Нийгэм
Хотын дарга БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулна.
Тус наадмын Зохион байгуулах хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга, Үндэсний Олимпын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жоу Жияньчянтай уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын зөвлөх, “Улаанбаатар 2023 Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр “Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор БНХАУ-ын спортын байгууллагатай санал солилцон, зөвлөгөө авч, туршлага судаллаа. Монгол Улсад анх удаа болох спортын олон төрөлт наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 1500 орчим тамирчин спортын 11 төрлөөр хурд, хүчээ сорино. Наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу 70-80 хувьтай явж байна. Одоогийн байдлаар бид бүртгэлээ хийгээд, эхний оролцогчдын мэдүүлгүүдийг хүлээн авч эхлээд буй” хэмээсэн юм.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар “БНХАУ бол хүн төрөлхтний спортын их наадмыг хоёр удаа зохион байгуулж байсан, спортын байгууллага нь энэ тал дээр асар туршлагатай. Зүүн Азийн залуучуудын наадмыг 2013 онд БНХАУ-ын Тяньжин хотод зохион байгуулсан, энэ утгаараа бид мэдээлэл, санал солилцлоо” хэмээв.
БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга, Үндэсний Олимпын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жоу Жияньчян “Зүүн Азийн залуучуудын наадмын гол оролцогчид нь өсвөр насны тамирчид. Тэдний зарим нь эцэг эхийн хараа хяналтаас анх удаа гарч, гаднын орон руу явж байгаа. Тэгэхээр аюулгүй байдлыг нь хангахад онцгой анхаарч ажиллах нь зүйтэй” гэж онцолж байлаа.
Зүүн Азийн олимпын хороонд БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Макао, Тайван, Гуам, Хонконг болон Монгол гэсэн есөн Үндэсний олимпын хороо багтдаг. Эдгээр хороо 1991 онд хийсэн анхдугаар чуулганаараа Зүүн Азийн наадам зохион байгуулахаар шийдвэрлэж, анхных нь 1993 онд Шанхайд болсон билээ.
Тус наадам 2013 он хүртэл дөрвөн жил тутам зохиогдсоны эцэст хэлбэрээ өөрчилж, Зүүн Азийн залуучуудын наадам болсон юм.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр23 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм23 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно