Энтертайнмент
“Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөг болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол-Францын төвтэй хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтнүүдийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ хүрээнд Франц хэлтэн улсуудад өргөн тэмдэглэдэг хөгжмийн баярыг тохилдуулан “Village Francophonie” буюу “Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөгийг энэ сарын 8-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгт франц хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа танилцуулж, Францад суралцах талаар мэдээлэл өгнө.
Мөн урлагийн тоглолт, open mic, төрөл бүрийн тэмцээн, хөгжөөнт тоглоом гэх мэт сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулна.
Жуулчдад зориулсан үнэ төлбөргүй франц хэлний хичээл болон сургалтад хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой юм байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.