Нийгэм
Хэнтий, Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрүүдийг унтраалаа
Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Баянтүмэн, Баяндун, Архангай аймгийн Хайрхан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа.
Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 9102 га талбай өртөж, шатсан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хаврын хуурайшилттай өдрүүд үргэлжлэх тул иргэн та бүхэн ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.
Нийгэм
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар /2024.04.18/ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор Хан-Уул дүүргийн нутаг дэвгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га газрыг спортын арга хэмжээ, ногоон байгууламжийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцол, талбайн хэмжээг баталсан. Уг тогтоолоор Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосон байна.
Нийгэм
Эмээлт эко аж үйлдвэрийн парк ТЭЗҮ-г баталлаа
НИТХ хуралдаанаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүс техник эдийн засгийн үндэслэлийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Эко аж үйлдвэрийн паркийн захирал Б.Мягмар танилцууллаа.
Тэрбээр “Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд арьс ширний экспортын үнэ, хэмжээ буурах хандлага ажиглагдаж байна. Энэ нь түүхий эдийн чанар муу, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт бага, аж үйлдвэрийн төвлөрсөн дэд бүтэц байхгүй, чадварлаг боловсон хүчин дутмаг зэрэг шалтгаанаас үүдэлтэй” хэмээв. Тиймээс арьс ширний боловсруулалтад хөгжингүй технологийг нэвтрүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, татварын дэмжлэг үзүүлэх зайлшгүй хэрэгтэй гэв. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийн хугацаа 2025-2039 он хүртэл 15 жил үргэлжлэх бөгөөд барилга угсралт 3 жил үргэлжлэх аж. “Эмээлт” паркийг хөгжүүлэх таатай орчин бүрдсэнээр арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасаж, арьс ширний экспортын эзлэх хувь, хэмжээ өснө. Экспортын үнийн хувьд 2022 онд нэг арьс 2 ам.доллар байсан нь 2039 онд 8 ам.доллар болж өснө. Ингэснээр 2022 онд 5 сая ам.доллар байсан орлого 2039 онд 38 сая ам.доллар болно. Эмээлт эко аж үйлдвэрийн парк ашиглалтад орсноор арьс ширний үйлдвэрүүдийг тус бүс рүү нүүлгэж, төвлөрлийг сааруулан, агаарын бохирдлыг бууруулах, ажлын байр бий болгох зэргээр хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХХК-ийн захирал Б.Мягмар онцлов.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “Маш олон хүний оролцоотойгоор, бүр тодруулбал, үе үеийн ИТХ, Засаг дарга, тус паркийн удирдаж байсан хүний идэвх зүтгэлээр энэ ТЭЗҮ батлагдлаа. Энэ хооронд хугацаа алдах шалтгаан байсан нь коронавируст цар тахал. Ковидын дараа эдийн засгийг сэргээх дэмжлэгийг өгсөн олон улсын байгууллагуудад Нийслэлийн ИТХ талархал илэрхийлэх нь зөв юм” гэлээ. Улмаар тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүс техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа.
Нийгэм
“Эрдэм хакатон-2024” тэмцээний шилдэг төслүүд шалгарлаа
“Монголын Инновацын 7 хоног”-ийн хүрээнд “Эрдэм хакатон-2024” тэмцээн 6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрийн Захиргааны II байранд болсон юм. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар, Эрдэнэт хот, Булган аймгаас нийт 34 төсөл бүртгүүлжээ. Үүнээс хоёрдугаар шатанд 20 төсөл тэнцэн эцсийн шалгаруулалтад өрсөлдөж, шилдэг 3 төсөл шалгарлаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн грантын эзнээр хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн газарзүйн байршил, бүс нутгийн онцлогт зориулан шинээр загварчилж бүтээсэн “МОНГОЛ ПАССИВ ХҮЛЭМЖ” төслөөрөө биогенетикч Г.Батбуян шалгарав.
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөгийн грантыг цусан дахь глюкозын хэмжээг тогтворжуулах үйлчилгээтэй, ургамлын гаралтай биологийн идэвхт уусдаг бэлдмэл үйлдвэрлэх “АНТИ САХАР-4” төсөл (Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн судлаачид);
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэрэмжит 10 сая төгрөгийн грантыг арьс шир, ноос, нэхмэл бүтээгдэхүүнийг угаах, эмульсжүүлэх үйлчилгээтэй эх орны нөхөн сэргээгдэх түүхий эд буюу рапсын тосноос гарган авсан гадаргуугийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх “BUBBLE TECH” төсөл (ШУА, Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаачид) тус тус хүртсэн.
Тэмцээний хамтран зохион байгуулагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрдэнэт-Шинжлэх Ухаан технологийн парк, “Стартап Монгол “ТББ ажиллажээ.
-
Нийгэм24 цаг өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөө хүлээн авлаа
-
Нийгэм19 цаг өмнө
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “шувуу” ажиллагааны хүрээнд баривчлан, албадан авчирлаа
-
Нийгэм18 цаг өмнө
Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо
-
Нийгэм22 цаг өмнө
Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ
-
Улс төр2 цаг өмнө
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа
-
Нийгэм2 цаг өмнө
Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа
-
Нийгэм2 цаг өмнө
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Эрүүл мэнд, аялал жуулчлал, биотехнологийн салбарт хамтран ажиллахаар санал солилцов