Нийгэм
М.Баяраа: Нийслэлд хориглосон бүсээс мал гаргах сүүлчийн кампанит ажлыг энэ долоо хоногт зохион байгуулна
Цагаан сарын өмнө нийслэлд хийгдсэн тохижилт үйлчилгээний ажил болон эзэнгүй нохой, муурын устгал, халиа дошин, гэрэлтүүлгийн ажлын талаар Улаанбаатар Хотын Захирагчийн ажлын албаны дарга өнөөдөр мэдээлэл өглөө.
Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Цагаан сарыг угтсан “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг нийслэлийн есөн дүүрэгт эхлүүлж, 13,645 байгууллагын оролцоотойгоор 513м.кв талбайн 889 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн. Дараагийн их цэвэрлэгээ дөрөвдүгээр сард хийгдэнэ.
Цас ханзрахтай зэрэгцээд задгай хог их гарч байна. Дүүргийн болон бусад байгууллагын удирдлагуудад хэлэхэд ААН, байгууллага 50 метрийн цэвэрлэгээг хэвшүүлмээр байна.
Халиа дошин, шар усны үерийн бэлтгэл ажлыг хангасан ч зарим ус зайлуулах байгууламжийг цэвэрлэх, ариутгах ажлыг эрчимжүүлж байна. Эзэнгүй нохой, муурын устгал хоёр дахин өссөн. Цагаан сарын өдрүүдэд устгалын ажил зохион байгуулагдаагүй. Мал, амьтан руу нохой дайрсан гэх асуудлыг шийдвэрлэхээр мэргэжлийн байгууллагынхныг явуулсан.
Баярын үеэр хотын цэвэрлэгээтэй холбоотой асуудал үүсэж Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллалаа. Нийслэлийн гэрэлтүүлгийн асалт 98.3%-тай байна. Асахгүй байгаа гэрлүүдийг засна.
Нийслэлд хориглосон бүсээс мал гаргах ажил үргэлжилж байна. Сүүлчийн кампанит ажлыг энэ долоо хоногт зохион байгуулна. Кампанит ажлыг төлөвлөгөөт 9, төлөвлөгөөт бус 20 удаа зохион байгуулж, 10 байгууллагын 1,431 албан хаагч, 242 автомашин, морьт эргүүл 52 дайчлагдан нийслэлийн хориглосон бүсээс малыг гаргасан. Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргээс хамгийн олон малыг гаргалаа” гэв.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм20 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм22 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно