Нийгэм
Геодези, усны барилга, байгууламжийн газрын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ удаагийн хурлаар нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас ашиглалт, засвар үйлчилгээний журам болон Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Тодруулбал, Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас ашиглалт, засвар үйлчилгээний журамд өөрчлөлт оруулах төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулсан. Уг журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар инженерийн бэлтгэл арга хэмжээний усны барилга байгууламж нийслэлийн бусад барилга байгууламж, гудамж, талбайтай уялдан үзэмж бүхий орчны тохижилттой болох, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжрах зэрэг давуу талтайг энэ үеэр онцолсон.
Түүнчлэн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэв. Тус байгууллага нь одоогоор 139 инженер, техникийн ажилтан, албан хаагчтай бөгөөд үерийн хамгаалалтын барилга байгууламж, зам талбайн борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ, хөрсний усны хяналтын цооногийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг. Эдгээр чиг үүргийн хүрээнд 14 ажлын байранд хөдөлмөрийн хэвийн, хортой нөхцөлийн зэрэг тогтоох талаар уг дүрэмд тусгажээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар мөн эзэнгүй муур, нохойн тоо толгойг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээг хэлэлцлээ. Тодруулбал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг нэмэх асуудлыг хөндсөн.
Өнгөрсөн оны эхний хагасын байдлаар нохойд хүн болон мал хазуулсан 3169 тохиолдол гарсан бөгөөд энэ нь гэр хорооллын айл өрхүүд нохойгоо сул тавьдаг, гөлөгнүүдийг төөрүүлдэг зэргээс үүдэн золбин нохой, муур олшрох, улмаар олноор үржиж буйтай холбоотой аж.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн золбин муур, нохойг буудаж устгах бус, үржил хязгаарлах мэс ажилбар хийх, засах нь өнөөгийн нөхцөлд тохиромжтойг онцлов.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй. Устгасан нохойны сэг зэмийг хэрхэх вэ гэдэг асуудал гарч буй тул бордоо хийхээр хувийн хэвшилтэй хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, Орхон аймагт үржил хязгаарлах мэс ажилбар хийснээр золбин нохойны тоо толгой тодорхой хэмжээгээр буурсан эерэг үр дүн гарсан. Тиймээс эхний ээлжинд эзэнтэй бүх нохойг бүртгэлжүүлэн, кодлохоор үнийн судалгааг хийж байгаа. Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн газар болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран энэ оноос золбин нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийж эхлэхээр төлөвлөж байна” хэмээсэн юм. Мөн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдвал эзэнтэй нохдын эздэд хариуцлага тооцох боломжтой болно гэдгийг УБЗАА-наас хэлж байв.
Энэ удаагийн хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцэн тогтоолын төслөөр баталж, НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр болов.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм22 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Нийгэм20 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Улс төр20 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно