Нийгэм
Архангай аймаг сургуулиудад нэг бүр нь 5650,0 мян төгрөгийн үнэ бүхий ухаалаг самбар гардуулав
Архангай аймгийн багш нарын бага хурал, “Боловсролын нээлттэй өдөрлөг” үзэсгэлэнгийн арга хэмжээг БШУГ-аас зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Ерөнхий боловсролыг сургууль, хүүхдийн цэцэрлэг, МСҮТ-ийн удирдлага, багш нар, зөвлөх, ахмад багш нарын төлөөлөл 200 гаруй хүн оролцсон.
Бага хурлаар өмнөх оны хичээлийн жилийн зорилт, түүний хэрэгжилт, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны Боловсролын салбар дахь “Хүүхэд хөгжил-Архангай”, 2022-2023 оны хичээлийн жилийн зорилт, чиглэлийг салбарын хэмжээнд хэлэлцүүлж, алдаа оноо, амжилт бүтээлээ ярилцлаа.
Бага хуралд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар цахимаар оролцсон ба аймгийн Засаг дарга М.Батжаргал, БШУГ-ын дарга З.Мөнхтогтох, албаны бусад хүмүүс оролцсон.
Уг арга хэмжээний үеэр “Цахим архангай” хөтөлбөрийн хүрээнд нэг бүр нь 5650,0 мян төгрөгийн үнэ бүхий ухаалаг самбар, 2110,0 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерүүдийг ЕБС, цэцэрлэгүүдэд гардуулсан юм. Улсын төсвийн 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Боловсролын байгууллагуудыг дээрх тоног төхөөрөмжөөр ийнхүү хангалаа.
“Цахим боловсрол” арга хэмжээг хэрэгжүүлэх ажилд орон нутгийн төсвөөс мөн 190,0 сая төгрөгийг зарцуулаад байгаа аж.
Мөн 2021-2022 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн Эрдэнэбулган сумын 1-р сургууль, 3-р сургууль, Батцэнгэл, Эрдэнэмандал, Цэнхэр, Цэцэрлэг сумдын сургууль, Цахир, Тариат, Өлзийт сумдын хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэбулган сумын 6-р цэцэрлэгүүд тус тус шалгарсан зурагт болон зөөврийн компьютерээр урамшуулав.
Энэ жилийн багш нарын бага хурлын үеэр аймгийн ЕБС, хүүхдийн цэцэрлэг, МСҮТ-үүд “Цахим Архангай” хөтөлбөрийн “Хүүхэд хөгжил-Архангай”, ”Цэцэгт-Архангай” арга хэмжээнүүдийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа Г.Дэмид жанжны талбайд олон нийтэд нээлттэйгээр дэлгэж, танилцуулсан нь онцлог байлаа. Тайлант өдөрлөгт Ерөнхий боловсролын 30 сургууль, хүүхдийн 35 цэцэрлэг, Насан туршийн боловсролын төв, 3 МСҮТ оролцлоо.
2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлангаа байгууллага тус бүр сонирхолтой, бүтээлч өөр өөрийн онцлог төрхийг агуулсан байдлаар бэлтгэж танилцуулсан байна.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр23 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм24 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм2 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм2 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг1 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр57 мин өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ