Дэлхий дахинд
БНСУ-аас Украинд зориулж, АНУ-д 500 мянган сум нийлүүлэв
Өмнөд Солонгос улс өнгөрсөн сард АНУ-д 155 мм-ийн их бууны сум 500 мянган ширхэгийг нийлүүлэхээр тохирсон. Энэ шийдвэр цаашилбал Украинд сум нийлүүлэх уян хатан нөхцлийг бий болгоно гэж үзэж байна. Өнгөрсөн жил АНУ нь Өмнөд Солонгосоос 100 мянган ширхэг сум худалдаж авсан. Энэ удаад худалдах биш, зээлэх нөхцлөөр сумыг нийлүүлжээ.
“Бид Украинд үхлийн зэвсэг нийлүүлэхгүй байх зарчим баримтлахын сацуу холбоотныхоо хүсэлтэд хэрхэн хариу барих вэ гэдгээ бодолцсоны үндсэн дээр зээлийн аргыг сонгосон. Сумны тоо хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна” гэж Өмнөд Солонгосын нэрээ нууцалсан эх сурвалж хэлэв.
АНУ, Өмнөд Солонгос улсууд их буу нийлүүлэх гэрээ хийж байгаа тухайгаа өмнө нь баталсан. Гэхдээ чухам ямар хэлэлцээр хийсэн, энэ нь эцэслэн шийдэгдсэн эсэх тухай мэдээлэл алга байна. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин хэлэхдээ “Украинд үхлийн аюултай зэвсгийн тусламж үзүүлэхийг эсэргүүцсэн засгийн газрын байр суурь өөрчлөгдөөгүй” гэжээ. Харин үүний оронд хүмүүнлэгийн тусламжаа өргөжүүлнэ гэж БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл мэдэгдсэн.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад13 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм18 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр21 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр20 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм18 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм18 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна