Энтертайнмент
KHARKHORUM фестиваль 11-р сарын 3-4-нд болно

Kharkhorum Visual art & Music festival ирэх сарын 3,4-ний өдрүүдэд AIC Steppe Arena – Мөсөн Өргөөд SPIRITS сэдвийн дор болно. Уг фестивалийг олон хүн электроник хөгжмийг визуал дүрслэлтэй хослуулан хөгжим сонирхогч залууст шинэлэг, содон зүйлс үзүүлэхээр зорьж буй гэдгээр нь мэддэг. Kharkhorum нь жилд хоёр удаа зохиогддог бөгөөд энэ удаад хоёр дахь жилдээ гурав дахь удаагаа болох гэж байгаа нь энэ юм.
Уг фестивалийн Ерөнхий зохион байгуулагчаар AIC Steppe Arena, Ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком, Нэткапитал ажиллаж байна. Турк гаралтай techno урсгалаар дагнан тоглодог DJ Len Faki нь 2007 онд гаргасан “Rainbow Delta / Mekong Delta” бүтээлүүд, мөн My Black Sheep болон Odyssee II зэрэг тракууд нь 2007-2008 онд хит болон цойлж хөгжмийн олон сэтгүүлд “Best Track”, “Best Producer” гэхчлэн шагналуудыг хүртэж урьд өмнө хэн ч үзүүлж байгаагүй амжилт тогтоосноор нь олон хүн мэддэг.
Гадны алдартай DJ нар ирж оролцох бөгөөд Монголоос GERLEE MERLEE, Khukhjim, OG, Henza, Enkoolion, TMK, Giin, Jik, Tukso, Asuri, Soyol, PJ, Rush, Tuvshin, Itgel Yo, Soyol, Odissey, EID55558.555 нар оролцоно. Олон улсын нөлөө бүхий артистуудыг Монголд амжилттай яваа DJ нарын хамтаар сонссоноор үзэгчид электроник хөгжмийн цаг үеийн хэв шинжийг ойлгох, уран бүтээлчдийн ур чадварыг таних, ялгарлыг нь олж харах гэх мэт олон төрлийн мэдлэгтэй болох боломжтой юм. Тодруулбал, электроник артистууд өөрийн харах өнцөг, мэдрэмжийг хөгжмийн дэд урсгалаар дагнан илэрхийлдэг. Энэ төрлийн хөгжмийн салбарт уран бүтээлч нар бие даан ажиллахаас илүүтэйгээр label компанид хамаарагдан, баг хамт олноороо хөгжиж, хамтран хөгжмийг түгээх нь элбэг юм. Иймд, Kharkhorum Visual art & Music festival дотоодын уран бүтээлч нарыг сонгохдоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л label-ийг судалж, өөрийн хэв маяг, өнгө төрхөөр салбартаа ялгарч чадсан DJ нарыг онцолдог.
Дүрслэх урлагийн биет болон хөдөлгөөнт илэрхийллийг технологитой хослуулан хүргэж байгаа учир Kharkhorum-ыг music and visual art festival хэмээн тодорхойлдог. Kharkhorum Visual art & Music festival chapter 3: Spirits нь 2000 мкв, 360 градус хэмжээст инсталляци дэлгэцээр дамжуулан визуал шоу хүргэхээр болжээ. Ингэснээр үзэгчдэд хөгжим тухайн хүнийг бүхэлд нь нөмрөн авч буй мэт мэдрэмж төрүүлнэ. Өөрөөр хэлбэл, Kharkhorum нь зөвхөн сонсох, харах бус тухайн хөгжмөөр амьсгалах, визуал урлаг сэтгэл зүрхийг эзэмдэхийг мэдрэх, хөгжмийн өнгө төрх сэтгэл санаанд хувилан, бодол эргэцүүлэлд нөлөөлж чадах зэрэг олон талын мэдрэхүйд зориулсан эрин үеийн шинэлэг хэлбэр бүхий фестиваль юм. Тус фестивалийг сонгосноор үзэгч урлагийг олон талаас нь мэдрэх боломж бүрдэж цаашлаад мэдлэг, мэдрэмжээ холин чагнаж чаддаг чанартай үзэгчдийн нэг болох нөхцөл үүснэ.
Электроник хөгжмийн тоглолтууд rave, industrial, free party гэх мэт түгээмэл тав орчим төрлийн хэв маягт хуваагддаг. Манай оронд, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй клубт хөгжмийн хэмнэлд эрх чөлөөтэйгөөр бүжиглэх боломжтой, ‘free party’ хэв маяг илүү дэлгэрсэн. Дээр дурдсанчлан Kharkhorum фестиваль нь чанартай үзэгчдийг төлөвшүүлэх зорилготой тул электроник хөгжмийн rave хэв магт тулгуурлан зохиогддог юм. Rave хэв маяг нь зохион байгуулагдаж байгаа орчны онцлогт тулгуурлан хөгжмийг олон талаас нь мэдрэх боломж олгодог юм. Хөгжмийн хэмнэлийг тодоор мэдрэх тусам үзэгч хөгжмийн хэв маягт автаж, өөрийн эрхгүй бүжиг болон илэрхийлэгдэнэ. Иймд, Kharkhorum фестиваль аль болох том орон зай бүхий бүжиглэх талбайг бэлдэн өгч байгаагаараа ялгарна. Энэ нь үзэгчид өөрийн стресс ядаргааг бүжгээр тайлахын сацуу сонирхолтой, шинэлэг визуал шоу үзэж сэтгэхүйн хүрээлэл, мэдрэмжийг нэмэх гээд олон талын онцлогтой юм.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг11 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм9 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ