Дэлхий дахинд
Шувууны ханиадаар хүн нас барсан анхны тохиолдол гарлаа
Хятадын зүүн өмнөд хэсгийн Гуандон мужид 56 настай эмэгтэй шувууны ханиадны H3N8 вирусээр нас баржээ. Энэ нь шувууны ханиадаар хүн нас барсан анхны тохиолдол гэдгийг ДЭМБ мэдээлэв.
H3N8 вирус нь 2002 онд Хойд Америкт усны шувуудаас анх илэрсэн бөгөөд морь, нохой, далайн хав зэрэг амьтанд халдаж байсан. Гэвч Хятад улсад өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сард хүнд халдсан. Энэ нь үхлийн аюултай бус тохиолдолд тооцогдож байв.
Нас барсан эмэгтэйн бие хоёрдугаар сарын 22-нд хямарч эхэлсэн. Улмаар гуравдугаар сарын 3-нд хөнгөн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтэж, гуравдугаар сарын 16-нд нас баржээ.
Тус эмэгтэй халдвар авахаасаа өмнө шувуутай харьцаж байсан. Мөн гэрийнх нь эргэн тойронд зэрлэг шувууд байдаг гэдгийг НҮБ мэдээлжээ.
Ойр дотны хүмүүсээс нь халдварын шинж тэмдэг одоогоор илрээгүй байна. Тиймээс хүнээс хүнд тийм амар халддаггүй байж магад гэж үзэв. Гэсэн ч томуугийн вирус нь байнга хувьсан өөрчлөгддөг тул дэлхийн хэмжээнд тандалт судалгаа хийх нь чухал гэж албаныхан мэдээллээ.
Хятадад өнгөрсөн жил гарсан хоёр тохиолдлын нэг нь хүнд, нөгөө нь хөнгөн шинж тэмдэгтэй байсан.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад13 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм18 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр21 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр20 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм19 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм19 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна