Энтертайнмент
“Lotte world” цамхгийн 72 давхар хүртэл авирчээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл дэх “Lotte World” цамхаг нь өндрийнхөө хэмжээгээр дэлхийд тавдугаарт ордог. Тодруулбал, тус цамхаг нь 123 давхар бөгөөд 555 метр өндөр.
Цамхаг руу олс ашиглахгүйгээр, нүцгэн гараараа авирч явсан британи эрийг өчигдөр /2023.06.12/ бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж, хууль бусаар байгууламжид нэвтэрсэн гэх үндэслэлээр баривчилсан байна. Жорж Кинг-Томпсон нэртэй 23 настай эрэгтэй 72 дугаар давхар хүртэл авирсан.
Сонгпа гал сөнөөх анги өглөөний 07:50 минутад дуудлага хүлээн авсан байна. Улмаар 11 галын машин, 54 албан хаагчтайгаар даалгавар гүйцэтгэхээр гарч, 08:03 минутад хэргийн газарт иржээ. Цагдаагийн 15 ажилтан мөн ажиллагаанд оролцсон. Дуудлагаас хойш нэг цагийн дараа дүүжин сагс ашиглан авирагчийг буулгажээ. Аврагчид ирсний дараа ч Жорж Кинг-Томпсон үргэлжлүүлэн дээш мацахыг оролдсон байна.
Жорж Кинг-Томпсон өнгөрсөн Баасан гаригт Өмнөд Солонгост ирсэн. Тэрбээр “Lotte World” цамхгаас шүхрээр буух санаатай ирсэн гэж Сөүлийн Сонгпа цагдаагийн газраас мэдэгджээ. Тэнгэр баганадсан өндөр барилга өөд авирч, тэндээсээ шүхрээр буух нь түүний мөрөөдөл байсан бөгөөд үүнийгээ зургаан сар төлөвлөсөн аж. Тэр өмнө нь Их Британи дахь 72 давхар барилга руу авирч байсан.
Францын хүн аалз гэж нэрлэгддэг Алайн Роберт 2018 онд зөвшөөрөлгүйгээр “Lotte World” цамхаг руу авирч байгаад баригдаж байв.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм15 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм14 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм13 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм16 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно