Спорт
Архангай аймгийн баг алтан цом гардлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн финалын барилдаанд зургаан тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай–Булган аймгийн багууд “Алтан цом”-ын төлөө өрсөлдлөө. Таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн дүүрэн барилдаануудтай өрнөсөн хоёр багийн тулаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, анхны алтан цомын эзэн боллоо.
Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, аймгийн хурц арслан С.Сүхбат /1/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/, нийт 16 даваа авсан бол Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /1/, улсын начин Х.Цогтгэрэл /2/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Э.Сумъяабат /2/, улсын начин Б.Түвшинтөгс /2/, нийт 9 даваа авцгаасан юм.
Цуврал барилдаанд тэргүүлсэн Архангай аймгийн баг Алтан цом, 200.000.000 төгрөг, дэд байрт шалгарсан Булган аймгийн баг 50.000.000 төгрөг тус тус гардлаа.
Мөн хэсгийн барилдаанд хамгийн олон буюу 10 барилдаанаас 10 давсан улсын харцага Ц.Бямба-Отгон, шигшээ барилдаанд хамгийн олон буюу 45 барилдаанаас 39 давсан улсын начин Д.Хүдэрбулга нарт МҮБХ-ны Батламж, мөнгөн шагнал гардуулсан бол “Бэлгэдлийн баг” буюу үзэгчдээс хамгийн олон санал авсан зургаан бөхөд мөн “Батламж” гардуулав.
Бэлгэдлийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /1930 санал/, улсын гарди М.Бадарч /1393 санал/, улсын заан М.Лхагвагэрэл /1085 санал/, улсын начин Э.Батмагнай /1081 санал/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /1028 санал/, сэлгээнээс орсон бөхчүүдээс улсын арслан Р.Пүрэвдагва /1692 санал/ тус тус авч “Бэлгэдлийн багийн гишүүн”-ээр тодорсон юм.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан”-ы тэтгэгч байгууллагууд, идэвх зүтгэлтэй оролцсон бөхийн дэвжээ галууд, хүчээ сорьсон нийт бөхчүүд, маргаан будлиангүй, шударга сайхан зохион байгуулсан жаяг дэгийн багийнхан, монгол бөхөө шимтэн үзэж, уухайлан дэмждэг үзэгч олондоо халуун талархал илэрхийлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг15 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм16 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр16 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа