Нийгэм
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:Ард түмний санал асуулга явуулна гэж зоригтой хэлж чадахгүй байгаа нь аюултай

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр тус хуулийн төслийг дэмжихгүй байгаа ганц гишүүн юм.
Ц.Даваасүрэн сайд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг миний бие дэмжээгүй. Би гурван зүйлээс болгоомжилж байна. Өмнө нь сонгуулийн хуулийг журмаар тогтоодог байсныг хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн заалт орсон. Уг заалт нь нам сонгодог болох пропорциональ, эсвэл хүнийг сонгодог мажоритар системээр сонгуулийг явуулах уу гэдгийг Үндсэн хуульд тусгах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэдийнхээ сонгох эрхэд халдсан ийм заалт орсон учраас би дэмжээгүй.
Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ард түмнээсээ санал авахгүйгээр баталчих вий гэсэн болгоомжлол байна. Үүнийг одоо болтол шидээгүй л байна. Уг нь ажлын хэсгийн гишүүдийн нэг нь ч болтугай “Ард түмний санал асуулга явуулна” гэж зоригтой хэлж чадахгүй байгаа учраас би болгоомжилж байна.
Гуравдугаарт, 1992 оны Үндсэн хуулийг баталсан 430 хүнээс илүү улс орныхоо төлөө сэтгэл гаргаж чадаж байна уу гэдэгт би эргэлзэж байна. Тухайн үеийн депутатууд харьцангуй мөнгөнд эвдрээгүй, улс орноо нэн тэргүүнд тавьдаг, тухайн салбартаа шилдэг ийм хүмүүс байсан учраас тэд зөв хууль баталсан гэдэгт би эргэлздэггүй. Энэ удаагийн өөрчлөлтөөр дордуулчих вий дээ гэсэн болгоомжлол байна гэсэн үг.
Өчигдөр намын бүлгийн хуралдаанаар гишүүдийн олонх маань Хуулийн төслийн 21.4-т УИХ-ын Сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэсний тогтолцоо гэсэн үгийг хасах санал гаргасан. Олонхын шийдвэр учраас уг заалтыг эцсийн хэлэлцүүлэгт хасах байх гэж найдаж байна. Хэрэв сонгуулийн тогтолцоо гэсэн заалтыг хасахгүйгээр ард түмний сонгох эрхэд халдвал 1990 оны Ардчилсан хувьсгалаар төр ард түмний гарт шилжиж байсан бол эсрэгээрээ төр намын гарт шилжих эргэлт болох учраас маш аюултай заалт. Манай намын гишүүд дунд иргэдээ боддог гишүүд нь олонх байсан учраас дээрх заалтыг хасах боломж бүрдэж эхэллээ” гэсэн юм.

Нийгэм
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчим баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Үүнд;
– Засгийн газрын үнэт цаас худалдан авах
– Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох
– Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж
– Банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар зохицуулсан.
Энэ хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс банкны системд нөлөө бүхий арилжааны банканд 2025 онд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг 700.0 тэрбум төгрөгөөр, 08 дугаар тогтоолоор банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн 2025 оны хүүгийн доод хэмжээг жилийн 14.2 хувиар шинэчлэн баталсан.
Эдгээр эрх зүйн зохицуулалтын дагуу банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудад саналыг хүргүүлж, тухайн банкнаас ирсэн санал бүрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлд хүргүүлсэн. Тус газраас гаргасан шийдвэр дүгнэлтэд үндэслэн НДҮЗ-ийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр банкуудад байршуулснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 105.0 тэрбум төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулах, өсгөн нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 300.0 тэрбум төгрөгөөр Засгийн газрын дотоод үнэт цаас авч, сангийн хөрөнгийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Нийгэм
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ

Нийгэм
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо

I. Боловсрол
1. 2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2. 2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС
3. 2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
4. 2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5. 2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ
II. Ажлын туршлага
1. 2007он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2. 2007-2009 он дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3. 2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4. 2014-2021он дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5. 2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6. 2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал
III. Сонгуульт ажил
1. 2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2. 2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3. 2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС