Дэлхий дахинд
Украин хүүхдүүдийг эцэг эхтэй нь уулзуулжээ
ОХУ-ын эзэлсэн бүс нутагт аваачаад байсан 31 украин хүүхдийг өчигдөр /2023.04.08/ гэр бүлтэй нь уулзуулжээ. Хүүхдүүдийг автобусаар авчирч, гэр бүлтэй нь уулзуулах мөчийг “CNN” агентлаг сурвалжилсан байна. Хүүхдүүдийг зуны зусланд 14 хоног явуулна гэсэн боловч тэнд нь зургаан сар гацаажээ.
“Бид 14 хоногийн хугацаатай зуны зусланд явсан боловч тэнд зургаан сар гацлаа. Би автобус дотроос ээжийгээ хараад л уйлж эхэлсэн. Эргэж ирсэндээ маш их баяртай байна” гэж 13 настай Богдан хүү ярьлаа. Богданы ээж 51 настай Ирына энэ хугацаанд хүүгийнхээ талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэхэд болно. “Ямар ч утас харилцаа байгаагүй. Би маш их санаа зовж байлаа. Хүү маань хүчирхийлэлд өртсөн юм уу, түүнд ер нь юу тохиолдсон гээд би юу ч мэдэхгүй байлаа. Миний гар одоо хүртэл чичирсээр байна” гэж тэр ярив.
Энэхүү баярт үйл явдлыг “Save Ukraine” нэртэй хүмүүнлэгийн байгууллага зохион байгуулсан аж. Одоогоор тэд оросуудын хүчээр авч явсан хүүхдүүдийг эцэг эхд нь эргүүлж авчрах таван удаагийн даалгавар биелүүлээд байна. “Баг хамт олондоо баярлалаа. Урт удаан хугацааны хагацлын дараа хүүхдүүд эх орондоо, ээж аавдаа эргэн ирж буй үгээр илэрхийлэмгүй сэтгэл хөдөлгөсөн мөчийг дахин нэг удаа мэдэрлээ. Бяцхан украин хүүхдүүдийн нүд баярын нулимсаар дүүрэн байгааг хараад л дэмий зүйл хийгээгүй гэдгээ ойлгож байна” гэж тус байгууллагын үндэслэгч Мыкола Кулеба хэлжээ.
Украины ерөнхийлөгчийн тамгын газраас тооцоолсноор дор хаяж 20 мянган хүүхдийг хүчээр гэр бүлээс нь салгасан байна. Эндээс цөөнгүй хэргийг нь хэдийнэ мөрдөн шалгаад эхэлжээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад13 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм18 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр21 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр20 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм19 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм19 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна