Дэлхий дахинд
Кремльд гарсан дроны халдлагын талаар судлаачид гурван хувилбар таамаг дэвшүүлж байна
Украины эрх баригчид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний амийг хөнөөх зорилгоор нисгэгчгүй онгоцоор Кремлийн ордон руу довтолсон тухай Лхагва гарагт Оросын тал мэдэгдсэн билээ.
Халдлага үйлдсэн хоёр дроныг ямар нэг ноцтой хохиролгүйгээр устгаж чадсанаа Кремлийн хэвлэлийн алба бас мэдээлсэн юм.
Оросын тал уг үйл явдлыг “Киевийн дэглэмийн урьдчилан төлөвлөсөн террорист халдлага” гэж нэрлээд зохих хариу арга хэмжээг авахаа амласан.
Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг няцааж, “Бид Путин руу, Москва руу довтлоогүй” гэж мэдэгджээ.
Халдлагын талаар нарийн мэдээлэл хомс байгаа ч хэн ямар зорилгоор үйлдсэн байж болох талаар Өрнөдийн судлаачид, мэргэжилтнүүд гурван хувилбар таамаг дэвшүүлж байна.
1. Украины анхааруулах зорилготой үйлдэл
Оросын талын мэдэгдсэнчлэн Украины эрх баригчид Кремлийн ордон руу довтолсон гэж үзье.
Киевийн засгийн газар өмнө нь Оросын нутаг дэвсгэрт болон Оросын эзэлсэн нутаг дэвсгэрт гарсан ямар ч халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаагүй. “Украины тал дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай байгууламжид цохилт өгөх замаар өөрийн хүчин чадлыг харуулсан байх магадлалтай” гэж NATO-гийн зөвлөх, цэргийн түүхч Пэттон Рожерс өөрийн твиттер хуудсанд бичжээ.
Дүрс бичлэгт үлдсэн дроны нислэгийн замыг шинжлээд энэ нь Хятадад үйлдвэрлэсэн Mugin-5, эсвэл Украины PD-1 загварын дрон байх магадлалтайг Лондоны Хааны Коллежийн батлан хамгаалах этик судлалын төвийн эрдэмтэн Марина Мирон хэлсэн байна.
Харин Рожерс уг нисдэг төхөөрөмжийг Украины зэвсэгт хүчинд өргөн ашигладаг UJ-22 дрон байж болзошгүй гэж дүгнэжээ.
“UJ-22 алсын зайд нисэх чадвартай тул Москва хүрэх боломжтой” гэж тэр хэлж байна.
Уг дрон нь 800 км хүртэл зай туулах чадвартай, харьцангуй нам өндөрт, удаан нисдэг тул зарим радараас зугтах боломжтойг Рожерс тайлбарлажээ. Ижил загварын дроныг энэ оны хоёрдугаар сард Москвагийн ойролцоох Газпромын байгууламж руу довтлоход ашиглаж байсныг зарим эх сурвалжууд мэдээлж байв.
Украин халдлагыг зохион байгуулсан нь үнэн байлаа ч Путиний амийг хөнөөх зорилготой байсан гэдэгт эргэлзэж байгаагаа Рожерс илэрхийлжээ.
Учир нь дроны тээвэрлэж явсан тэсрэх бөмбөг ийм зорилгод хэтэрхий жижигдэнэ гэж тэр үзэж байна.
“Хэрвээ энэ нь хүчин чадлаа харуулах биш, аллага үйлдэх зорилготой байсан бол бидний харсан дэлбэрэлт хэтэрхий бага хэмжээтэй харагдаж байна. Бөмбөгний хэмжээ хүчитгэсэн ханатай барилга байгууламжид цохилт өгөхөд хэтэрхий бага байна” гэж Рожерс тайлбарлажээ.
Тэгээд ч Путиний хаана байгааг мэдэхгүй мөртлөө ийм дрон хоёрхон ширхгийг илгээсэн нь аллага үйлдэх зорилготой байсан гэхэд итгэмээргүй гэж тэр дүгнэсэн байна.
Энэ дүгнэлттэй санал нийлж буйгаа илэрхийлсэн Мирон “Үүнийг нэг төрлийн анхааруулга гэж ойлгож болох байх. Дараагийн удаа илүү хүчтэй цохилт өгч чадахаа харуулсан байж болзошгүй” гэж ярьжээ.
2. Цохилтыг Оросууд өөрсдөө зохион байгуулсан
Ингэж дүгнэх хэд хэдэн үндэслэл бий. Путин хэзээ ч ийм эрсдэл гаргах хүн биш. Кремлийн барилга байгууламжид маш бага хохирол учирсан. Орос орон халдлагад өртсөн тухай улс төрчид тэр дороо ам нийлүүлэн шуугьж эхэлсэн.
Тиймээс энэ нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн амийг хөнөөх халдлагаа зөвтгөх зорилгоор Оросын талаас зориуд зохион байгуулсан ажил байж болохыг Рожерс хэлж байна.
Оросын эрх баригчид өөрийн дараагийн төлөвлөсөн үйлдлийг зөвтгөх зорилгоор хуурамч арга хэмжээг урьдчилж зохион байгуулдаг нь нууц биш болсон.
Дайн эхэлсэн цагаас хойш Оросын талаас Зеленскийг устгах ажиллагааг хэд хэдэн удаа зохион байгуулаад бүтэлгүйтсэн гэдэг.
Тиймээс энэ удаа тэд илүү түрэмгий, аюултай төлөвлөгөө боловсруулсан байж болзошгүйг Рожерс хэлж байна.
Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк өмнө нь Зеленскийн амийг хөнөөх оролдлого арав гаруй удаа гарч байсныг өнгөрсөн онд хэвлэлд ярьсан байдаг.
АНУ-ын тагнуулын албаныхан ч үүнийг баталдаг юм.
Кремлийн халдлагыг Оросууд зохион байгуулсан байх бас нэг шалтгаан нь олон нийтийн дэмжлэгийг авах зорилго байж магадгүйг доктор Мирон хэлжээ.
“Оросын эрх баригчдад яагаад Украины дайныг үргэлжлүүлэх хэрэгтэй байгаагаа зөвтгөх шалтгаан хэрэгтэй. ‘Украин ямар аюултайг харж байна уу. Бүр Путинийг хүртэл алахыг завдаж байна шүү’ гэсэн мессэжийг ард иргэддээ өгөхийг хүссэн байх магадлалтай” гэж тэр ярьсан байна.
3. Путиний эсрэг Оросын дотоодоос үйлдсэн халдлага
“Гурав дахь хувилбар нь Украинтай ямар ч холбоогүй байж болно” гэж Рожерс өөр нэг хувилбарыг дэвшүүлсэн юм.
Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк яг энэ санааг бас илэрхийлээд байгаа.
“Уг халдлага нь дотоодын эсэргүү хүчний партизаны ажиллагаа байх боломжтой. Ийм төрлийн дроныг аль ч дэлгүүрээс авч болно” гэж тэр хэлсэн юм.
Өмнө нь ч бас ОХУ-ын нутаг дэвсгэрт дотоодын хүчний хорлон сүйтгэх үйлдлүүд гарч байсан.
Гэхдээ энэ хувилбар таамаг үнэн байсан ч жинхэнэ үнэнийг мэдэх боломж маш бага болохыг судлаачид хэлж байна.
“Оросын дотоодын хараа хяналт маш өндөр тул ийм халдлагыг зохион байгуулсан хүмүүс амархан баригдах боломжтой. Энэ тохиолдолд бид бодит үнэнийг хэзээ ч мэдэхгүй өнгөрч болох юм. Магадгүй зуун жилийн дараа нууцаас ил гарсан баримт юу болсныг мэдэх боломж олгох байх” гэж Мирон тайлбарлажээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент1 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент46 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр5 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав