Connect with us

Улс төр

ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.01.15) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр, 18 цаг 10 минутад эхлэн гурван асуудал хэлэлцэв.

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эхлээд хэлэлцсэн. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дугаар заалтын дагуу Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байгаагаа Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дурдаад, тус сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцууллаа. 2024 онд сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2 тэрбум төгрөгийг түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц, алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, түүх, археологийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн байна. Эрдэнэсийн санд 2024 онд нэр бүхий 7 иргэнээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирүүлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар эдгээр эд зүйлс нь Монголбанкны Эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулахад тавигдах шаардлагыг хангахгүй тул худалдан авах боломжгүй гэж шийдвэрлэсэн аж. Иймд төсвийн гүйцэтгэл 0 төгрөг хэмээн танилцуулав. Мөн Эрдэнэсийн сангийн гүйлгээ, үндсэн санд орлогоор бүртгэсэн Чингис хааны алтадсан хүрэл баримлын зардлын төсөв, ажлын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Монголбанк 100 ширхэг дурсгалын зоосны дээж үндсэн санд орлогод авахаар төсөвлөснөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 116 ширхгийн гүйцэтгэлтэй гарсан байна. Эрдэнэсийн сангийн 2024 оны төсвийн 1.4-1.7-д тусгасан 2018 оны 5000 төгрөгийн загвар 2 ширхэг, 1938 оны 2 төгрөг 50 мөнгөний вексель нэг ширхэг Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкны мөнгөний чек нэг ширхэг, 20.000  төгрөгийн мөнгөн тэмдэгтийн хэв нэг ширхгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн гэв. Эрдэнэсийн сангийн гүйлгээ сангаас 24.550 ширхэг дурсгалын зоос болон алтан, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө зарлагдахаар тусгаснаас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 200 ширхэг дурсгалын зоос, 5840 ширхэг дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдаалжээ.

Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хүрээнд 2024 онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн талаар дурдаад 2025 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийг танилцуулав. Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2025 онд дараах байдлаар нэмэгдүүлж үндсэн санд орлогоор бүртгэхээр төлөвлөж байна. Үүнд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр түүх соёлын хөдлөх дурсалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц, алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллахад 2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, 1945 оны зоосон мөнгө 2000 ширхгийг Эрдэнэсийн сангийн тэнцлийн гадуурх данснаас үндсэн орлогод бүртгэх, Монголбанкны “Хүндэт банкир” жижиг тэмдэг, хайрцгийг тэнцлийн гадуурх данснаас үндсэн сангийн байнгын бус хэсэгт бүртгэхээр төлөвлөжээ. Мөн 2025 онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлсийг гүйлгээ санд орлогоор бүртгэх аж. Гүйлгээ сангаас 24.500 ширхэг дурсгалын зоос, гулдмай, үрлэн мөнгийг зарлагадахаар тусгаснаас худалдах зорилтоор 24.300 ширхгийг, зочид төлөөлөгчийн зардлаар 200 ширхгийг мөнгө, зэс, дурсгалын зоос зарцуулахаар тусгалаа. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д “Сэргээн засварлах, арчлах” гэж заасны дагуу Чингис хаан баримал болон Эрдэнэсийн сан хөмрөг дэх эд зүйлсийн арчилгаанд 200 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Төслийн талаарх Монголбанкны дэд ерөнхийлөгчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Монгол Улсын Эрдэнэсийн сан, музейн үйл ажиллагаа, хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, баяжуулалт, орлого, зарлагын байдлын талаарх хөндлөнгийн аудитын дүгнэлт, энэ дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар П.Сайнзориг гишүүн тодрууллаа. Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны талаарх ерөнхий мэдээллийг Г.Энхтайван дэд ерөнхийлөгч мэдээллээд, жил бүр олон улсын аудитын байгууллага болон дотоод хяналтын байгууллага олон улсын стандартын дагуу хяналт шалгалт явуулдаг гэлээ. Энэ хоёр хяналтын дүгнэлт зөрдөггүй гэдгийг тайлбарлаад, үйл ажиллагаа хууль тогтоомжийнхоо хүрээнд хэвийн байгаа гэдэг хариулт өгсөн. Э.Батшугар гишүүн, тайлант онд хосгүй үнэт зүйл худалдаж авсан эсэхийг тодруулахад “Иргэдээс ирүүлсэн саналыг Эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулахад тавигдах шаардлагыг хангахгүй тул худалдан авах боломжгүй хэмээн мэргэжлийн зөвлөл шийдвэрлэсэн” хэмээгээд Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн бодлогын шийдвэр, түүний үр нөлөөний талаар гишүүний тодруулсны дагуу мэдээлэл өгсөн. Н.Батсүмбэрэл гишүүн, Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн гүйцэтгэл болон зарим зарлагын гүйцэтгэлтэй холбоотой тодруулга хийж, Г.Энхтайван дэд ерөнхийлөгчөөс хариулт авсан. Б.Жаргалан гишүүн, Чингис хааны алтадсан хүрэл баримлын болон үзэсгэлэн зохион байгуулах ажлын зардлын гүйцэтгэлийн талаар тодруулж, хариулт авав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг баримтлан боловсруулсан Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг Р.Сэддорж дарга хуралдаанд танилцуулахад төсөлтэй холбогдуулан П.Сайнзориг гишүүн үг хэлсэн юм. “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ийн хэлэлцээд, холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигчийн талаар танилцууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Хорооны даргад Улсын Их Хурлын дарга … нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно” гэж заасныг үндэслэн Түндэвийн Жамбаажамцыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж байгаа гэлээ. Т.Жамбаажамц нь 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр, 2006 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2017 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Нэр дэвшигч 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээр ажиллаж эхлээд тус байгууллагад нийтдээ 16 жил ажилласан байна. Тодруулбал, 2006-2007 онд Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, 2007-2009 онд Үнэт цаасны газарт мэргэжилтэн, 2009-2011 онд  Үнэт цаасны газрын хянан шалгагч; 2011-2013 онд Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч; 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга; 2014-2015 онд Үнэт цаасны газрын дарга; 2015-2016 онд Хяналт шалгалтын газрын орлогч дарга; 2016 оноос одоог хүртэл Ажлын албаны даргын албан тушаалыг эрхэлсэн туршлагатай хэмээн Д.Амарбаясгалан дарга танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон төрийн захиргааны тэргүүн зэрэг дэвтэй, төрийн мэргэшсэн албан хаагч болохыг дурдав. Нэр дэвшигчийн мэргэшсэн байдлын хувьд Япон, Англи, Малайз, Энэтхэг, Египет, Солонгос, Хятад, Америк зэрэг улсад санхүүгийн хөрөнгийн зах зээлийн чиглэлээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан байна. 2010-2012 онд Нью-Йорк хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж, Хонгконгийн хөрөнгийн бирж, АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк, Үнэт цаасны хороонд дадлагажигчаар суралцсан байна. 2011 онд БНСУ-ын Хөрөнгө оруулалтын “Leading Investment & Securities” банканд гурван сарын хугацаанд дадлагажиж мэргэжил дээшлүүлсэн болохыг Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Мөн хөрөнгийн зах зээл, компанийн засаглал, бизнесийн эрх зүй сэдвээр санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд эрх олгох болон мэргэшүүлэх сургалт, Санхүү, эдийн засгийн их сургуулийн магистрын хөтөлбөрт 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байгаа нэгэн юм байна.

Т.Жамбаажамцын санхүүгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн байдал, мэдлэг боловсрол Санхүүгийн зохицуулах хорооны төсөв, санхүү, хүний нөөцийн удирдлага, Монгол Улсын даатгал, бичил санхүү, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн зах зээлийн бодлого, зохицуулалт, хяналтын орчныг бүрдүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлага, удирдлага, зохион байгуулах чадвар, байгууллагадаа тасралтгүй, тогтвортой, бүх түвшинд буюу гүйцэтгэх, удирдах албан тушаалд ажилласан байдлыг харгалзан төрийн албаны чадахуйн зарчимд үндэслэн Улсын Их Хурлын даргын зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байгаа гэлээ.

Үргэлжлүүлэн Р.Сэддорж дарга нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэг, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэг, 129, 130, 131, 132 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 273 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж, дараах ажиллагааг явуулсан гэв. 1/Хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Улсын Их гишүүнд Булганы Саруул, Лувсандоржийн Сонор, Шагдаржавын Хандсүрэн нарыг, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргад Мягмарсүрэнгийн Буяндэлгэр, гишүүнд Оюунтөгсийн Оч, Болдбаатарын Энхбаяр нарыг, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд Намсрайн Батнасан, Раднаасэдийн Даваадорж, Батбаатарын Мөнхзаяа, Бямбажавын Энх-Амгалан нарыг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Нинжбатын Ууганбаатарыг, гишүүнд Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд Төмөрбаатарын Гарамжүгдэр, Дорждэрэмийн Цолмон, Ганболдын Золбоо, Идэшийн Батхүү, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Авирмэдийн Даваасүрэн нарыг нэр дэвшүүлсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”, “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”, “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”, “Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”, “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу нэр дэвшигчид нь материалаа бүрдүүлж, Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” тогтоолыг баталж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийг томилсон.

Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчдийн мэдээллийг parliament.mn буюу Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулсан юм. Түүнчлэн сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг байршуулсан зарыг Улсын Их Хурлын цахим хуудас, нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 14 хоногийн хугацаанд давтамжтай хүргэжээ. Сонсгол явуулах тухай зар мэдээллийн дагуу иргэн Б.Ганбаяр сонсголд оролцож, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асуух тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хороо оролцогчийн хүсэлтийг хүлээн авсан огноо, цаг, минутаар бүртгэж, баталгаажуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Байнгын хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр сонсголын ирц бүрдэх бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Нэр дэвшигчийн сонсголд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат нарын гишүүд оролцсон юм. Сонсголд оролцогч иргэн Б.Ганбаяр сонсголын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргад нэр дэвшигч М.Буяндэлгэр, гишүүнд нэр дэрвшигч О.Оч, Б.Энхбаяр нараас асуулт асууж, хариулт авсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэж заасны дагуу сонсголд оролцсон гишүүд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргасан болохыг Р.Сэддорж дарга танилцуулсан.

Тус тайлангаар нэр дэвшигч Түндэвийн Жамбаажамцыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын, нэр дэвшигч Булганы Саруул, Лувсандоржийн Сонор, Шагдаржавын Хандсүрэн нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Нэр дэвшигч Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргад, Оюунтөгсийн Оч, Болдбаатарын Энхбаяр нарыг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Нэр дэвшигч Намсрайн Батнасан, Раднаасэдийн Даваадорж, Батбаатарын Мөнхзаяа, Бямбажавын Энх-Амгалан нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Нэр дэвшигч Нинжбатын Ууганбаатарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад, Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн аж.

Нэр дэвшигч Төмөрбаатарын Гарамжүгдэр, Дорждэрэмийн Цолмон, Ганболдын Золбоо, Идэшийн Батхүү, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Авирмэдийн Даваасүрэн нарыг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Нэр дэвшүүлэх эрх бүхий албан тушаалтны санал болон нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Ө.Шижир, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, үг хэлсэн. Ингээд санал хураалтууд явууллаа. Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Түндэвийн Жамбаажамцыг томилуулахыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 13 нь буюу 72.2 хувь нь, бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг мөн хувиар дэмжив. Санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Булганы Саруулыг томилуулахыг гишүүдийн 77.8 хувь нь, Лувсандоржийн Сонорыг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Шагдаржавын Хандсүрэнг томилуулахыг гишүүдийн 72.2 хувь нь дэмжиж, бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Баасанжавын Батхишиг, Нямдэлэгийн Мандуул, Баярсайханы Баярдаваа нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжив. Санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Хуралдаан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргад нэр дэвшигчийн талаарх хэлэлцүүлгээр үргэлжилсэн бөгөөд гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулсан. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргаар Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Оюунтөгсийн Очийг томилуулахыг 83.3 хувь нь, Болдбаатарын Энхбаярыг томилуулахыг 77.8 хувь нь дэмжсэн. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн дарга Равсалын Ринчинбазарыг, Хяналтын зөвлөлийн гишүүн Батболдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжлээ. Иймд Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Байнгын хорооны дарга танилцуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Намсрайн Батнасанг томилуулахыг гишүүдийн 72.2 хувь нь,  Раднаасэдийн Даваадоржийг томилуулахыг 61.1 хувь нь, Батбаатарын Мөнхзаяаг томилуулахыг 72.2 хувь нь, Бямбажавын Энх-Амгаланг томилуулахыг гишүүдийн 72.2 хувь нь дэмжин, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарын бүрэн эрх дууссантай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжсэн. Р.Сэддорж дарга Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг хуралдаанд танилцуулаад, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Мандхай, Н.Батсүмбэрэл, М.Бадамсүрэн нар асуулт асууж, үг хэлэв. Дараа нь Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Нинжбатын Ууганбаатарыг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Сугарын Лхагвадоржийг томилуулахыг 72.2 хувь нь, Гэрэлтийн Тэлмэнг томилуулахыг 83.3 хувь нь, Тунсагийн Тэлмэнг томилуулахыг 88.9 хувь нь, Данзанбалжирын Энхжаргалыг томилуулахыг 77.8 хувь нь, Ундраагийн Хосжаргалыг томилуулахыг 77.8 хувь нь, Гомбын Эрдэнэбаярыг томилуулахыг 83.3 хувь нь дэмжсэн. Иймд бүрэн эрх нь дуусгавар болсонтой холбогдуулан Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Далрайн Даваасамбууг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Лхагвадоржийн Ариунаа, Лувсан-Очирын Дондог, Баатаржавын Лхагважав, Бат-Очирын Цэрэнбалтав, Чойгүнсэнгийн Чимидсүрэн, Мишигийн Энх-Амгалан нарыг чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 77.8 хувь нь дэмжив. Иймд уг санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Р.Сэддорж дарга танилцуулаад, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Р.Сэддорж нар асуулт асууж, үг хэлэв. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр Идэшийн Батхүүг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Төмөрбаатарын Гарамжүгдэрийг томилуулахыг гишүүдийн 61.1 хувь нь, Авирмэдийн Даваасүрэнг томилуулахыг гишүүдийн 61.7 хувь нь, Ганболдын Золбоог томилуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь, Дамдиндоржийн Мягмарцэрэнг томилуулахыг гишүүдийн 83.3 хувь нь, Дорждэрэмийн Цолмонг томилуулахыг гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн тул санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Р.Сэддорж дарга танилцуулаад, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, уул уурхайн салбараас хүртэх үр өгөөжийн талаар орон нутгийн иргэдийг мэдээлэлжүүлэх, уул уурхайн биржийн арилжаа болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов.

Геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл хайгуулын ажлын тухай Ц.Туваан сайд эхлээд танилцууллаа. Геологийн салбар нь том, цогц салбар бөгөөд төрөл бүрийн масштабтай зураглал, эрэл, үнэлгээ хайгуул, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологи, геоморфологи зэрэг олон салбар шинжлэх ухааныг багтаадаг болохыг дурдсан. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэхээр тусгасны дагуу хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар тэрбээр танилцуулсан.

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологийн судалгаа геологийн судалгааны ажлын үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд болон бүс нутаг, тодорхой газар нутгийн нийгэм, эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, хөгжлийн стратегийг боловсруулах суурь мэдээлэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой аж. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1:50000 геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 46.9 хувьтай, улсын геологийн 1:200000 иж бүрэн зураг зохиох ажил 100 хувьтай, тус зургийг нэгтгэх ажил 14 хувь, геохимийн 1:1000000 масштабын зураг зохиох ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол агаарын геофизикийн 1:200000 соронзон судалгааны ажилд 70 хувийг хамруулаад байгаа аж.

Ашигт малтмалын эрлийн чиглэлээр үнэт, өнгөт, хар, ховор, холимог металлын эрэл, үнэлгээний төслүүдийг хэрэгжүүлж дууссан байна. Эдгээр судалгааны ажлын үр дүн 25 төрлийн 126 илэрц, 9 ордыг тогтоон илрүүлж, баялгийн хэмжээг тооцсон байна. Монголын өнгөт болон үнэт металлын хүдэржилт байх өндөр магадлалтай талбайд агаарын геофизикийн цогцолбор судалгааг сүүлийн үеийн аргачлалаар 202 мянган км2 нутагт гүйцэтгэж байгаа аж.

Тусгай зөвшөөрлийн талбайд хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж буй хайгуулын ажлын талаар сайд үргэлжлүүлэн танилцууллаа. Хайгуулын ажил нь ашигт малтмалын орд буюу эдийн засгийн үр ашигтай нөөцийг эрэх, хайх, үнэлэх, тооцоолох геологийн судалгааны нэг үе шатын ажил юм. Хувийн хэвшлээс хайгуулын ажил 2016 онд 192.5 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2021 онд 102.5 тэрбум төгрөг болж буурсан гэлээ. Геологи хайгуулын салбарыг олборлох боловсруулах салбарын өмнө хөгжүүлэх стратегийг баримтлан эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах зорилгоор хөрөнгө оруулалтыг татах ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд төрөөс тогтоосон талбайд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох арга хэмжээг хэрэгжүүлснээр 2022 онд 168.8 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулсан байна. Хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнд 2014-2023 онд зэсийн нөөц 32.1 мянган тонноор, алтны нөөц 488.6 тонноор, төмрийн нөөц 630.9 сая тонн, хайлуур жоншны нөөц 38.8 сая тонноор тус тус нэмэгдсэн гэлээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын тухай Ц.Туваан сайд танилцуулсан. 1994 оны Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр, 1997 оноос иргэн болон хуулийн этгээдэд өргөдлөөр, 2006 оноос сонгон шалгаруулалт болон өргөдлөөр, 2014 оноос өргөдөл болон сонгон шалгаруулалтаар, 2017 оны өөрчлөлтөөр зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор болсон. 2010 онд тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хууль батлагдан 2010-2014 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй байна. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуульд тусгасан. Уг өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулалтын журмыг баталж, тус журмаар 2024 оны 4 дүгээр сар хүртэл тусгай зөвшөөрөл олгосон байна. 2024 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 74 хувьд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй, хориглогдсон байдаг бол Засгийн газар 2018 онд 8.4 сая га, 2023 онд 8.6 сая га талбай, нийтдээ 17 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж талбай солбилцол баталсан байна. 2024 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар нийт 2726 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Үүний 981 нь хайгуулын, 1632 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа гэв. Энэ нь нийт нийт нутаг дэвсгэрийн 4.38 хувийг эзэлж байгаа хэмээн Ц.Туваан сайд танилцууллаа. 2018-2024 онд буюу 7 жилийн хугацаанд 533 хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож, улсын төсөвт 177 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Үргэлжлүүлэн тэрбээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааны тухай танилцуллаа. Уулын уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан 2023 онд 14.9 сая тонн нүүрс, 604.8 мянган тонн төмрийн баяжмал арилжиж, нийт 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, үнийн өсөлтөөс хамаарч 155.3 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. 2024 онд 859 удаагийн арилжаагаар нийт 36.7 сая тонн нүүрс, 2.9 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал, 17.6 мянган тонн хайлуур жонш, 6000 тонн зэсийн баяжмал арилжиж 16.26 их наяд төгрөгийн орлогыг тус тус олсон байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаарх мэдээллээр танилцуулга үргэлжилсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалт үндсэн 4 багцаас бүрдэх ба эдгээр ажил нь EPC1 багцын 11 барилга, байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусаж улсын комисст шат дараатайгаар хүлээлгэн өгсөн байна. EPC2 багцын инженер, геотехник суурь судалгааны ажлыг дуусган ажлын нарийвчилсан зургийн ажлыг эхлүүлж 2023 оны 4 дүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлжээ. Багцад багтсан байгууламжийн ажлын нарийвчилсан зургийг Испани Улсын “Интеска Индастриал” компани гүйцэтгэж байгаа зарим зураг төслийг боловсруулж дууссан байна. Атмосферийн болон вакум нэрлэгийн цамхаг зэрэг 20 орчим тоног төхөөрөмжүүдийг Америк, Франц, Энэтхэг, Австрали зэрэг улсад үйлдвэрлэж эхлээд байгаа гэв. EPC3 буюу ДЦС-ын уурын зуухыг Их Британийн, турбин генераторыг Германы компаниудад захиалж, эдгээр тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Мөн тус багцын ерөнхий гүйцэтгэгчээр “Мега Инженеринг” компани 160 гаруй зураг төслийг боловсруулан ажиллаж байгаа гэлээ. EPC4 багц ажилд хамрах лицензтэй технологийн байгууламжийг лиценз эзэмшигчээр шалгарсан Францын “Аксенс”, Италийн “Генетикс технологи”, АНУ-ын “Ю Өү Пи”, “Хони Велл”, Шотландын “Шелл” компаниуд өөр өөрсдийн байгууламжийн зураг төслийг боловсруулж 2023 онд дуусгасан аж. Ерөнхий гүйцэтгэгч “Мега Инженеринг” компани EPC4 багц ажлын гэрээг батлагдсан зээлийн дүнд багтаан багц ажлын 1 дүгээр хэсгийн гэрээг байгуулсан ба нэмэлт санхүүжилт шийдвэрлэгдсэний дараа уг багцын 2 дугаар хэсгийн гэрээг байгуулах юм байна. ТЭЗҮ-ийн тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 онд хэлэлцэж, хүлээн авсан байна. Төслийн багц ажлуудын гүйцэтгэл 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар EPC1 100 хувь, EPC2 23.8 хувь, EPC3 17 хувь, EPC4 8 хувийн гүйцэтгэлтэй, ерөнхий дүнгээр 21.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа болохыг Ц.Туваан сайд танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд үргэлжлүүлэн ашигт малтмалын бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээрх Улсын Их Хурлын шийдвэрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд 1.849.7 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, 507.1 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тусгасан гэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ц.Туваан сайдаас хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг баримтлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан хэмээгээд энэ талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж хуралдаанд танилцууллаа. Ашигт малтмал, газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн санд тухайн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшиж, улсын төсөвт төлсөн АМНАТ-ын 30-аас доошгүй хувийг хуваарилах чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор төсөлд тусгажээ. Төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн санаачилснаа дурдаад, холбогдох тайлбар хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Р.Сэддорж нар төсөлтэй холбогдуулан санал хэлж, Ц.Туваан сайд тайлбар хийсэн. Ингээд Байнгын хорооны дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдсан юм. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.

“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.


Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.

Тухайлбал, хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.

Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1.     “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.     “Эрдэнэс алт ресурс” ХК
4.     “Эрдэнэс Монгол нэгдэл”
5.     “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6.     “Энержи ресурс” ХХК
7.     “Шивээ овоо” ХХК
8.     “Багануур” ХК
9.     “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.

1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.

Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.

Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.

Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.

Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.

2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1925 онд анх “Хүүхдийн төлөө байгууллага” нэрийн дор Монголын анхны хүүхдийн байгууллагын суурь тавигдсан нь тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, боловсрол, хүмүүжлийн шинэ хандлагын эхлэл болж байв. Үүнээс хойш олон үеийн багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн зүтгэлтэн, сайн дурын ажилтнууд хамтран ажиллаж, хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж ирсэн нь манай улсын ирээдүйг тодорхойлогч хүчин зүйл болсон юм.
Монгол Улсын Засгийн газар, боловсролын болон хүүхэд хамгааллын байгууллагууд энэхүү ойг тэмдэглэхдээ өнгөрсөн зуунд бүтээсэн үнэт өв, туршлага дээр тулгуурлан хүүхдийн хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, илүү хүртээмжтэй, тэгш, тогтвортой орчин бүрдүүлэхийг зорьж байна.
Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой бол зөвхөн өнгөрснийг дурсах биш, шинэ зууны хүүхдүүдэд илүү сайн ирээдүй бэлдэх тухай том асуултын хариу юм. Тэдний төлөө хийж буй бүхэн бол зөвхөн өнөөдрийнх биш маргаашийн үнэ цэнэ билээ.
Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын сайд нар, хүүхдийн төлөөх байгууллагуудын төлөөлөл, хүүхэд багачууд оролцов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент14 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм15 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм15 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм16 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм16 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм17 цаг өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг18 цаг өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм18 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм18 цаг өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм18 цаг өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр18 цаг өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим