Connect with us

Улс төр

УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2025 оны нэгдүгээр сарын 16-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлаар үргэлжиллээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 05 дугаар тогтоолын дагуу зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн тус Байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Нинжбатын Ууганбаатар, гишүүдэд Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Тунсагийн Тэлмэн, Гомбын Эрдэнэбаяр нарын нэрийг дэвшүүлсэн гээд Байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу нэр дэвшигчид нь өөрийн танилцуулга, холбогдох бусад баримт бичгээ бүрдүүлж, ирүүлсэн  гэв.

Мөн Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” тогтоолыг баталж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг томилсон. Байнгын хорооноос зохион байгуулсан Нэр дэвшигчийн сонсголд Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат нарын гишүүд оролцсон гэж байлаа.

Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх тайланг хэлэлцсэн гээд Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Нинжбатын Ууганбаатарыг, тус зөвлөлийн гишүүнээр Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Тунсагийн Тэлмэн, Гомбын Эрдэнэбаяр нарыг томилуулахыг дэмжье гэсэн томьёоллоор нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тухай бүр дэмжсэн болно. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Д.Даваасамбууг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Л.Ариунаа, Л.Дондог, Б.Лхагважав, Б.Цэрэнбалтав, Ч.Чимидсүрэн, М.Энх-Амгалан нарыг тус зөвлөлийн  гишүүнээс чөлөөлүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Б.Мөнхсоёл гишүүн танилцуулгадаа онцлов.

Нэр дэвшигчид болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Соронзонболд, А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, У.Отгонбаяр, Э.Батшугар, Г.Очирбат, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат, Б.Хэрлэн, М.Мандхай, П.Сайнзориг, Ч.Анар нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд Монголбанк санхүүжилтийн бодлогыг хэрхэн дэмжиж ажиллах талаар лавлахад, нэр дэвшигч Н.Ууганбаатар, “Жижиг, дунд бизнесийг дэмжих нь мөнгөний бодлоготой холбоотой. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа мөнгөний бодлогоос салангид байх ёстой тул шууд нөлөөлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Хяналтын зөвлөлөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй” гэж  хариулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр дижитал технологийг хяналтын чиг үүрэг, үйл ажиллагаандаа хэрхэн, яаж нэвтрүүлэх талаар тодруулахад, нэр дэвшигч Г.Тэлмэн “Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхэлж буй 25 банк, болон банкнаас бусад үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдийн үндэсний төлбөрийн системд оролцдог болсон. Ингэснээр 24 цагийн турш үргэлжлэх зээл, төлбөр тооцооны үйл ажиллагааг Монголбанк зохицуулдаг. Үүнийгээ дагаад тус банк хяналт шалгалтдаа боломжийн сайн технологиудыг ашигладаг. Гэхдээ банкнаас бусад үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдээс иргэд давхардуулж зээл авснаар эцэстээ өрийн дарамтад орж, төлж чадахгүйд хүрдэг тул Монголбанкнаас нэн яаралтай зээлийн мэдээллийн сангийн мэдээ нийлүүлэлтийг бодит горимд шилжүүлэх шаардлагатай байна” хэмээн хариулж байлаа.

Гишүүдийн зүгээс нэр дэвшигчдэд хандан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан мэргэжлийн хүмүүс ажиллахаар болж буйд амжилт хүсэхийн зэрэгцээ Монголбанкны Хяналтын зөвлөл чухал үүрэгтэй газар тул зөвд зөөлөн, бурууд хатуу байх төрийн хүний зарчмыг барьж ажиллах, цаашлаад төсөв болон төрийн мөнгөний бодлогыг холилдуулахгүй байх, банканд хураагдсан хөрөнгийг борлуулж, шилжүүлэх замаар Капитал банкны хохирогчид болох Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн хохирлыг барагдуулах асуудалд анхаарал тавьж, шуурхай  ажиллахыг хүсэв. Мөн Монголбанкы Хяналтын зөвлөл хараат бусаар ил тод, холбогдох зөвлөмжүүдээ хэрэгжүүлж ажиллахын тулд санаачилгатай, зоригтой ажиллахыг захиж байлаа.

Дараа нь санал хураалт явуулахад Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Н.Ууганбаатарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.2 хувь нь, тус зөвлөлийн гишүүнээр С.Лхагвадоржийг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь, Г.Тэлмэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь, Т.Тэлмэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь, У.Хосжаргалыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь, Д.Энхжаргалыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.5 хувь, Г.Эрдэнэбаярыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь нь тус тус дэмжлээ. Иймд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Д.Даваасамбууг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Л.Ариунаа, Л.Дондог, Б.Лхагважав, Б.Цэрэнбалтав, Ч.Чимидсүрэн, М.Энх-Амгалан нарыг тус зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.9 хувь нь дэмжсэн.

Дараа нь Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр, Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилуулахаар саналаа ирүүлсэн болон Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 05 дугаар тогтоолын дагуу зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд Идэшийн Батхүү, Төмөрбаатарын Гарамжүгдэр, Авирмэдийн Даваасүрэн, Ганболдын Золбоо, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Дорждэрэмийн Цолмон нарын нэрийг дэвшүүлснийг дурдаад Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу нэр дэвшигчид нь өөрийн танилцуулга, холбогдох бусад баримт бичгээ бүрдүүлж, тус Байнгын хороонд ирүүлсэн гэж байлаа.

Мөн Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу баталсан “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” 08 дугаар тогтоолоор 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийг томилсон. Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан Нэр дэвшигчийн сонсголд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат нарын гишүүд оролцсон гэв.

Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх тайланг хэлэлцүүлэх үед Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуугаагүй бөгөөд Идэшийн Батхүү, Төмөрбаатарын Гарамжүгдэр, Авирмэдийн Даваасүрэн, Ганболдын Золбоо, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Дорждэрэмийн Цолмон нарыг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг П.Сайнзориг гишүүн онцолсон.

Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн  Г.Лувсанжамц Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, төлөвлөгөө, төсвийн үр дүнг зөв хэмжиж чадахгүй байгааг дурдаад Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр томилогдохоор нэрээ дэвшүүлсэн багийнханд зөв шалгуур үзүүлэлтийг хэзээнээс ашиглаж, олон улсад хэрэгжүүлж буй үр дүнд суурилсан төлөвлөлтийг хийхэд тодорхой бодлого, зорилт байгаа эсэхийг лавлаж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн А.Аруинзаяа, Статистикийн тухай хуулиараа орон тооны бус зөвлөл байгуулах гэж буй учраас УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Шинжлэх ухааны академиас тус бүр хүнээ дэвшүүлж, иргэдийн төлөөллөөс хүмүүс оруулж ирж байгаа нь сайн хэрэг гээд Үндэсний статистикийн хороо нь мэргэжлийн байгууллага тул статистикийн мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх, сайжруулах, олон нийтэд таниулахад онцгойлон анхаарч, улмаар Статистикийн тухай хуулийг шинэчлэн найруулахад хамтарч ажиллахыг хүслээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн салбар хоорондын уялдааг хангаж мэдээллийг боловсруулах, статистикийн мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр түгээхэд анхаарч, хариуцлагатай ажиллахыг захиж байв.

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр И.Батхүү томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь, Т.Гарамжүгдэрийг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.9 хувь, А.Даваасүрэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь, Д.Мягмарцэрэнг томилохыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 50.5 хувь, Д.Цолмонг томилохыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 55.9 хувь, Г.Золбоог томилохыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь тус тус дэмжсэн.

Энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонсох санал гаргалаа. Иймд “Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, дарга, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найрууллагыг сонсов.

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны  санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.14 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос зарчмын зөрүүтэй 1 санал ирүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг онцоллоо.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос  төслийн 2 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжив. Иймд уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Хуралдаан Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилэв.

Төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хуралд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хүлээн зөвшөөрч “Үндсэн хуулийн цэциин 2024 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 57 дугаар тогтоолыг баталсан гэв.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Мөнхсоёл нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Дээрх ажлын хэсгээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд нийцүүлэн иргэний халдашгүй, чөлөөтэй, хувийн мэдээлэл болон алдар хүнд халдашгүй байх эрхийг хязгаарлах зохицуулалтыг тодорхой, нарийвчлан тусгасан хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт заасны дагуу Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдээс төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг үндэслэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнийг Б.Заяабал гишүүн танилцуулгадаа онцолсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, П.Сайнзориг, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны саналаар “Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталлаа

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүнээс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг  хийлээ.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэгийг авсан саналыг төсөлд нэмж тусган “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг  явуулсан гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63  хувь нь дэмжлээ.

Хуралдаан “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/1009 тоот, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2113 тоот “Хүсэлт уламжлах тухай”, Шүүхийн сахилгын хорооноос Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/40 тоот, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 01/88 тоот “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг баримтлан тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг онцлов.

Мөн Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан бөгөөд уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг “Ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд тогтоож, нэмэгдэл олгох журмыг батална….” гэж өөрчлөн найруулсан. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, олгох журам батлах тухай” 273 дугаар тоггоол, “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” 274 тогтоолыг тус тус баталсан тул Монгол Улсын Их Хурлын 2021 оны “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн. Иймд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Хууль зүйн байнгын хороо уг тогтоолын төслийг боловсруулсан гэв. Түүнчлэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.7 хувь нь дэмжив.

Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Тэрбээр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус Байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/1009 тоот, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2113 тоот “Хүсэлт уламжлах тухай”, Шүүхийн сахилгын хорооноос Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/40 тоот, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 01/88 тоот “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэв.

“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар “Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг”, 5 дугаар хавсралтаар “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг” тус тус тогтоосон.

Монгол Улсын Их Хурал 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн батлахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг Ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд тогтоож, нэмэгдэл олгох журмыг батална. …” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, олгох журам батлах тухай” 273 дугаар тогтоол, “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” 274 дүгээр тогтоолыг тус тус баталсан. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.10, 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсэгт нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүн, Сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоол, түүний 3, 4 дүгээр хавсралтад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах, 5 дугаар хавсралтыг хүчингүй болгох хэрэгцээ шаардлага үүссэн гэлээ.

Тогтоолын төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүн, Сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээтэй уялдуулан шинэчлэн тогтоохоор, мөн бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгох зохицуулалтыг тусгасан байна.

“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив.

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” тогтоолын төслийг батлав

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дугаар заалтын дагуу Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байгаагаа Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дурдаад, тус сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцуулсан.

2024 онд сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хоёр тэрбум төгрөгийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц, алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, түүх, археологийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн байна. Эрдэнэсийн санд 2024 онд нэр бүхий 7 иргэнээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирүүлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар эдгээр эд зүйлс нь Монголбанкны Эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулахад тавигдах үндсэн шаардлагыг хангахгүй тул худалдан авах боломжгүй гэж шийдвэрлэсэн аж. Иймд төсвийн гүйцэтгэл 0 төгрөг хэмээн танилцуулав.

Мөн Эрдэнэсийн сангийн гүйлгээ, үндсэн санд орлогоор бүртгэсэн Чингис хааны алтадсан хүрэл баримлын зардлын төсөв, ажлын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Монголбанк 100 ширхэг дурсгалын зоосны дээж үндсэн санд орлогод авахаар төсөвлөснөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 116 ширхгийн гүйцэтгэлтэй гарсан байна. Эрдэнэсийн сангийн 2024 оны төсвийн 1.4-1.7-д тусгасан 2018 оны 5000 төгрөгийн загвар 2 ширхэг, 1938 оны 2 төгрөг 50 мөнгөний вексель нэг ширхэг, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкны мөнгөний чек нэг ширхэг, 20.000  төгрөгийн мөнгөн тэмдэгтийн хэв нэг ширхгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн гэв.

Эрдэнэсийн сангийн гүйлгээ сангаас 24.550 ширхэг дурсгалын зоос болон алтан, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө зарлагдахаар тусгаснаас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 200 ширхэг дурсгалын зоос, 5840 ширхэг дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдаалжээ. Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хүрээнд 2024 онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн талаар дурдаад 2025 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийг танилцуулав.

Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2025 онд дараах байдлаар нэмэгдүүлж үндсэн санд орлогоор бүртгэхээр төлөвлөж байна. Үүнд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр түүх соёлын хөдлөх дурсалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц, алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, 1945 оны зоосон мөнгө 2000 ширхгийг Эрдэнэсийн сангийн тэнцлийн гадуурх данснаас үндсэн орлогод бүртгэх, Монголбанкны “Хүндэт банкир” жижиг тэмдэг, хайрцгийг тэнцлийн гадуурх данснаас үндсэн сангийн байнгын бус хэсэгт бүртгэхээр төлөвлөжээ. Мөн 2025 онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлсийг гүйлгээ санд орлогоор бүртгэх аж. Гүйлгээ сангаас 24.500 ширхэг дурсгалын зоос, гулдмай, үрлэн мөнгийг зарлагадахаар тусгаснаас худалдах зорилтоор 24.300 ширхгийг, зочид төлөөлөгчийн зардлаар 200 ширхгийг мөнгө, зэс, дурсгалын зоос зарцуулахаар тусгалаа. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д “Сэргээн засварлах, арчлах” гэж заасны дагуу Чингис хаан баримал болон Эрдэнэсийн сан хөмрөг дэх эд зүйлсийн арчилгаанд 200 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг болон Монголбанкнаас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо боловсруулж, уг тогтоолын төслийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Л.Соронзонболд гишүүн онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив.

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуралдаан Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Тэрбээр, Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсныг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр захирамжаар дээрх тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир, А.Ганбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Д.Жаргалсайхан, С.Замира, Б.Заяабал, Г.Лувсанжамц, С.Лүндэг, П.Мөнхтулга, Б.Найдалаа, У.Отгонбаяр, Б.Пунсалмаа, Г.Уянгахишиг, Г.Хосбаяр, Да.Цогтбаатар, М.Энхцэцэг, С.Эрдэнэболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан гэв.

Мөн Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үед гишүүдийн асуулт, санал, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал, хууль зүйн дүгнэлтийн хүрээнд Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан 55 зарчмын зөрүүтэй санал, 2 найруулгын санал, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан 3 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан гэв.

Түүнчлэн хуулийн төслийн нэршилд хот төлөвлөлтийг агуулгыг нэмэх, зорилго, зарчмыг тодруулах, суурь шинжтэй үндсэн зарчмыг эрэмбэлэн тусгах, Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуулийн зохицуулалттай хуулийн төслийн зарим хэсгийг нийцүүлэх, хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд хотын удирдлагыг хэрэгжүүлэх Зөвлөл, Захирагчийг Засгийн газар томилох, чөлөөлөх зохицуулалтад өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалтын хэлбэр нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан байгаа тул тухайн хуулиар зохицуулах, татварын болон татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг, орон нутгийн дэмжлэгийн хэсгийг төслөөс хасах, хуулийн үйлчлэх хугацааг тухайн хотын оршин суугчийн тоо 10000-д хүрч хуулийн дагуу хотын Зөвлөл, Захирагч сонгогдох хүртэл хугацаанд үйлчлэх зэргийг хамарсан болно гэв.

Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс боловсруулсан 58 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд ажлын хэсэг Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулиудад нэмэлт оруулах, мөн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үед боловсруулж, хэлэлцүүлэх талаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнийг Л.Соронзонболд гишүүн онцолж байлаа.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 58 саналын томьёолол  бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 7 дугаар зүйлтэй холбоотой 9 дэх саналыг гүйцээн боловсруулах чиглэл авсан бол төслийн 8 дугаар зүйлийн 8.1.15 дахь заалтыг хасаж, мөн зүйлд “байгаль экологи, археологи, палеонтологи, нүүдлийн өв, соёл, нутгийн иргэдийн ахуй амьдралд түшиглэсэн, төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх”,“түүх, соёлын дурсгал, урлагийн бүтээлд тулгуурлан үндэсний бахархлыг сэргээж, биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах” гэсэн 8.1.18, 8.1.19 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжив.

Мөн  төслийн 8 дугаар зүйлд “Хотын ерөнхий төлөвлөгөөг 20 жил, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 5 жилийн хугацаатайгаар төлөвлөх бөгөөд оршин суугч болон аж ахуйн нэгжийн санал, барилгажилтын түвшин, хотын Зөвлөлийн олонхын шийдвэрийг үндэслэнэ” гэсэн 8.3 дахь хэсэг, төслийн 27 дугаар зүйлд “Хөрөнгө оруулалтын хэлбэр, татварын болон татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцааг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулна.” гэсэн 27.5 дахь хэсэг тус тус нэмэхээр болов. Түүнчлэн төслийн 28 дугаар зүйлд “Хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулагчдын төлөөллөөс бүрдсэн Хөрөнгө оруулагчдын зөвлөлийг хотын Захирагчийн дэргэд байгуулах ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хотын Зөвлөл батална.” гэсэн 28.7 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Ингээд хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Мөн эл өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Иймд чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Тэрбээр, Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийснийг дурдаад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр бүтцийн шинжтэй засварыг хийж,  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцлов.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.7 хувь  нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.

“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.


Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.

Тухайлбал, хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.

Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1.     “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.     “Эрдэнэс алт ресурс” ХК
4.     “Эрдэнэс Монгол нэгдэл”
5.     “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6.     “Энержи ресурс” ХХК
7.     “Шивээ овоо” ХХК
8.     “Багануур” ХК
9.     “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.

1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.

Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.

Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.

Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.

Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.

2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1925 онд анх “Хүүхдийн төлөө байгууллага” нэрийн дор Монголын анхны хүүхдийн байгууллагын суурь тавигдсан нь тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, боловсрол, хүмүүжлийн шинэ хандлагын эхлэл болж байв. Үүнээс хойш олон үеийн багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн зүтгэлтэн, сайн дурын ажилтнууд хамтран ажиллаж, хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж ирсэн нь манай улсын ирээдүйг тодорхойлогч хүчин зүйл болсон юм.
Монгол Улсын Засгийн газар, боловсролын болон хүүхэд хамгааллын байгууллагууд энэхүү ойг тэмдэглэхдээ өнгөрсөн зуунд бүтээсэн үнэт өв, туршлага дээр тулгуурлан хүүхдийн хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, илүү хүртээмжтэй, тэгш, тогтвортой орчин бүрдүүлэхийг зорьж байна.
Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой бол зөвхөн өнгөрснийг дурсах биш, шинэ зууны хүүхдүүдэд илүү сайн ирээдүй бэлдэх тухай том асуултын хариу юм. Тэдний төлөө хийж буй бүхэн бол зөвхөн өнөөдрийнх биш маргаашийн үнэ цэнэ билээ.
Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын сайд нар, хүүхдийн төлөөх байгууллагуудын төлөөлөл, хүүхэд багачууд оролцов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент14 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм15 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм15 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм15 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм16 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм17 цаг өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг18 цаг өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм18 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм18 цаг өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм18 цаг өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр18 цаг өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим