Спорт
КАНВОН 2024: ОУОХ-ны гишүүн Б. Баттүшиг, монголын багийн ахлагч Б.Батцэцэг нар албан уулзалтууд хийв
Спорт
Улсын заан Л.Сүрэнжав нарын нэрэмжит бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ
Спорт
Волейболын дээд лигийн аваргууд тун удахгүй тодорно
Монголын Волейболын холбоо, спортын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “AVE” ХХК хамтран энэ жилийн волейболын Үндэсний Дээд Лигийг шинэ өнгө төрх, шинэлэг байдлаар зохион байгуулж, Монголын волейболын спортын хөгжилд шинэ алхам хийж байна.
Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр эхэлсэн Үндэсний дээд лигийн хагас шигшээд эрэгтэй, эмэгтэй 8 баг тунаж үлдсэнээс аваргын төлөө эмэгтэйчүүдийн лигт “Хөвсгөл Эрчим”, “Хилчин” баг тойргийн тоглолтуудыг тэргүүлж байгаа бол эрэгтэйчүүдийн лигийг “Натур Мед Толун”, “Өмнөговь Шанх Транс багууд өрсөлдөхөөр боллоо.
Хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг огшоож, суудлаас нь өндөлзүүлсэн ширүүн өрсөлдөөнт хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, шийдвэрлэх “ШИГШЭЭ” тоглолтууд 2024 оны 1 сарын 14-25-ны өдрүүдэд “AIC STEPPE ARENA” -д үргэлжлэн тоглогдох гэж байна.
Монголын волейболын Үндэсний Дээд Лигийн энэ жилийн АВАРГА тодрох торгон мөч улам ойртсоор…
Монголд олон улсын стандарт хангасан спорт аренанууд нэмэгдэхийн хэрээр спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр ахиц гарсаар байгаа нь нэн сайшаалтай. Үзэгчдийн оролцоо нэмэгдэн тэр хирээрээ спортын хөгжил болон тамирчдын амжилтад ихээхэн нөлөөлж байна.
Үнэнч фэнүүдийн хувьд хайртай спортоо дэргэдээс нь үзэх нь дэлгэцээр дамжууламгүй торгон агшин, сэтгэл хөдлөлийг баг тамирчидтай хамтдаа мэдрэхээс гадна тэдэнтэй уулзах, зураг, гарын үсэг авах, үзэгчдийн дундах тэмцээний ялагч болж, хайртай багийнхаа өмсгөлийг хожчих ч боломж гардаг. Мөн хайртай багаа бусад фенүүдийн хамтаар уухайлан дэмжих бас нэг өөр мартагдашгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ.
Спорт
Улс тунхагласны 99 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно
Анхны Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ой 2023 оны арваннэгдүгээр сарын 26-нд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдаан ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-ны 13 цагт болох юм гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм10 цаг өмнө
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
-
Улс төр10 цаг өмнө
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
-
Улс төр6 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
-
Улс төр10 цаг өмнө
НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм9 цаг өмнө
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
-
Нийгэм6 цаг өмнө
“Сүүн дархлаа” төсөлд 19300 хүүхдийг хамруулж байна
-
Улс төр8 цаг өмнө
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа