Нийгэм
НИТХ-ын ээлжит бус V хуралдаан болж байна

НИТХ-ын ээлжит бус V хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд “Миний бэлэг” морин хуурын сургалтын төвийн сурагчид “Төрийн дуулал”-ыг эгшиглүүлж, хүндэтгэл үзүүллээ. НИТХ-ын дарга А.Баяр “Монголынхоо өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, монгол гэх омогшил, эх оронч сэтгэлгээг бэхжүүлэхэд НИТХ үргэлж нээлттэй ажиллах болно. Сургалтын төвийн хуурч хүүхдүүддээ болон багш СТА Б.Номуундэлгэрт нийт төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв. Ингээд НИТХ-ын дарга А.Баяр хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г байгуулах төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжих тухай, Журам батлах тухай (Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам ), Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын нэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай зэрэг бусад асуудлыг хэлэлцэнэ.
Гэхдээ эдгээр асуудлаас Журам батлах тухай буюу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журмын асуудлын талаар НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр санал гаргалаа. Тэрбээр “Тухайн хэлэлцэх асуудалтай холбоотойгоор төсөл өргөн баригчаас НИТХ-ын ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт танилцуулах хүсэлт гаргасан тул хойшлуулж өгнө үү” гэсэн санал гаргасан бөгөөд нийт төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г байгуулах төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжих тухай.
- Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай
- Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
- Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын нэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай
- Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай
- Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын үндсэн цалингийн дээд хязгаарыг тогтоох тухай
- Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 100 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай
- Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай

Нийгэм
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. Энэ үеэр хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх аж.
Нийгэм
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна

УБЦТС ТӨХК нь өвлийн их ачааллыг давах зорилгоор өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд нэмэлтээр ажиллуулж эхэлсэн дуудлага хүлээн авах утаснууд 2025 оны 03 сарын 14-өөс Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд ажлын цагаар ажиллаад 04 сарын 01-ний өдрөөс хаагдахыг сонордуулж байна.
Тиймээс хэрэглэгчид та бүхэн 7004-7004 утсаар холбогдож, мэдээлэл лавлагаа авна уу. Бид 7004-7004 утасны дуудлага хүлээн авах 64 шугамыг 120 болгон өргөжүүлж, хэрэглэгчдийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч ажиллаж байна.
Нийгэм
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний энэ өдрийг анх 2007 онд НҮБ-аас Аутизмтай хүмүүсийг гадуурхах явдлыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоор санаачлан зохион байгуулж ирсэн түүхтэй.
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг.
Эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.
-
Эдийн засаг17 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Нийгэм18 цаг өмнө
Хүчтэй салхи шуурганы давтагдал их байх магадлал өндөр байна
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбурхан өвчний 187 тохиолдол батлагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна
-
Улс төр18 цаг өмнө
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна