Нийгэм
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв
Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцлээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 06-нд Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.
Улмаар Улсын дээд шүүх нэхэмжлэгчдийн гаргасан гомдлын дагуу хэргийг хэлэлцэж “давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.
Ингэснээр хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нийгэм
“Сүүн дархлаа” төсөлд 19300 хүүхдийг хамруулж байна
Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор нийслэл болон дүүргийн санхүүжилтээр “Сүүн дархлаа” зорилтот төслийг нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуульд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 19300 суралцагчийг хамруулан 7 хоногийн 2-3 өдөрт тогтмол сүү өгч эхэллээ.
Ингэснээр хүүхдийн бие махбодын дархлаа, эд эс, ясны хэвийн өсөлт хөгжилтийг дэмжин, тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах ач холбогдолтой юм.
Төслийг хэрэгжүүлснээр суралцагчийн дархлаа сайжирч, сурах идэвх нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн тандалт судалгааг хийж, цаашид төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох аж.
Түүнчлэн хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурах ач холбогдолтой.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болно гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Нийгэм
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй.
Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй.
Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.
Нийгэм
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг 2024 оны долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
Тус дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох болсонтой холбогдуулан гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, гол дүрд тоглох эрх олгохын зэрэгцээ нийт 100.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.
Шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүртгэнэ.
-
Нийгэм14 цаг өмнө
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
-
Улс төр11 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
-
Нийгэм10 цаг өмнө
“Сүүн дархлаа” төсөлд 19300 хүүхдийг хамруулж байна
-
Улс төр14 цаг өмнө
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
-
Нийгэм13 цаг өмнө
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа
-
Улс төр14 цаг өмнө
НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Улс төр12 цаг өмнө
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна