Дэлхий дахинд
DER SHIEGEL: ОХУ-ын нефтийн үнэд тогтоосон дээд хязгаарыг өргөн хүрээтэй зөрчжээ
Украины дайнтай холбогдуулж Өрнөдийн тогтоосон Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг нэлээд өргөн хүрээтэй зөрчиж байгаа байдал ил болсон бололтой. Киевийн эдийн засгийн их сургуулийн захиалгаар олон улсын судлаачдын бүлгийн явуулсан тандалт судалгааны дүн ингэж гарсан юм байна. Германы “Шпигель” сэтгүүлд энэ талаар нийтэлсэн байна.
Энд нийтлэгдсэн судалгааны материалаас үзэхэд, оросын Приморийн хязгаар дахь Козьмино нэртэй боомтоос энэ оны эхний гурван сарын хугацаанд гадагш экспортод гаргасан нефтийн 95 хувийг баррель тутам 60 ам.доллараас дээш үнээр худалдсан дүн харагджээ. Дунджаар нэг баррель нефтийг 73 ам.доллараар худалдсан тооцоо гарч байгаа юм байна. Козьмино боомтоос голчлон Азийн орнууд руу нефтийн нийлүүлэлт хийгддэг байна. Харин Өрнөдтэй хил залгаа оросын боомтуудад үнийн дээд хязгаар үндсэндээ мөрдөгдсөн дүр зураг ажиглагджээ. Оросын нефтийн экспортод хориг хязгаар тогтоох механизмыг Долоогийн бүлгийн орнууд, Европын Холбоо болон Австрали улс гол санаачилж хэрэгжүүлсэн байдаг. Хоригийг нь мөрдөн гол хөшүүрэг болгож эдгээр орнууд өөрсдийнх нь хяналтад голчлон байдаг усан тээвэр, тэдгээрийн даатгалын үйлчилгээг ашигласан байдаг.
Ингэхдээ оросын нефтийг тээвэрлэхийг хориглох юмуу эсвэл тогтоосон үнийн хязгаараас дээш үнээр оросын нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нефть тээврийн хөлөг онгоцуудыг даатгалд хамруулахгүй байх зохицуулалт хийсэн байдаг. Тэгвэл Киевийн эдийн засгийн их сургуулийн судалгаагаар бол, оросын Алс Дорнод дахь дээрх Козьмино боомтоор дамжиж нефть тээвэр хийдэг хөлөг онгоцуудын 51 хувь нь “Долоогийн бүлгийн” орнуудад бүртгэлтэй компаниудын эзэмшлийн эсвэл энэ орнуудад даатгалтай онгоцууд байгаа дүн гарчээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад21 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм4 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Улс төр4 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ