Энтертайнмент
Соёлын сэргэлт 2023 аяны баруун бүсийн нээлт Ховд аймагт боллоо

Монгол орон даяар зохион байгуулагдаж буй соёлын сэргэлт 2023 аяны баруун бүсийн нээлтийн үйл ажиллагаа олон угсаатны өлгий, эртний түүхт Ховд аймагт, 2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрын гадна талбайд зохион байгуулагдлаа.
Үүнд:
– “Баруун бүсийн уламжлалт гар урлал ба идээ ундааны соёл” нээлттэй өдөрлөг
– Уламжлалт гар урлалыг хөгжүүлэх гарц, шийдэл хэлэлцүүлэг
– “Монгол хүний эрхэмлэх үнэт зүйлс” соён гэгээрүүлэх аялгуут лекц
– Уламжлалт идээ ундааны соёл хэлэлцүүлгүүд тус тус зохион байгуулагдлаа. Түүнчлэн,
– Ховд аймаг дахь уламжлалт идээ ундааны үзэсгэлэн, худалдаа
-“Уламжлалт гар урлал”-ын үзэсгэлэн, худалдаа
– “Хүн гүрний үр хойч” соёлын өвийн баримтат кино
– “Монголын шилдэг соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэн
– Агаарын акробатын үзүүлбэр зэрэг соёл, урлагийн олон төрөлт баялаг үйл ажиллагааг нутгийн иргэдэд хүргэлээ.
Мөн Ховд аймаг дахь соёл урлагын байгууллагын ажилтан, албан хаагчдынхаа санал хүсэлтийг сонсож, чадавхжуулах сургалтууд хийгдсэн нь чухалд тооцогдох бас нэгэн үйл ажиллагаа болсон юм.
Эх сурвалж: Соёлын яам

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент13 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм16 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм14 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм14 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм17 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм17 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно