Нийгэм
“Эрчис Ойл” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолоо
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 01 дүгээр хуралдаан өчигдөр болж “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ХХК-ийн ачаа тээвэрлэлтийн тарифын өөрчлөлтийн судалгаа болон “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн дагнасан хэрэглээний төмөр замыг ашиглуулах үнэ, тарифын судалгаа зэрэг зургаан асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар ШӨХТГ-ын ӨЗЗЗСГ-аас хэлэлцэх асуудлыг танилцуулж, гишүүдийн асуусан тодруулга, асуултад тайлбар мэдээллийг өглөө.
Чандарлан оршоох үйлчилгээний зах зээлд зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлыг хэлэлцэн, ШӨХТГ-ын 2024 оны 04 дүгээр тогтоолоор тус зах зээлд “Улаанбаатар буян” ХХК-ийг Улаанбаатар хотын хэмжээнд зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр; Газарт оршоох үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлыг хэлэлцэн, ШӨХТГ-ын 2024 оны 05 дугаар тогтоолоор тус зах зээлд “Нью семетри” ХХК-ийг Улаанбаатар хотын хэмжээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр хэвээр байгаа болохыг тогтоож; Онгоцны түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлыг хэлэлцэн, ШӨХТГ-ын 2024 оны 07 дугаар тогтоолоор “Эрчис Ойл” ХХК-ийг Монгол Улсын хэмжээнд онгоцны түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тус тус тогтоосон шийдвэр гаргалаа.
Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зарим бүлгийн ачаа тээвэрлэлтийн үнэ тарифт индексжүүлэн нэмэгдүүлэх хүсэлтийг хэлэлцэн, ШӨХТГ-ын 2024 оны 01 дүгээр тогтоолоор зарим бүлгийн ачаа тээвэрлэлтийн үнэ тарифт индексжүүлэн нэмэгдүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзан; “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн дагнасан хэрэглээний төмөр замыг ашиглуулах үнэ, тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг хэлэлцэн, ШӨХТГ-ын 2024 оны 02 дугаар тогтоолоор дагнасан хэрэглээний төмөр замыг ашиглуулах үнэ, тарифыг баталлаа. “Монголын төмөр зам” ХХК-ийн ачаа тээвэрлэлтийн үнэ, тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг хэлэлцэн, ШӨХТГ-ын 2024 оны 03 дугаар тогтоолоор ачаа тээвэрлэлтийн үнэ, тарифыг батлан энэ өдрийн хуралдаанаар тогтоол гаргаж шийдвэрлэлээ гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.