Нийгэм
Замын-Үүд боомтын зорчигч тээврийн урсгалыг 7 дахин нэмэгдүүллээ
Монгол Улс боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлсэн. Эхний үе шат буюу 2022-2024 онд боомтуудын дэд бүтцийг сайжруулж, ачаа болон зорчигч тээврийн хүчин чадлыг дээшлүүлэн улмаар экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, манай улсын тээвэр логистикийн гол боомтууд болох Замын-Үүд, Ханги, Гашуун сухайт, Шивээхүрэн, Хавирга, Алтанбулаг зэрэг боомтуудыг өргөтгөн шинэчилж нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм.
Энэ ажил Замын-Үүд боомтоос эхэлсэн. Учир нь тус боомт нь манай улсын хилээр нэвтэрч буй нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаараа нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг бүрдүүлдэг, логистикийн гол боомт юм. БНХАУ-аас олгосон 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд боомтын дэд бүтцийг сайжруулж, ачаа болон зорчигч тээврийн терминалуудыг шинэчилж, нэвтрүүлэх хүчин чадлын 4-7 дахин нэмэгдүүлж байна.
Төслийн хүрээнд:
- Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
- Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
- Хүнд даацын автозамын барилгын ажил,
- Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,
- Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажил хийхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар зорчигч тээврийн терминалыг бүрэн шинэчилж ашиглалтад оруулаад байна. Ингэснээр нэвтрүүлэх хүчин чадал зорчигч тээврийн хувьд 3 дахин нэмэгдэнэ. Харин ачаа тээврийн терминалыг ирэх долдугаар сар гэхэд бүрэн шинэчилж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд нийт ажлыг явц 91 хувьтай байна.
Өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох албаныхантайгаа Замын-Үүд боомтод ажиллаж, үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцлаа. Тэрбээр “Замын-Үүд боомтын шинэчлэлийн энэхүү бүтээн байгуулалт монголчуудад өргөн боломж бололцоог нээж, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг онцолсон.
Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд цаашид хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбож, тээвэр, логистикийн өрсөлдөх чадвар, ачаа тээврийн урсгалыг сайжруулж, транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьж буй. Замын-Үүд боомтыг ийнхүү шинэчилснээр Монгол, Хятад хоёр улсын худалдааны эргэлт сайжирч, транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэж байна. Өмнөх Засгийн газрын үед эхэлсэн энэ ажил дараагийн засгийн үед ч тасалдалгүй явж, бүрэн дуусч байгаа нь төрийн залгамж халаа чухал гэдгийг харуулсан бодит бүтээн байгуулалт боллоо.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм22 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр23 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм23 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно