Connect with us

Энтертайнмент

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Зам гүүрийн хот гэгдэх Шанхайд зорчсон нь…

Нийтэлсэн

-

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон БНХАУ-ын Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дэмжлэгээр “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя” сэдэвт хамтарсан сурвалжилгыг зохион байгууллаа.

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлч, зураглаачид  10 хоногийн турш Шанхай хот болон Жянсү мужаар аялж, БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт, техник технологийн хөгжил, хот төлөвлөлт зэрэг бүтээн байгуулалттай танилцахаар ийнхүү аян замын дөрөө харшуулсан юм.

Бид бие биетэйгээ танилцаж хол ойрын сонин сайхнаа хуваалцаж, шөнийн турш давхисаар өглөөний 8-н цагт Замын-Үүдэд ирлээ.

Биднийг хилээр гарахад манай улсын хилийн зурваст асуудал бараг л гараагүй дээ. Харин  Урд хөршийн хилээр нэвтрэхэд эрүүл мэндийн хуудас бөглөж орох бяцхан асуудал үүсэж, багагүй оочир дараалалтай,  хилээр нэвтрэх гэж яарч буй монголчууд бужигнаж байсан юм. Ингээд бид ямарч байсан урд хөршийнхөө хилийн дээсээр алхан орцгоосон юм. Бид хилээр нэвтрэх гэж багагүй хугацааг авсан тул цааш автобусандаа сууцгаана,  Эрээн хотын авто тээврийн төвөөс ӨМӨЗО-ы Хөххот руу авч явах аяллын баг биднийг угтан авсан билээ. Би болоод Бидний хэсэг нөхөд БНХАУ-д анх удаа ирж байгаа тул юм бүхэн л соньхон байлаа. Ийнхүү бид цааш Хөххотыг зорин хөдөллөө.

Эрээн хотоос холдох тусам хүн амьдарч буй суурин газар баг сум хот юу байдаг юм тэдгээр лүү орох болгонд тэнд маш гоё ногоон модтой, цэцэрлэгжүүлсэн байдалтай байсан нь маш их таалагдаж дотроо битүүхэн атаархаж л явлаа.

Тэд бүр жил гаруйхны хугацаанд уулыг нүхлээд зам тавиад амжсан байгаа юм.

Бид Хятад хүмүүсийг муулахаас илүүтэйгээр хаана ч ургамал ургуулж, арчилж чаддаг ухааныг нь тэднээс сурмаар санагдаж байлаа. Тэд маш хөдөлмөрч байгаа нь хээр талд ч тэр хотын төвд ч тэр хаашаа л харна ногоон байгууламжийг бий болгож чадсанаас нь л шууд харагдаж байсан нь маш сайхан санагдаж байсан юм.

Хадтай, чулуутай, элсэн цөл байсан ч тэд мод тарьсан байна Хадтай, чулуутай, элсэн цөл байсан ч тэд мод тарьсан байна

Бид таван цагийн турш давхисаар оройн 18:00 цагийн орчимд Хөххотийн “Цагаан суварга” онгоцны буудалд ирсэн юм.

Биднийг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны хүмүүс угтан авч, “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя”сурвалжилга, аяллыг албан ёсоор нээж, аялал эхэлснийг мэдэгдэж, хоёр улсын 50 гаруй сэтгүүлч Шанхай хотыг зорьсон юм.

Хөххотийн “Цагаан суварга” онгоцны буудалд “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя”сурвалжилга, аяллын нээлт Хөххотийн “Цагаан суварга” онгоцны буудалд “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя”сурвалжилга, аяллын нээлт

Ингээд бид онгоцондоо суугаад 2 цаг гаруй нисэж, Дэлхийн шилдэг хот болохоор зорьж буй чийглэг, халуун, бүгчим Шанхай угтан авсан юм.

Шанхай хот нь 24 сая хүн амтай, БНХАУ-ын хамгийн том хот бөгөөд дэлхийн хамгийн их хүн ам суурьшсан хот ба 2025 онд дэлхийн шилдэг технологийн хот болохоор зорьж буй юм билээ.

Загасчин тариачны суурин байсан Пүдун дүүрэгт тэнгэр баганадсан сүрлэг барилгууд босож, өдгөө Азийн Нью-Йорк гэгдэх болсон өндөр, шинэ Шанхай хот ийнхүү 30 жилийн дотор нүд гялбуулан өндийсөн аж.Загасчин тариачны суурин байсан Пүдун дүүрэгт тэнгэр баганадсан сүрлэг барилгууд босож, өдгөө Азийн Нью-Йорк гэгдэх болсон өндөр, шинэ Шанхай хот ийнхүү 30 жилийн дотор нүд гялбуулан өндийсөн аж.

Шанхай хотод хөл тавингуутаа л надад анзаарагдсан анхны зүйл бол тус хотын зам гүүр дэд бүтэц байлаа. Шанхайг гүүрэн замын хот гэж нэрлэж ч болмоор. Энэ олон гүүрэн байгууламж, усны дээгүүр доогуур тавьсан зам, хотыг сүлжих өргөн дардан харгуйнууд бол тус газар дахь хөгжлийн анхны гарц нь байсан бизээ. 24 сая хүн амтай ч түгжирсэн удаа лав үгүй байсан юм.

Гүүрэн замыг барилга барьж буй аятай л бүтээсэн байгаа юмГүүрэн замыг барилга барьж буй аятай л бүтээсэн байгаа юм

Хүн төрөлхтнийг 115 наслуулахаар зорьж буй Жанжяний “Бичил хагалгааны” тоног төхөөрөмж

Ийнхүү Шанхай хот дахь бидний аялал эхэлж Жанжяний бичил хагалгааны эмнэлгийн тоног төхөөрөмжийн төв буюу /MicroPort/ компанид зочиллоо. Дэлхийн номер нэг бичил аппаратны үйлдвэр бөгөөд 20 гаруй жилийн түүхтэй тус төв нь Хятадын өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмж хийдэг гэдгээрээ алдартай компани.

MicroPort алсаас буюу зөвхөн эмчийн заавраар удирдах боломжтой хагалгааны төхөөрөмжүүдийг зохион бүтээсэн бөгөөд өвчтөнг зөөх, эмчийг авч ирэх шаардлагагүйгээр алсын зайнаас хагалгаа хийх боломжийг нээж, техник технологийн өвөрмөц шийдлийг зохион бүтээсэн байгууллага юм.

Тус компани нь 30 гаруй улсын 12 мянган хүн ажиллаж буйгаас ихэнх хувийг нь Хятад ажилчид эзэлдэг байна.

Энд эмчийн ажлыг хөнгөвчлөх үүднээс робот хагалгаа хийж байна. Учир юу вэ гэвэл 5 мянган километрийн цаанаас эмч нь өвчтөндөө элэг тайрах хагалгааг амжилттай хийсэн хэмээсэн нь техник технологийн үсрэнгүй хөгжилд хүрч буйг илтгэнэ.

5000 км радиуст эмчгүй робот бичил хагалгаа хийж буй5000 км радиуст эмчгүй робот бичил хагалгаа хийж буй

MicroPort нь зүрх судас, зүрхний хэм алдалтын тоног төхөөрөмж, яс болон зөөлөн эдийг нөхөн сэргээх технологи, тархи, мэдрэлийн системийн эмгэгийг  эмчлэх гээд нийтдээ 500 гаруй бүтээгдэхүүн тоног төхөөрөмж үйлдвэрлэж, Ази номхон далай, Европ, АНУ зэрэг дэлхийн 20 мянга гаруй эмнэлэгт нийлүүлдэг бөгөөд одоогийн байдлаар MicroPort нь үйлдвэрлэсэн аппаратаараа өвдөгний үе солих 224 мянган хагалгааг амжилттай хийжээ. Тус байгууллагын хамт олон 6 секунд тутамд нэг өвчтөний амь насыг аврах, буюу хүнийг 115 хүртэл наслуулах зорилго тавин ажиллаж буй нь гайхамшигтай санагдаж байсан юм.


Дэлхийд өндрөөрөө гуравдугаарт орж буй Шанхай Цамхаг

Бидний дараагийн зочилсон газар бол Шанхай хотын хамгийн өндөр барилга буюу Шанхай цамхаг юм.

Шанхай цамхаг нь Пүдүн дүүргийн Лүжязүй санхүүгийн худалдааны бүсэд байрладаг. Шанхай хотын төвд байрлах Шанхай Цамхаг 2015 онд баригдаж дууссан, 127 давхар шилэн цамхаг нь мушгирсан өвөрмөц хэлбэртэй.

Тус цамхаг нь секундэд 20.5 метр буюу 74 км/цаг хурдалдаг дэлхийн хоёр дахь хурдан цахилгаан шаттай бөгөөд нэг давхраас 95 давхар хүртэл ердөө 45 секунд л зарцуулах аж.

Барилгын өндөр нь 632 метр. БНХАУ-ын хамгийн өндөр барилга бөгөөд дэлхийд өндрөөрөө 3-т ордог цамхгаар танилцах боломж олдсон энэ билээ.

Цамхагт гарснаар Шанхай хотыг бүхэлд нь буюу хотын үзэсгэлэнт газруудыг 360 градусаар харах бүрэн боломжтой. Шанхай цамхагт мөн дэлхийн хамгийн өндөр номын дэлгүүр 52 давхарт нь байрладаг юм билээ.

Тус цамхгийн 120 давхарт буй 130 метрийн урттай торгоны замыг дүрсэлсэн хаш чулуугаар урласан ханын зураг байгаа нь сонирхолтой санагдаж байсан юм.

Цахилгаан шат суурилуулах “Үличяо загвар”ыг бий болгосон нь

Бидний дараагийн зочилсон газар бол Үличяо гудамж байсан юм.

Үличяо гудамж нь  67 гаруй мянган хүн амтай, Хаунпү дүүргийн өмнөд хэсэгт байрлах энэ гудамжийг БНХАУ-ын Засгийн газраас машид анхаарч иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх ажлыг 2018 оноос эхлүүлсэн юм билээ. Энэ хүрээндҮличяо гудамжний хуучний угсармал байруудад байрны гадна талд нэмэлтээр лифт суурилуулж эхэлсэн байгаа юм.

Тус гудамжинд ихэвчлэн ахмад настнууд амьдардаг бөгөөд тэдэнд ээлтэй тааламжтай орчин бүрдүүлэх үүднээс тэдгээр иргэдийн саналыг авч цахилгаан шат суурилуулах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн юм билээ.

цахилгаан шатыг нэмэлтээр хийж өгсөн байгаа нь цахилгаан шатыг нэмэлтээр хийж өгсөн байгаа нь

Мөн Үличяо гудамжныхан хогоо ангилан хаях сайн дурын үйлчилгээг бий болгоод эхэлсэн байв. Энэхүү ажлынхаа хүрээнд хог ангилан ялгах сайн дурын үйлчилгээний баг байгуулагдаж, хог хаягдлыг ангилан ялгах аргыг олон нийтэд сурталчлан таниулж эхэлжээ.

Хог хаягдлыг таван төрлөөр ангилж, худалдаалж, дахин боловсруулахаас гадна гал түймрээс сэргийлэх тоног төхөөрөмжөөр тоноглосон 24 цагийн харуул хамгаалалттай газарт ангилан боловсруулдаг талаар бидэнтэй хуваалцаж байсан юм аа.

Мөн тэд байрны эргэн тойрны  хог хаягдлаас сэргийлж цэцэгт ургамал тарьж эко орчин, тав тухтай байдлыг бүрдүүлээд амжсан байсан юм.

Сул зай талбай юу л байна бүгдэд нь цэцэг навч, мод тарьсан байгаа юмСул зай талбай юу л байна бүгдэд нь цэцэг навч, мод тарьсан байгаа юм

Бидэнд хятад улсаас суралцах, санаа авах олон зүйл байна. Тэд үнэхээр хийж бүтээж, юмхнаар юм хийж, чадаж байна. Яах аргагүй тэнд шинэ зуун бий болжээ гэж бодсоор бидний аялал цааш үргэлжилж дараагийн зогсоол руугаа явсан юм.

Өдөрт 1500 хүнд хоол хийх хүчин чадалтай роботон тогооч

Бидний дараагийн зочилсон газар бол Шанхайн Ши Шян И Шян АI ресторан байсан юм.

хоёроос гурван минутад л гар дээр хоол бэлэн болчихож байгаа юмхоёроос гурван минутад л гар дээр хоол бэлэн болчихож байгаа юм

Энэ бол өдөрт 1500 хүнд хоол хийх хүчин чадалтай, хоёроос гурван минутад таны хүссэн хоолыг бэлтгэж өгөх робот нь тогооч юм. Хоолны амт чанар бол ярилтгүй маш гоё амттай.

Ши Шян И Шян АI ресторан 2013 онд байгуулагдсан бөгөөд дөрвөн салбар нээгээд байгаа юм билээ.

Хоолыг ч хийнэ, аяга тавгаа ч угаанаХоолыг ч хийнэ, аяга тавгаа ч угаана

Энэхүү робот тогооч бол нэг нь гоймонгоо чанах, нөгөөх нь аягаа бэлдэх, шөлөө хийн гээд хүний оролцоогүй янзын сайхан тасарцан раменийг бидэнд 3 минутын дотор л хийж өгсөн байдаг юм.

Хэрэглэгч гар утас, эсвэл дэлгүүрийн ухаалаг дэлгэц дээр захиалгаа өгч төлбөрөө төлснөөр  хоолоо хүргэлтийн үйлчилгээгээр ч байгаа газартаа хүргүүлэн авах бүрэн боломж ч тэнд бий болжээ. Бид роботынхоо хийж өгсөн хоолыг идэж,

 

Хан овогт хүүгийн аавдаа зориулан бүтээсэн цэцрлэгт хүрээлэн

Ийнхүү бидний аялал Юй Юанийн түүхийн үзмэрийн хамгаалалтын бүс буюу хувь хүний аавдаа зориулсан Хан овогт хүүгийн байгуулсан бүтээл,Мин гүрний үеийн айлын эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгээр зочилсон юм.

Юй Юань нь Хятад улсын 400 гаруй жилийн түүхийг хадгалж буй 4А зэрэглэлийн аялал жуулчлалын Жян Нань нутгийн цэцэрлэгт хүрээлэн ажээ.

400 гаруй жилийн түүхийг хадгалж буй цэцэрлэгт хүрээлэн...400 гаруй жилийн түүхийг хадгалж буй цэцэрлэгт хүрээлэн…

Тус цэцэрлэгт хүрээлэн нь маш үзэсгэлэнтэй бөгөөд Мин, Чин гүрний үеийн Жян Нань цэцэрлэгт хүрээлэнг архитектурын уран сайхны хэв маягаар харуулж чадсан нь маш гайхалтай байсан юм.


Ийнхүү бидний Шанхай хот дахь аялал энэ хүрээд өндөрлөсөн юм.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.

Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.

Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент11 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм12 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм13 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм13 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм13 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм14 цаг өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг15 цаг өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм15 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм15 цаг өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм15 цаг өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр15 цаг өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим