Спорт
Азийн наадмын тамирчдын тосгонд Монголын туг мандлаа

БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн наадамд оролцох манай тивийн Үндэсний олимпын хороодын баг тамирчид тамирчдын тосгондоо цугласаар байна. Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, туг өргөх ёслол “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгонд есдүгээр сарын 18-нд зохион байгуулагдлаа.
Ёслолоор тамирчдын тосгоны дарга Ли Хуолин “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгон нь 20,000 хүнийг хүлээн авах хүчин чадалтай, 1,000 гаруй сайн дурын ажилтнууд нийт баг тамирчдын тав тух, мэдээ мэдээллээр хангаж олон талт үйлчилгээ үзүүлж буйг онцоллоо. Түүнчлэн баг тамирчид тамирчдын тосгонд Хятадын өв соёл, ёс заншилтай танилцах боломжтойг дуулгаж, Монголын баг тамирчдад амжилт хүсэв.
Энэ үеэр Монголын багийн ахлагч А.Ганбаатар Хятадын “CCTV”-д өгсөн ярилцлагадаа халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлж, энэ удаагийн наадамд Монголын баг түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэй оролцож байгааг онцлон өндөр амжилт гаргахыг зорьж байгааг дурдлаа.
Ташрамд дурдахад өнөөдрийн байдлаар манай волейбол, хөлбөмбөг, крикет, орчин үеийн 5 төрөлт, штабын нийт 64 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Ханжоу хотноо хүрэлцэн очиж бэлтгэлээ базааж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Энтертайнмент15 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг18 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм18 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм16 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм19 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм16 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа