Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

БОАЖЯ: Цаг үеийн болон бусад асуудлаар хэвлэлд нээлттэй мэдээлэл өглөө

Нийтэлсэн

-

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд үүрэг болгосноор тус  яамны хамрах асуудлын хүрээнд хийж буй хяналт шалгалтын мэдээ, иргэдийн санал гомдлын шийдвэрлэлт болон цаг үеийн асуудлаар иргэд олон нийтэд тогтмол мэдээлэл өгдөг болсон. Энэ хүрээнд тус яамны газар хэлтсийн дарга нар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Хурлаар үндсэн 4 асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигч нарын мэдээллийг шилэн болгов

Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт нийт 3185 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 7331.48 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон байдаг.  Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийн хилийн заагийг тодорхой болгох, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсчлэл, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар, мөн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/485 дугаар тушаалаар тус тус хязгаарлалтын бүсийн талбайг багасгаж, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг авсан.
2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 99 удаагийн тушаалаар нийт 298 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Мөн өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын нийт 13 амыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хориглосон. Үүнд: Баруун богино, Нүхт, Залаатын баруун богино, зүүн богино, Шажинхурах, Ширдэгт, Энхтайван, Ташгай, Манзушир, Тайна, Төрхурах, Чулуут, Бумбатын амуудад нийт 5900.12 га талбайд газар ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан байна.
Монгол улсын Засгийн газраас Авлигатaй тэмцэх зорилгоор зохион байгуулж буй 5ш ажиллагааны хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын байнга ил тод байх шилэн систем /shilen.gov.mn/ сайтад 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулсан Тусгай хамгаалалттай газрын нээлттэй мэдээлэл сан буюу http://opendata.met.gov.mn/-аас Богдхан уул ДЦГ, Хөвсгөлийн БЦГ,  Горхи-Тэрэлжийн БЦГ-ын газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллүүдийг байршуулаад байна.

Туул голын бохирдлын хүрээнд хийсэн хяналт шалгалтын мэдээлэл

1.  “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд орон сууцны барилга барьж буй СH Трейд ХХК нь барилгын сууриас гарсан газрын доорх усыг зөвшөөрөлгүйгээр Сэлбэ гол руу нийлүүлж байна” гэх мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, ус шавхан зайлуулах ажиллагааг зогсоож 2302000023 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж усны нөөцөд учирсан хохиролд  17 орчим сая төгрөгийн нөхөн төлбөр, 1.5 сая төгрөгийн торгууль оногдуулж, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүллээ.

2. Хан Уул дүүргийн 9-р хорооны иргэн Т.Доржоос  “Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж нь Туул гол руу усаа асгаж байгаа” тухай гомдолд үндэслэн холбогдох албаны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт хэрэгжүүлж буй “Төв цэвэрлэх байгууламж” төслийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Шалгалтын явцад бохир уснаас дээж авч “Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага  MNS 6561:2015”,  “Хаягдал ус. Ерөнхий шаардлага  MNS 4943:2015” стандартын үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхөөр Усны газрын лабораторид хүргүүлэв. Эдгээр болон бусад санал гомдлыг шийдвэрлэх хяналт шалгалт үргэлжилж байна.

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн химийн бодисын хог хаягдлыг устгуулах ажлын явц

Дорнод аймгийн Матад суман дахь Петрочайна дачин Тамсаг ХХК-ийн 19 дүгээр талбай дээр хугацаа нь дууссан, устгах шаардлагатай 32 нэр төрлийн 592 тн орчим устгах шаардлагатай химийн бодис хадгалагдаж байсан. Эдгээр химийн бодисуудыг тус компани 2009 оноос өмнө импортлон оруулж ирсэн бөгөөд хадгалалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглалтын шаардлага хангахгүй аюултай хог хаягдал болсон байна. 2022 оны 6 дугаар сард Элемент ХХК нь аюултай хог хаягдал устгах тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас авсан нь тус үйлдвэрээр тухайн химийн бодисын хог хаягдлыг устгуулах боломжтой болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 07 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хэд хэдэн үүрэг хугацаатай даалгавар өгсний 1 нь энэхүү химийн бодисын хог хаягдлыг устгуулах асуудал байсан. Энэ үүрэг даалгаврын хүрээнд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь  Элемент ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж, 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Элемент ХХК нь химийн бодисын хог хаягдлыг график төлөвлөгөө гарган устгаж эхэлсэн бөгөөд 2023 оны 03 сарын 28-ны өдрийн байдлаар нийт 32 нэр төрлийн 577 тн аюултай хог хаягдлыг устгалд оруулаад байгаа мэдээллийг тус яаманд ирүүлсэн байна.

“Жорлон” үндэсний чуулганыг зохион байгуулсан тухай

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Жорлон” үндэсний чуулганыг зохион байгууллаа. Зөвлөгөөнд ариун цэврийн байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэгдэж хөрсний бохирдлыг бууруулах жорлонгийн хувьсгалыг эхлүүлэх зорилгоор 11 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлтэй “Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-ыг байгуулсан. Ийнхүү төр хувийн хэвшлийн оролцоог ханган чуулганаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох албадад хүргүүлсэн бөгөөд үүнтэй уялдуулан байгальд ээлтэй, стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг хэрэглээнд нэвтрүүлэх, аж ахуй нэгж, айл өрхөд банк санхүүгийн байгууллагатай хамтран хөнгөлөлттэй ногоон зээл олгох ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр18 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент20 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр20 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм21 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм21 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм21 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд22 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм23 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм23 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм23 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим