Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхийг даалгав

Нийтэлсэн

-

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартад Нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагааг хамруулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль батлагдаж эхэлснээс хойш Сангийн яам, Татварын ерөнхий газраас яамдыг нэгдсэн удирдамж, чиглэлээр хангаж, салбарын сайд нар өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлага, стандартаа батлаад байна.

“Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан татварын хөнгөлөлтийг Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгаад байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Гэрээнд Монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар, Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартан,“Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано майнинг” компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн Тийе, “Бадрах Энержи” компанийн ерөнхий менежер Марк Мелеард нар тус тус гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэд, хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэхдээ “Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ,  түүхэн ач холбогдолтой” гэдгийг тэмдэглэв.

Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан, өнөөдөр гурав дахь мега төслөө хөдөлгөж байна. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлт авчрах эхлэл цэг болно гэдэгт итгэлтэй байна гэв.
Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн уран үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийж чадлаа. Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг Ерөнхий сайд дурдав.

Төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл, ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрнө гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Төсөл хэрэгжих олон улсын стандартыг Казахстан улсын сайн туршлагад үндэслэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлж, байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг нарийвчлан хангаж ажиллахыг Монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талд Ерөнхий сайд санууллаа.

Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр баригдах, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хүслээ.
Монгол Улс ковидоос хойш хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай улсын хувьд дэлхийн бүхий л улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид, баялгийн сангуудтай эрдэс баялаг, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
Ёслолын ажиллагааны үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартан энэхүү төсөл Франц, Монгол Улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой гэдгийг онцлов.

Мөн Зөөвч-Овоо нь дэлхийн 10 томоохон ордын нэг бөгөөд энэхүү гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улсдэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болно. Бид цаашид харилцаагаа бүх түвшинд гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, тус тусын тусгаар тогтнолын төлөө хамтран ажиллана гэлээ. Франц Улсад хүчтэй түншүүд хэрэгтэй. Франц Улс Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно. Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр байх бөгөөд энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Монголын талтай нягт хамтран ажиллана гэж ноён Лурон Сэн Мартан хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сан Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас нартай өнөөдөр уулзлаа.

Бүгд Найрамдах Франц Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг учир харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа төдийгүй олон жил гацсан ураны төслийн гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурж, Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.

Монгол-Францын хамтарсан ураны төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээ нь хоёр оронд харилцан ашигтай байгаад зогсохгүй Монгол-Европын Холбооны төсөл юм. Хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой төсөл учраас баяртай байгаагаа ноён Лурон Сан Март онцлов. Франц Улсын уран олборлох шинэ техник технологи, ноу хау-г Монголд нутагшуулах Монгол Улсын уул уурхайн салбарт түүхэн үйл явдал тохиож, шинэ хуудас нээгдэж байгаа учир Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа тэрбээр илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газраас дэд бүтэц, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг тэргүүлэх салбарт 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төсөл хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байна. Хөгжлийн 14 мега төсөлд  Монгол, Францын хамтарсан ураны төсөл болон Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслүүд багтсан.

Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Орано майнинг САС” компани хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээг Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас өмнө байгуулж байна. Гэрээг эцэслэн тохироход хоёр тал хүчин чармайлт гаргаж, эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн төлөөллийг оролцуулж олон жил амжилттай ажилласан. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигласнаар дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож, талуудын хүртэх ашгийг тэнцвэртэй байлгана. Хөрөнгө оруулалтын гэрээнд туссаны дагуу “Үндэсний баялгийн сан”-д хуримтлал үүсэж, байгалийн баялгийн үр өгөөжийг Монголын ард түмэн хүртэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

“Орано майнинг САС”-тай байгуулж буй хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч хөрш оронтой хийж байгаа хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт жишиг болохуйц гэрээ болсон. 2023 онд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, мөн онд хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хариу айлчлал нь манай хоёр орны хамтарсан төслүүдийг урагшлуулж, бодит үр дүнд хүргэж байгаад талууд харилцан санал нэгдлээ.

Хоёр орны хамтарсан дараагийн төсөл болох Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслийг Франц Улстай хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын байр суурь хэвээрээ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын Засгийн газартай тээвэр, хот байгуулалтын чиглэлээр хамтарч ажиллах, хөрөнгө оруулах бүрэн боломжтойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Өнөөдрийн УИХ-ын чуулганыг 10 гишүүн тасалжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэллээ.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд эмнэлгийн чөлөөтэй 6, томилолттой 16 гишүүн байгаа бол 9 гишүүн чөлөө авчээ. Харин Ч.Анар, Х.Баттулга, Ж.Баярмаа, Т.Доржханд, Н.Учрал,  А.Ундраа, Ц.Туваан, Н.Наранбаатар нарын гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаа тасалсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээг хүргэе.
 
Зураг Гишүүний нэр Ирсэн цаг Тайлбар Зураг Гишүүний нэр Ирсэн цаг Тайлбар
1 Ж.Алдаржавхлан 09:56   64 Г.Лувсанжамц 10:00  
2 О.Алтангэрэл 09:59   65 С.Лүндэг   Эмнэлгийн чөлөөтэй
3 Н.Алтанхуяг   Эмнэлгийн чөлөөтэй 66 М.Мандхай 09:55  
4 Н.Алтаншагай 10:04   67 Л.Мөнхбаатар 09:59  
5 Д.Амарбаясгалан 09:57   68 Ц.Мөнхбат   Чөлөөтэй
6 С.Амарсайхан 10:02   69 Л.Мөнхбаясгалан 10:00  
7 О.Амгаланбаатар 09:35   70 Т.Мөнхсайхан   Томилолт /гадаад/
8 Ч.Анар     71 Б.Мөнхсоёл 09:06  
9 А.Ариунзаяа 09:49   72 П.Мөнхтулга   Чөлөөтэй
10 Т.Аубакир 10:07   73 Ц.Мөнхтуяа   Эмнэлгийн чөлөөтэй
11 Х.Баасанжаргал 09:04   74 З.Мэндсайхан 10:06  
12 Ц.Баатархүү 10:18   75 Б.Найдалаа   Чөлөөтэй
13 М.Бадамсүрэн 09:55   76 Н.Наранбаатар    
14 Э.Бат-Амгалан 09:55   77 П.Наранбаяр   Томилолт /гадаад/
15 Б.Батбаатар 10:04   78 М.Нарантуяа-Нара   Чөлөөтэй
16 Д.Батбаяр 09:54   79 Ч.Номин   Томилолт /гадаад/
17 Р.Батболд 09:30   80 О.Номинчимэг 09:56  
18 Ж.Батжаргал 09:47   81 Н.Номтойбаяр 09:56  
19 Д.Батлут   Эмнэлгийн чөлөөтэй 82 Э.Одбаяр 10:01  
20 О.Батнайрамдал 09:54   83 С.Одонтуяа   Томилолт /гадаад/
21 Ж.Батсуурь 09:46   84 У.Отгонбаяр 09:00  
22 Н.Батсүмбэрэл 10:03   85 Г.Очирбат 09:59  
23 Х.Баттулга     86 Л.Оюун-Эрдэнэ   Чөлөөтэй
24 Б.Батцэцэг   Томилолт /гадаад/ 87 Б.Пунсалмаа    
25 П.Батчимэг   Чөлөөтэй 88 Д.Пүрэвдаваа 10:18  
26 Э.Батшугар 10:20   89 Б.Пүрэвдорж   Томилолт /гадаад/
27 Ж.Бат-Эрдэнэ 10:07   90 Д.Рэгдэл 09:58  
28 Б.Бат-Эрдэнэ 09:07
 
  91 П.Сайнзориг 09:48
 
 
29 Б.Баярбаатар 09:21   92 Ц.Сандаг-Очир 09:59  
30 Ж.Баярмаа     93 О.Саранчулуун 10:06  
31 Ж.Баясгалан 09:43   94 М.Сарнай 09:01  
32 Б.Бейсен   Томилолт /гадаад/ 95 Л.Соронзонболд 10:01  
33 Э.Болормаа 09:17   96 Р.Сэддорж 09:40  
34 Х.Болормаа 10:02   97 Ц.Туваан    
35 Х.Булгантуяа 10:10   98 Б.Түвшин   Эмнэлгийн чөлөөтэй
36 Д.Бум-Очир   Томилолт /гадаад/ 99 Б.Тулга   Чөлөөтэй
37 Ш.Бямбасүрэн   Томилолт /орон нутаг/ 100 Х.Тэмүүжин   Чөлөөтэй
38 С.Бямбацогт   Томилолт /гадаад/ 101 Г.Тэмүүлэн 10:17  
39 Ж.Галбадрах 10:01   102 А.Ундраа    
40 А.Ганбаатар 09:59   103 Ч.Ундрам 10:05  
41 Г.Ганбаатар 09:53   104 Н.Учрал    
42 Ж.Ганбаатар   Чөлөөтэй 105 Б.Уянга 09:57  
43 С.Ганбаатар 09:56   106 Г.Уянгахишиг 10:11  
44 Д.Ганбат     107 Д.Үүрийнтуяа 09:59  
45 П.Ганзориг 09:34   108 Г.Хосбаяр 09:56  
46 Д.Ганмаа 10:03   109 Б.Хэрлэн 09:55  
47 Л.Гантөмөр   Томилолт /гадаад/ 110 Дав.Цогтбаатар 09:50  
48 М.Ганхүлэг 10:16   111 Д.Цогтбаатар 10:08  
49 Х.Ганхуяг 10:01   112 О.Цогтгэрэл 09:25  
50 Ц.Даваасүрэн 10:14 113 С.Цэнгүүн 09:00
 
 
51 Г.Дамдинням 09:57   114 Ж.Чинбүрэн 09:44  
52 Т.Доржханд     115 Б.Чойжилсүрэн    
53 Б.Дэлгэрсайхан   Томилолт /гадаад/ 116 Ө.Шижир 09:52  
54 Б.Жавхлан 10:07   117 Л.Энх-Амгалан 09:49  
55 Х.Жангабыл 10:17   118 Б.Энхбаяр   Эмнэлгийн чөлөөтэй
56 Б.Жаргалан 10:26   119 Ж.Энхбаяр   Томилолт /орон нутаг/
57 Д.Жаргалсайхан   Чөлөөтэй 120 Л.Энхнасан   Томилолт /орон нутаг/
58 С.Замира 09:56   121 Д.Энхтүвшин 09:59  
59 Б.Заяабал 09:56   122 Д.Энхтуяа 10:08  
60 Ж.Золжаргал 10:01   123 М.Энхцэцэг 10:02  
61 С.Зулпхар   Томилолт /гадаад/ 124 С.Эрдэнэбат 09:57  
62 Ц.Идэрбат 09:59   125 С.Эрдэнэболд 10:00  
63 Ч.Лодойсамбуу 09:55   126 Р.Эрдэнэбүрэн   Томилолт /гадаад/

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

Виз, визийн зөвшөөрөл олголт 98.4 хувьтай байна

Улс төр10 цаг өмнө

Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Улс төр12 цаг өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна

Нийгэм13 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ

Энтертайнмент13 цаг өмнө

Боксын УАШТ хагас шигшээ тулаанаар үргэлжилж байна

Нийгэм14 цаг өмнө

Халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Улс төр14 цаг өмнө

Өнөөдрийн УИХ-ын чуулганыг 10 гишүүн тасалжээ

Нийгэм14 цаг өмнө

Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана

Нийгэм14 цаг өмнө

Сэлэнгийн Бугантад 17 см цасан бүрхүүл тогтжээ

Улс төр15 цаг өмнө

УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улс төр16 цаг өмнө

“Орано Майнинг”-тай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна

Улс төр16 цаг өмнө

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

Улс төр16 цаг өмнө

Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн товыг баталлаа

Нийгэм1 өдөр өмнө

“Насны хишиг” тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна

Улс төр2 өдөр өмнө

Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэж болзошгүй байршлууд

Улс төр2 өдөр өмнө

ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Д.Ариунбаатар: Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд Монголын 12 тамирчин өрсөлдөж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

НӨАТ-ын урамшууллын сугалааны азтангууд тодорчээ

Нийгэм2 өдөр өмнө

Нярайн уушгины даралт тогтвортой үргэлжлэх хам шинжийн эмчилгээний шинэ технологийг нэвтрүүллээ

Эдийн засаг2 өдөр өмнө

Хуучин орон сууцны 1 метр квадрат талбай дунджаар 4.27 сая төгрөгийн үнэтэй байна

Нийгэм3 өдөр өмнө

20 минутын хот үзэл баримтлал боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо

Нийгэм3 өдөр өмнө

П.Эрхэмбулган: Хуулийн хүрээнд нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг НЭМГ-аас томилдог

Нийгэм3 өдөр өмнө

Толгойтын үерийн хамгаалалтын даланд үүссэн халиа тошин нэмэгдэхээс сэргийлж, 500 метр суваг татлаа

Улс төр3 өдөр өмнө

ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхийг даалгав

Улс төр3 өдөр өмнө

“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм4 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм4 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм7 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм7 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад8 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг8 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм10 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг12 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим