Нийгэм
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо
Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэр гаргасан.
Энэ хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны 191 дүгээр захирамжаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хууль зүйн сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдөр хүчингүй болголоо.
“Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болгосон шийдвэрийг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Уг журам нь хүний үндсэн эрх болсон “зорчих эрх”-ийг захиргааны акт буюу журмаар хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасантай нийцэхгүй, зөрчиж байсан юм.
Дээрх журмыг хүчингүй болгосноор зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль, шийтгэл хүлээгээд зогсохгүй давхар жолоочийн зөрчлийн оноо хасагдах, оноо нь дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцогддог байсныг халж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд журмаар дамжуулж, хүний эрхэд халддаг байдлыг таслан зогсоох бодлого баримталж байгаа бөгөөд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан 160 гаруй журмаас талыг нь буюу 80 орчмыг нь ийнхүү хүчингүй болгож байгаа юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
ГИХГ: Дөрөвдүгээр сард 105 өргөдөл хүлээн авч, 92 өргөдлийг бүрэн шийдвэрлэв
Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард иргэн, аж ахуй нэгж, албан хаагчаас байгууллагын төвд 88 боомт, орон нутаг дахь нэгжүүдэд 17, нийт 105 өргөдлийг хүлээн авч, 92 өргөдлийг шийдвэрлэв.
Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 86 хувьтай, 55 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.
Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад 8 өргөдөл (өргөдөл 1, гомдол 7) шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэж, холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж хариуг хүргүүлэв гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Нийгэм
“Монгол гэр” үзэсгэлэн үргэлжилж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Архангай аймагт 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт бүхий 7 төсөлд нарийвчилсан шатны үнэлгээ хийв
-
Нийгэм7 цаг өмнө
Өмнөговь аймгийн Ханхонгор суманд газар хөдөллөө
-
Улс төр9 цаг өмнө
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
-
Нийгэм7 цаг өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа
-
Улс төр7 цаг өмнө
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ
-
Улс төр7 цаг өмнө
Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна
-
Нийгэм6 цаг өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Монгол гэр” үзэсгэлэн үргэлжилж байна