүй зэрэг зөрчил гарсаар байна” хэмээв
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр23 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм24 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм24 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм2 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм2 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ