Connect with us

Улс төр

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо

Нийтэлсэн

-

Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30.0 орчим хувийг бүрдүүлж байгаагийн 8.7 хувь нь хөдөө аж ахуйн салбар салбарт ноогдож байна. Монгол Улсын хөдөөгийн үйлдвэрлэлийн 85 хувь нь хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэл нь хөдөөгийн голлох бизнес хэвээр байна. 2024 оны эцсийн мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал тоологдож, байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан малын тоо буурсан ч 2024 онд 13.9 сая толгой малыг дотооддоо хэрэгцээлж, 285.3 сая ам.долларын үнэ бүхий 4.8 сая толгой малын махыг гадаадын зах зээлд нийлүүлээд байна.

Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчаар шалгарсан иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг танилцуулъя.

Улсын аварга малчин:

  • Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн малчин Мухлаашийн Баданжүний
  • Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн малчин Лхагвасүрэнгийн Отгонбаяр
  • Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн малчин Доржийн Доржготов
  • Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн малчин Пүрэвийн Нармандах
  • Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн малчин Дашжоогийн Ганбаатар
  • Архангай аймгийн Хотонт сумын Цайдам багийн малчин Чимэддоржийн Буяндэлгэр
  • Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бахлаг багийн малчин Хаукены Байболат
  • Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн малчин Тогталханы Алембек
  • Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Баянбулаг багийн малчин Лхамсүрэн Владимир
  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Борбургас багийн малчин Гэндэнгийн Молшылык
  • Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хош багийн малчин Аманкелдийн Ардабек
  • Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаанхус багийн малчин Үржинбавагийн Октябрь
  • Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Ногооннуур багийн малчин Хадарын Тилеухан
  • Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн малчин Хаданы Тилеухан
  • Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал багийн малчин Чулуун Мөнхдалай
  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Өлзийт багийн малчин Пүрэвсүрэнгийн Эрдэнэбулган
  • Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Зараа багийн малчин Очирбатын Одонбаяр
  • Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын ам багийн малчин Должингийн Эрдэнэбат
  • Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан багийн малчин Малиусын Алтангэрэл
  • Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн багийн малчин Огноон Энхтүвшин
  • Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Зараа багийн малчин Лхагвын Идэрмөнх
  • Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Банзрагчийн Элбэгбат
  • Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Батсүхийн Мөнхбат
  • Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Дашзэвэгийн Лувсандагва
  • Булган аймгийн Могод сумын Баян-Уул багийн малчин Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ
  • Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн малчин Дашзэвэгийн Мэндбаяр
  • Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн малчин Намжилсүрэнгийн Даариймаа
  • Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Батцэндийн Балган
  • Булган аймгийн Бүрэгхангай сумын Цахт багийн малчин Батаагийн Доржсүрэн
  • Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс багийн малчин Овгорын Мөнхбат
  • Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү баригч багийн малчин Халтарын Дамдиндорж
  • Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багийн малчин Дашбатжавын Нямсүрэн
  • Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн малын Чилхаагийн Илдорж
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн малчин Нямжавын Бүүвэйбаатар
  • Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн малчин Жүгдэрийн Баатаржав
  • Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багийн малчин Жимэдмаагийн Жигмэд
  • Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хайрхан багийн малчин Цэднээгийн Түмэннасан
  • Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн малчин Волоожийн Оюундэлгэр
  • Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн малчин Лхамсүрэнгийн Түвшинжаргал
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнх багийн малчин Дончигдаржаагийн Бавуудорж
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Цэндээгийн Цэдэнбал
  • Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн малчин Машбатын  Баттогтох
  • Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Жавхлант багийн малчин Бандийн Батсуурь
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн малчин Болоожийн Оргой
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн малчин Лувсандашийн Мөнхбаяр
  • Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элст боон багийн малчин Сүрэнгийн Төмөрсүх
  • Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн малчин Хорлоогийн Ганболд
  • Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн малчин Жүгдэрийн Сумъяа
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн малчин Дондогийн Батхишиг
  • Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гурвансайхан багийн малчин Цэдэвдоржийн Сүрэнжав
  • Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ажирхай багийн малчин Адъяабазарын Мөнхбат
  • Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн малчин Цэдэвсүрэнгийн Цог-Очир
  • Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багийн малчин Шагдарсүрэнгийн Отгонбаатар
  • Дундговь аймгийн Адаацаг сумын Өвөр урт багийн малчин Дашзэвэгийн Батхуяг
  • Дундговь аймгийн Цагаандэлгэр Хараат багийн малчин Ядамсүрэнгийн Батдорж
  • Дундговь аймгийн Өндөршил сумын Цог багийн малчин Эрдэнэ-Очирын Алтанхуяг
  • Дундговь аймгийн Баянжаргалан сумын Шилийн гол багийн малчин Дондогдоржийн Зоригтбаатар
  • Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Гонгорсүрэнгийн Батжаргал
  • Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Оройн товгор багийн малчин Паламын Санрав
  • Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчин Сэндэнгийн Өлзийтогтох
  • Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн малчин Ишванжилийн Батболд
  • Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн малчин Өсөхийн Хашбаатар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн малчин Пагмажавын Цэрэндэжид
  • Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн малчин Ёндонжамцын Цэрэнням
  • Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн малчин Минжээхүүгийн Дандарбаатар
  • Завхан аймгийн Сантмаргац сумын Баян-Улаан багийн малчин Нацагийн Цэвээнжав
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Уул багийн малчин Лхагвасүрэнгийн Гантулга
  • Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан Уул багийн малчин Раднаабазарын Батжаргал
  • Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Гучин багийн малчин Дэмбэрэлийн Юндэн
  • Өвөрхангай аймгийн Сант сумын Залаа багийн малчин Цэрэнжавын Догиноров
  • Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бөмбий багийн малчин Долгорсүрэнгийн Нямзав
  • Өвөрхангай аймгийн Хужирт сумын Дулаан багийн малчин Сумъяагийн Нямлхагва
  • Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц багийн малчин Бүүвэйбаатарын Энхтайван
  • Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн малчин Цэдэндагвын Бат-Эрдэнэ
  • Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн малчин Болоожийн Санжаасүрэн
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Сүхийн Эрдэнэбаатар
  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Тавхайхүүгийн Мөнгөн-Эрдэнэ
  • Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн малчин Хорлоогийн Батдэлгэр
  • Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн малчин Сугирын Батбаяр
  • Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн малчин Бумхүүгийн Эрдэнээ
  • Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн малчин Энхбатын Энхмандах
  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөдлөн хайлааст багийн малчин Нанзадын Чинбат
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бүрэнцогт багийн малчин Сүхээгийн Чулуунцэрэн
  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Сумъяагийн Батчулуун
  • Сүхбаатар аймгийн Наран сумын Гүнхудаг багийн малчин Аюурсэдийн Жагралжав
  • Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн малчин Зоригтын Атар
  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн малчин Гарвуугийн Мөнхтөмөр
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн малчин Басангийн Самбуу
  • Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн малчин Моголдойн Эрдэнэтогтох
  • Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн малчин Цэдэвийн Нямаа
  • Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн малчин Лхамсүрэнгийн Галт-Очир
  • Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн малчин Батмөнхийн Бямбасайхан
  • Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин Гүрбазарын Өсөхжаргал
  • Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин Дуламсүрэнгийн Сундуйжав
  • Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн малчин Дүгэрийн Цэрэндорж
  • Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаан худаг багийн малчин Шалшингийн Баттулга
  • Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн малчин Цэрэндоржийн Эрхэмтөр
  • Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга багийн малчин Базарваанийн Энхбаяр
  • Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн малчин Сэрээндоржийн Хуягбаатар
  • Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын Уул багийн малчин Гомбын Мянгат
  • Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн малчин Сүрэнжавын Батнасан
  • Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн малчин Норовын Цэрмаа
  • Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн малчин Дэвээгийн Даваасамбуу
  • Увс аймгийн Тэс сумын Нуур багийн малчин Чойжилын Ням-Оргил
  • Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багийн малчин Дамиасүрэнгийн Баярсайхан
  • Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчин Салбаагийн Ядамцоо
  • Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн малчин Чулуунбаатарын Галтбаатар
  • Увс аймгийн Завхан сумын Хармагт багийн малчин Баасайн Аюурзана
  • Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат багийн малчин Цэвэгжавын Цэндсүрэн
  • Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн малчин Доржбалын Даваасамбуу
  • Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн малчин Цээсуны Батаа
  • Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн малчин Цогтгэрэлийн Тарва
  • Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн малчин Эс-Олдохын Батдэлгэр
  • Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн малчин Норовын Алтанхуяг
  • Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн малчин Батчулууны Эрдэнэбаатар
  • Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Лувсан-Осорын Отгонбаяр
  • Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн малчин Чилаажавын Чулуунхорол
  • Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн малчин Бямбын Ганболд
  • Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн малчин Бадрахын Цэрэнтогтох
  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн малчин Ламжавын Бадамханд
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн малчин Бат-Очирын Мөнхбат
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн малчин Чойсүрэнгийн Дандар
  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай багийн малчин Чулуунбаатарын Цогбаяр
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн малчин Заминдигийн Цэдэнсодном
  • Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн малчин Ренчиндоржийн Галсан
  • Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ходон багийн малчин Цэдэнгийн Баатархүү
  • Хөвсгөл аймгийн Рашаант сумын Их ац багийн малчин Дашжаагийн Даваажав
  • Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн Түмэнгийн Манлайбаатар
  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул багийн малчин Төмөрийн Отгонтогтох
  • Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн малчин Энэбишийн Өлзийбадрах
  • Хэнтий аймгийн Батноров сумын Баян багийн малчин Гомбосүрэнгийн Бадамсүрэн
  • Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Батын Сандаг
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн малчин Балжиннямын Баттөр
  • Хэнтий аймгийн Дархан сумын Дотуур булаг багийн малчин Нямбуугийн Төвжаргал
  • Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн малчин Сүхийн Баярсайхан
  • Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн малчин Цэндийн Баатарсүх
  • Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот малчин Доржсүрэнгийн Энхболд
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран багийн малчин Дуламын Мөнхзул
  • Улаанбаатар хотын Багануур дүүргийн 1-р хорооны малчин Даржаагийн Нармандах
  • Улаанбаатар хотын Багануур дүүргийн 1 дүгээр хорооны малчин Юрагийн Батбаатар

Улсын хошой аварга малчин:

  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн малчин Гочоогийн Ганбаатар
  • Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хаг багийн малчин Ахбигийн Бахытбек
  • Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Битүүгаагийн Бат-Эрдэнэ
  • Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн малчин Авирмэдийн Лхагвасүрэн
  • Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн малчин Бат-Очирын Эрдэнэбаяр
  • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн малчин Сугирын Гантөмөр
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн малчин Санжийн Түмэн-Өлзий
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн малчин Батсүхийн Чинбат
  • Сүхбаатар аймгийн Онгон сумын Хавирга багийн малчин Дамдины Өлзиймэнд
  • Сүхбаатар аймгийн Асгат сумын Жаргалант багийн малчин Батнацагийн Эрдэнэбат
  • Төв аймгийн Алтанбулаг сумын Замт багийн малчин Сүнрэвийн Мэндбат
  • Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн малчин Цэвээний Доржсүрэн
  • Ховд аймгийн Буянт сумын Цагаан гол багийн малчин Должинсүрэнгийн Отгонням
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн малчин Ямпилын Баасандорж

Улсын аварга саальчин:

  • Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн саальчин Дашдаваагийн Мадиймаа;
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн саальчин Осорын Ундармаа;
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Зөрүүлэг багийн саальчин Маналын Отгон
  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн саальчин Чүлтэмийн Бямбасүрэн;
  • Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн саальчин Төмөрхүүгийн Өлзийхүү;
  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн саальчин Гомбосүрэнгийн Эрдэнэцэцэг
  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн саальчин Дэмбэрэлийн Нямсүрэн;

Улсын аварга фермер:

  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн фермер Төмөрийн Базардэрэг
  • Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн фермер Мөнгөний Цолмон
  • Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн фермер Шатарын Баянжаргал
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн фермер Зүгээрбайн Баасансүрэн
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн зөгийчин Даваадоржийн Цагаанчулуун
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн фермер Нянцаннямын Баттулга
  • Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн фермер Дэнчинлхүндэвийн Мөнхбаатар
  • Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн фермер Рагчаасүрэнгийн Батсүрэн
  • Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн фермер Оюунбатын Даваасүрэн
  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хорооны фермер Должингийн Гантөр

Улсын аварга тариаланч:

  • Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэн Хабылын Авдил;
  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Дашзэвэгийн Рэгдэнлхагва;
  • Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой ”ХК-ийн механикжуулагч Балганы Эрдэнэдэлгэр;
  • Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэн Очирбатын Амартүвшин;
  • Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Баасанжаргалын Батцэцэг;
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Мягмарсүрэнгийн Мөнхбат;
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Дархан тооромт ”ХХК-ийн механикжуулагч Загдчулууны Насанбат;
  • Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Гомбосүрэнгийн Нямцэцэг;
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Очирхүүгийн Хатанбаатар;
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Цэдэн-Ишийн Баярсайхан;
  • Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал уул ”ХХК-ийн механикжуулагчЖаргалтайн Эрдэнэ-Очир;
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Тариан цацал ”ХХК-ийн механикжуулагч Баярнэмэхийн Чойжамц;
  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Любагийн Гансүх;
  • Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын механикжуулагч Дэжидмаагийн Болд
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Сэлэнгэ тариа ХХК-ийн механикжуулагч Чимэдбалжирын Чимэддорж
  • Төв аймгийн Борнуур сумын иргэн Чулууны Цогтбаяр;
  • Төв аймгийн Угтаалцайдам сумын механикжуулагч Батсуурийн Батмөнх;
  • Увс аймгийн Улаангом сумын иргэн Наржавын Басан;
  • Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Мянганбаярын Болдбаатар;
  • Ховд аймгийн Булган сумын иргэн Хумжаагийн Балжинням;
  • Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Наранхүү Гүндэгмаа;
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Сүрэнжавын Анхбаяр;
  • Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэн Хасбазарын Ариунтөгс;

Улсын аварга тариаланч хамт олон:

  • Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Бага хангай” ХХК;
  • Булган аймгийн Бугат сумын “Та мэд эрдэнэ” ХХК;
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Буян-Орших буудай” ХХК;
  • Увс аймгийн Баруунтуруун сумын “Уянга соёо” ХХК;
  • Увс аймгийн Баруунтуруун сумын “Усжуулах” ХК;
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ачит буурагчин” ХХК;
  • Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Нью кроп ” ХХК;
  • Төв аймгийн Заамар сумын “Тосон-Овоот хайрхан” ХХК;
  • Төв аймгийн Баянцогт сумын “Гуна хонгор” ХХК;
  • Төв аймгийн Эрдэнэсант сумын “Нарт монгол” ХХК;
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Баянбүрд ногоон төгөл” ХХК
  • Төв аймгийн Баянцогт сумын Шимт уринш ХХК
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Шанддов ХХК
  • Сэлэнгэ аймгийн Сант сумын Анар орд ХХК
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Арвин бэлчир ХХК
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Тулга энх ХХК
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хонгор хувт ХХК

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.

“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.


Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.

Тухайлбал, хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.

Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1.     “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.     “Эрдэнэс алт ресурс” ХК
4.     “Эрдэнэс Монгол нэгдэл”
5.     “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6.     “Энержи ресурс” ХХК
7.     “Шивээ овоо” ХХК
8.     “Багануур” ХК
9.     “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.

1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.

Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.

Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.

Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.

Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.

2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1925 онд анх “Хүүхдийн төлөө байгууллага” нэрийн дор Монголын анхны хүүхдийн байгууллагын суурь тавигдсан нь тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, боловсрол, хүмүүжлийн шинэ хандлагын эхлэл болж байв. Үүнээс хойш олон үеийн багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн зүтгэлтэн, сайн дурын ажилтнууд хамтран ажиллаж, хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж ирсэн нь манай улсын ирээдүйг тодорхойлогч хүчин зүйл болсон юм.
Монгол Улсын Засгийн газар, боловсролын болон хүүхэд хамгааллын байгууллагууд энэхүү ойг тэмдэглэхдээ өнгөрсөн зуунд бүтээсэн үнэт өв, туршлага дээр тулгуурлан хүүхдийн хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, илүү хүртээмжтэй, тэгш, тогтвортой орчин бүрдүүлэхийг зорьж байна.
Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой бол зөвхөн өнгөрснийг дурсах биш, шинэ зууны хүүхдүүдэд илүү сайн ирээдүй бэлдэх тухай том асуултын хариу юм. Тэдний төлөө хийж буй бүхэн бол зөвхөн өнөөдрийнх биш маргаашийн үнэ цэнэ билээ.
Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын сайд нар, хүүхдийн төлөөх байгууллагуудын төлөөлөл, хүүхэд багачууд оролцов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент3 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм3 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм4 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм4 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм4 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм6 цаг өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг6 цаг өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм6 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм6 цаг өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм6 цаг өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр6 цаг өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим