Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

ЭЗБХ: Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг сонгов

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.05) хуралдаан 10 цаг 57 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд “Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай”  Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Байнгын хорооны дарга Р.Сэддорж төслийн талаар танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.6 дахь хэсэг, Төвбанк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйл 1, 2, 3 дахь хэсэг, 271 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 273 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.5, 11.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, Статистикийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос төслийг боловсруулжээ. Тус төслийн хавсралтаар Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Төв банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, тус Хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, тус Хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийн загваруудыг төслийн хавсралтаар тус бүрд нь батлахаар боловсруулсан байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон Байнгын хорооны ажлын албанаас хариулт, тайлбар авав. Нэр дэвших хүсэлтийн маягтыг холбогдох хуульд заасан шалгуурын дагуу нарийвчлан боловсруулах саналыг М.Бадамсүрэн гишүүн хэлсэн бол тус маягтуудад хуулиас давсан шалгуур, шаардлагыг тусгахгүй байхад анхаарахыг Э.Батшугар гишүүн анхааруулж байв.

Хуулиар тогтоосон хугацаатай албан тушаалтнуудын ажиллах хуулийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан сонгон шалгаруулалт болон нээлттэй сонсголыг шуурхайн зохион байгуулах саналыг Н.Батсүмбэрэл гишүүн гаргасан. Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжиж  “Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай”  Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.

“Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дараа нь хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооны харьяанд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг дагнан хариуцаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо байгуулагдсан. Тус дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёлыг нэр дэвшүүлж буйг Р.Сэддорж дарга танилцууллаа.


Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлаар Н.Алтаншагай гишүүн лавлаж, Байнгын хорооны даргаас хариулт авлаа. Дэд хорооны даргад нэр дэвшүүлэх, сонгох нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу явагддаг гэлээ. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Б.Мөнхсоёл гишүүнийг сонгохыг дэмжив. Иймд холбогдох тогтоолын төсөл батлагдаж, Р.Сэддорж дарга Байнгын хорооны тогтоолыг уншиж танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Төр улсыг засах тухай” номын II ботид эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээг тодорхойлжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

М.ДАВАА

БНХАУ-ын  дарга Ши Жиньпиний бичсэн  “Төр улсыг засах тухай” номын хоёр дахь  боть, “Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” монгол хэвлэлийн нээлтийн ёслол Гадаад харилцааны яаманд боллоо.  Мэдээж тэрбум гаруй хүнтэй том улсыг удирдана гэдэг тийм ч амар биш байх. Сүүлийн жилүүдэд хятад улс  ядуурлаас гарах үйл ажиллагааны үр дүнд найман зуун сая хүнээ  ядуурлаас гаргасан гэх. Ши Жиньпинийг гол цөм болгосон ХКН-ын Төв Хороо бүх Хятадын олон үндэстэн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан жолоодож, Хятадын мөрөөдлийг хэрэгжүүлэх явдлыг тойрон Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлж, өнөөдөр шинэ эрин үедээ ороод байгаа юм байна. Ши Жиньпин бол шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны гол үндэслэгч мөн. Түүний зохиолын II ботид 2014 оны наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны гол бүтээлүүд, хэлсэн үг, яриа, илтгэл, заавар, баярын илгээлт зэрэг 99 зүйл багтжээ. Номыг 17 тусгай бүлэг болгон хувааж, бүлэг тус бүрийн агуулгыг цаг хугацааны дарааллаар оруулжээ. Уншигчдад дөхөм болгохын тулд шаардлагатай тайлбарыг хийж, бүлгийн төгсгөлд хавсаргажээ.  Ши Жиньпин дарга энэхүү бүтээлдээ эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээ болон үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулах алсын харааг тодорхойлон дэвшүүлжээ.  Эдгээр санаанууд нь шинэ эрин үеийн Хятадын хөгжлийн чиглэлийг заасан аж. Өнөөдөр Хятад улс чанарын өндөр хөгжилд хүрч, эдийн засгийн шинэ эрч хүчийг бий болгож, туйлын ядуурлыг арилган, нийтээрээ дэвжих хөгжлийн замд баттай алхаж, экологийн соёл иргэншлийн гайхалтай амжилтыг үзүүлж байгаа тухай бичжээ.

Номын нээлтийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаний хэлсэн үгийг хүргэж байна.

Шэнь Миньжуань: Хятад, Монгол хоёр улс зөвхөн газар зүйн хувьд ойрхон төдийгүй үзэл баримтлал, хөгжил дэвшлийн хандлагаараа ч нягт холбоотой

“Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа,

Эрхэм хүндэт Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал,

Эрхэм хүндэт Мө Гао-и дэд сайд,

Эрхэм хүндэт Дү Жаньюань дарга,

Хатагтай ноёд, анд нөхөд өө,

Өнөөдрийн энэхүү нээлтийн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улсад ирснээс хойш жил гаруй хугацаанд би монгол нөхдийнхөө хамгийн их дурсан ярьдаг хоёр зүйлийг сонсож байлаа:

Эхнийх нь 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, түүний Улсын Их Хуралд хэлсэн чухал үг, нөгөө нь “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” ном юм.

Монгол найзууд маань энэ номд өгүүлсэн санаа, үзэл баримтлалуудтай санаа бодол нэгдэж, тэдгээрээс их урам зориг авсан тухайгаа ярьдаг. Энэ нь Хятад, Монгол хоёр улс зөвхөн газар зүйн хувьд ойрхон төдийгүй үзэл баримтлал, хөгжил дэвшлийн хандлагаараа ч нягт холбоотой болохыг харуулж байна.

Таван жилийн дараа “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын II боть болон “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” номын кирилл монгол хувилбар уншигчдад хүрч байгаа нь бахархалтай үйл явдал юм. Энэ нь БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойтой давхцаж, хоёр улсын ойн баярын үйл ажиллагааг өндөрлүүлж байгаа төдийгүй улс төр, засаглалын туршлага солилцоход чухал ач холбогдолтой хөтөч болж байна. Монголд ажиллаж буй туршлагадаа тулгуурлан, эл хоёр номын агуулгыг гүнзгий ойлгож, монгол уншигчдын дунд шинэ сонирхолтой хэлэлцүүлэг өрнөхийг итгэлтэйгээр хүлээж байна.

Дарга Ши Жиньпин энэхүү бүтээлдээ эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээ болон үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулах алсын харааг тодорхойлон дэвшүүлсэн. Эдгээр санаанууд нь шинэ эрин үеийн Хятадын хөгжлийн чиглэлийг заасан юм. Өнөөдөр Хятад улс чанарын өндөр хөгжилд хүрч, эдийн засгийн шинэ эрч хүчийг бий болгож, туйлын ядуурлыг арилган, нийтээрээ дэвжих хөгжлийн замд баттай алхаж, экологийн соёл иргэншлийн гайхалтай амжилтыг үзүүлж байна.

Саяхан би Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын хамт Хятадын Шанхайд болсон олон улсын импортын экспо болон Ханжөү хотод хийсэн айлчлалд оролцсон. Энэ нь Монгол Улсын шинэ Засгийн газар, Улсын Их Хурал байгуулагдсанаас хойших анхны өндөр түвшний төлөөлөгчдийн айлчлал байлаа. Төлөөлөгчид Шанхайд өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжиж буйтай танилцаж, Ханжөү хотод Хятадын хамгийн урт хот хоорондын туннел болон үзэсгэлэнт Чяньтан мөрний гүүрийг үзэж, шинэ хөгжлийн үзэл баримтлалын практик хэрэглээ, нийтээр дэвших хөгжил, үзэсгэлэнт Хятадын дүр төрхийг газар дээр нь очиж танилцсан юм. Энэ бүхэн нь Хятадын хөгжлийн ололтууд болон дэлхий нийтэд өгч буй шинэ боломжуудыг харуулсан гайхалтай үйл явдал байлаа.

Монгол Улс гурван намын нэгдсэн Засгийн газар, Улсын Их Хурлыг түүхэн дэх хамгийн том бүтэц бүрэлдэхүүнтэй байгуулж, “Хурдтай хөгжлийн шийдэл” хэлэлцээр, шинэ хоршоолол, бүс нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг олон шинэ санаачилга гарган хэрэгжүүлж байна. Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд хиймэл оюун ухаан, ногоон хөгжил, хүний нөөц гэсэн “Гурван шилжилт”-ийг хэрэгжүүлэх зорилтыг тавьж, чанартай хөгжил, бүс нутгийн ялгааг багасгах, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулж байна.

Шинэ Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 том төслийн дийлэнхэд нь Хятад улс оролцож байгаа бөгөөд энэ нь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй болохыг харуулж байна. Энэ бүхэн нь Хятад, Монгол хоёр улс хөгжлийн үзэл баримтлал, хувь заяаны нягт холбоотойг дахин баталж байгаа хэрэг юм. Хятадын хөтөлбөр, ухаалаг шийдлүүд нь Монгол Улсын хөгжилд шинэ санаа, эрч хүч, хүчтэй итгэлийг өгөх төдийгүй хамтдаа илүү сайн, илүү нийтийн хөгжил цэцэглэлтэд хүргэх болно гэдэгт итгэлтэй байна.

Эдгээр хоёр бүтээлийг уншиж, харилцан туршлага судлахыг хүсэж байна. Мөн “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын III, IV ботийг кирилл монгол хувилбараар уншигчдад хүргэх өдрийг тэсэн ядан хүлээж байна. Эцэст нь эдгээр бүтээлийг орчуулах, хэвлэн гаргах үйлсэд хүчин зүтгэсэн ажлын багийнханд болон Монгол, Хятадын найрамдалт хамтын ажиллагааг дэмжиж буй бүх салбарын хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Баярлалаа.

Х.Булгантуяа: БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн эдгээр бүтээлээрээ дамжуулан гурван чухал үзэл санааг дэлхийн дахинаа түгээж буй

/УИХ-ын дэд дарга/

Хятад улс сүүлийн З0 гаруй жилийн хугацаанд 800 орчим сая иргэнээ ядуурлаас ангижруулснаар дэлхийн ядуурлыг бууруулах үйл явцад томоохон хувь нэмэр оруулаад байна.

“Ши Жиньпин: Төр улсыг засах тухай”, “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” ном нь дээрх амжилтад хүрсэн. Хятад улсын сайн туршлагыг дэлхийн нийтэд танилцуулж буйгаараа чухал юм. Өнгөрснөө  сайтар эргэцүүлж, өөрийгөө  бусадтай харьцуулж, ирээдүйгээ тод харж байж, бид хаанаас ирсэн, хаашаа явж байгаа зэрэг олон асуултад хариупт олж чадна гэж Ши Жиньпин дарга өгүүлсэн нь бий. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн эдгээр бүтээлээрээ дамжуулан гурван чухал үзэл санааг дэлхийн дахинаа түгээж буй гэж үзэж байна.

1.Улс орон бүр өөрийн онцлог давуу тал, боломжид тулуурлан өөрт тохирсон хөгжлийн замаар замнах ёстой. Тиймээс ч дэлхийн улс орнууд хөгжлийн замаа сонгож,  ялгаатай соёл иргэншлээ харилцан хүндэтэх хэрэгтэй.

2.Тогтуун ус удаан байвал бохирддогийн адилаар өөрчлөлт шинэчлэлтийг тууштай хэрэгжүүлэх нь хөгжиж дэвших чухал үйл хэрэг юм.

  1. Улс орнууд хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх, хүн амынхаа амьдралыг сайжруулж байх нь засаглалын амин сүнс хэмээн онцолсон.

Эдүгээ “Ши Жиньпин : Төр улсыг засах тухай  номын IV боть хэвлэгдэн гараад буй бөгөөд  англи,  орос,  франц, итали, монгол хэлээр хөрвүүлэн дэлхийн 170 гаруй улс, бус нутагт уншигчдын хуртээл болж байна.  Уг ном Хятадын хөгжлийн амжилт хөдөлгөгч хүч хэтийн төлөвийн талаар ойлгох цонх, мэдээллийн сүлжээний гүүр болж буйд баяртай байна.

Уг номын орчуулгын багийн ахлагч, хятад судлаач С.Чимэдцэеэгийн сэтгэгдлийг хүргэе.

М.Чимэдцэеэ: Манай улсын хувьд энэ номоос хятадын төрийн бодлогыг таньж мэдэх цаашид  эрчимтэй хөгжүүлэхэд энэ ном маш чухал үүрэгтэй

-Энэхүү номын утга агуулга маш өргөн хүрээтэй, хятадын даргын хэлсэн үг, илтгэл, тавьсан лекц яриа, уулзалт, өгсөн зааварчилга гээд бүгд багтана. Товчлоод яривал дэлхий ертөнцийн хөгжил, цэцэглэлт, улс орнуудын эв найрамдалтай зэрэгцэн орших, олон соёл иргэншил зэрэгцэн орших, мөн дэлхийн ногоон хөгжлийн тухай уг номд маш тодорхой, өргөн хүрээтэй дурдсан байгаа. Манай улсын хувьд энэ номоос хятадын төрийн бодлогыг таньж мэдэх мөн хятад улстай харилцах хөрш орнуудын бодлогыг цаашид улам сайн сайхан, эрчимтэй хөгжүүлэхэд энэ ном маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Яагаад гэвэл энэ номд хятад ард улсын хөрш орнуудтай харилцах бодлого тусгагдсан  байгаа. Хөрш орнууд ер нь ямар бодлого явуулдаг вэ мөн том гүрнүүдтэй ямар бодлого баримтлах вэ, хөгжиж байгаа орнуудтай хэрхэн харилцах вэ, дэлхий ертөнцтэй хэрхэн харилцах вэ гээд бүгд энэ номд багтсан бөгөөд маш өргөн агуулгатай ном юм.

Монголын шилдэг орчуулагчдаас бүрдсэн орчуулгын баг  байдаг.  Миний бие ахлан ажилладаг. Тэр баг маань уг номын орчуулгыг хийсэн бөгөөд I ботийг нь таван жилийн өмнө орчуулаад, хэвлэн гаргасныг та бүхэн мэдэж байгаа байх. Харин өнөөдрийн нээлтээ хийж байгаа II ботийг хоёр жилийн өмнө орчуулан бэлэн болгосон ч хяналт, хэвлэлт гэсээр өнөөдрийг хүрч, таван жилийн дараа хэвлэгдэн гарч байна. Мөн уг номын III ботийг орчуулаад дуусган, хятадын талд тушааснаас гадна IV боть орчуулгын шатандаа явж байна. Тэгэхээр III, IV боть тодорхой хугацааны дараа монголын уншигчдад хүрнэ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриалла

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP-16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо эхэллээ.

2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор оролцож, үг хэллээ.

“Бидний газар, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын болон цөлжилт, газрын доройтолтой тэмцэж, 2030 он гэхэд газар хөрсийг сэргээх зорилтын хэрэгжилт, ган, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах, байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх, залуучуудын оролцоо, ажлын байр зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлоос үүдсэн сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай эгзэгтэй энэ цаг үед конвенцын Талууд улс төрийн манлайлал, эв нэгдэл, харилцан ойлголцлоо улам бататган, хамтын ирээдүйн төлөө зоримог шийдвэр гаргах учиртайг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад нүүрлэсэн байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин өсжээ. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн өвөл сүүлийн 50 жилд үзэгдээгүй их цас унаж, хүнд зуд болсноор олон сая мал хорогдсон бол өмнөх зун нь мөн л сүүлийн тавь гаруй жилд болоогүй их хэмжээний үер буусан.  Дэлхийн улс орон бүрд ийм жишээг бид өдөр тутам харж бас мэдэрч байна.

Бидний газар нутаг- бидний ирээдүй.  Тиймээс ч энэ удаагийн хурал Our land- Our future уриан дор зохион байгуулагдаж байна.

Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд бид бие биеийнхээ төлөө байхыг нөхцөл байдал хүн төрөлхтнөөс шаардаж байна. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” байхыг уур амьсгал, цөлжилт, цар тахал ч мөн сануулсан. Тиймээс ч ирээдүйн зөвлөгөөн “One for All, All for One”үзэл санааны дор нэгдэн ярилцахыг уриалж байна гэлээ.

Монгол Улс мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр”Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл”-ийг байгуулах санаачилга дэвшүүлж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”тогтоол баталсанд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, өнгөрсөн хугацаанд 84 сая мод тарьж, суулгацын нөөц 63 саяд хүрсэн нь олон улсад сайн туршлагад тооцогдож байгааг дурдлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, нүүрсхүчлийн хорт хийн ялгарлыг бууруулахад цэвэр эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь туйлын чухал асуудал. Монгол Улс ч цэвэр эрчим хүчний шилжилтэд анхаарлаа хандуулж, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалт, татварын орчны томоохон реформыг хэрэгжүүлж эхэлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, Засгийн газрууд, хөрөнгө оруулагчид, баялгийн сангууд, хувийн хэвшлийнхэн эдгээр төсөлд харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг даргалах улсын хувьд ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулж, оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллах байр сууриа илэрхийлээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн хурлын зочид, төлөөлөгчдийг 2026 онд Монгол Улсад болох СОР17-д оролцохыг урилаа.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тэргүүтэй төлөөлөгчид үргэлжлүүлэн оролцоно.
СОР16 бага хурал нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойтой давхцаж буй бөгөөд Саудын Арабын Хаант Улсын хүлээн авч зохион байгуулж буй олон улсын арга хамгийн том хэмжээ юм. Мөн бага хурал нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг (MENA)-т анх удаа болж байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа.

Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлэв.

Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хүчингүй болгосон. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

МУИС-ийн “ЦАХИМ НОМЫН САН”-гийн нээлт болно

Нийгэм9 цаг өмнө

  Шонхорын ” хамаатан” эрхэмсэг Ага, Ига    

Улс төр9 цаг өмнө

“Төр улсыг засах тухай” номын II ботид эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээг тодорхойлжээ

Энтертайнмент16 цаг өмнө

“Хөх сувд-2025” мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-нд болно

Эдийн засаг16 цаг өмнө

“Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо

Нийгэм17 цаг өмнө

Монголын морин спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчөөр Тод манлай уяач Д.Дагвадорж сонгогджээ

Нийгэм17 цаг өмнө

Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтыг ДЭМБ дэмжин ажиллаж байна

Улс төр1 өдөр өмнө

Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриалла

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 21 иргэний 3.779.000 төгрөгийн хохирлыг барагдуулжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Хөгжлийн банкны” гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр4 өдөр өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм4 өдөр өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм5 өдөр өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр5 өдөр өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг5 өдөр өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм5 өдөр өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент5 өдөр өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм5 өдөр өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм5 өдөр өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент6 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр6 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм6 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм6 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим