Энтертайнмент
“Азийн инновац соёлын форум-2024” Чингис хаан үндэсний музейд боллоо

Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Соёлын яамнаас соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд цахим шилжилтийг хийж сүүлийн 2 жилийн хугацаанд 10 цахим системийг хөгжүүлэн хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Мөн соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг саяхан УИХ-аар батлууллаа.
Засгийн газрын 2022 оны 314 тогтоолоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх 6 чиглэлийн нэгд Дижитал контент, тоглоом хөгжүүлэлтийг төрөөс бодлогоор дэмжих тухай тусгагдсан бөгөөд шавхагдашгүй баялаг соёлын өвийн нөөцийг техник технологийн дэвшилтэй хослуулан соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, улмаар дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн төрөх боломж нэмэгдэнэ хэмээн бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Ракуза Инвестмент” ХХК, Монголын Анимейшн холбоо хамтран “Азийн инновац соёлын форум-2024”-ийг зохион байгууллаа.
Форум нь Монгол Улс, Азийн орнуудтай технологи болон соёлын чиглэлээр хамтран ажиллах, соёлын өвийг орчин цагийн дэвшилтэт технологитой хослуулан соёлын бүтээгдэхүүн хөгжүүлэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдээс мэдлэг, мэдээлэл авах, монгол соёлын үнэт зүйлсийг олон улсад сурталчлан таниулах зорилготой.
Форумд Монгол, Япон, Хятадын соёл, технологийн мэргэжилтнүүд, Япон Улсын хамгийн том NFT арилжааны систем rakuza.io-ийн үүсгэн байгуулагч Кай Яошиказу, тоглоом хөгжүүлэлтийн JP Games компанийн гүйцэтгэх захирал Хажиме Табата, Хонконгын Политехникийн их сургуулийн судлаач Ли Минг нар оролцон илтгэл тавьж, соёлын үнэт зүйлсийг орчин үеийн арга технологиор сурталчлан таниулах арга туршлагаасаа хуваалцаж сонирхолтой илтгэлүүд тавилаа гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент7 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг11 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм10 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм11 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм8 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм11 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ