Энтертайнмент
“Утгын чимэг-2023” богино өгүүллэгийн наадам Чойбалсан хотод болно
“Утгын чимэг-2023” богино өгүүллэгийн наадам Дорнод аймгийн Чойбалсан хотод 2023 оны арванхоёрдугаар сарын 10-нд болох тов зарлагдаад байна.
Монгол Улсын Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн 115 жилийн ойд зориулсан “Утгын чимэг-2023” богино өгүүллэгийн наадмын анхан шатнаас шалгарсан өгүүллэгүүдийн зохиолчдыг танилцуулъя.
1. Бидэрийн Баярсайхан
2. Түмэнбаярын Бум-Эрдэнэ
3. Эрхэмбаярын Бүрэнтөгс (БНХАУ- ӨМӨЗО)
4. Бямбажавын Ганбаатар
5. Цэвэгжавын Ганболд
6. Дугарсүрэнгийн Гүн-Үйлс
7. Балжирын Догмид
8. Дамдины Жамьян
9. Долгорын Цэнджав
10. Мулцангийн Уянсүх
11. Магваны Эрдэнэбат
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.