Энтертайнмент
Алдартнуудын туслахууд юу хийдэг вэ?

Аливаа алдартны туслах болж, арын албанд нь ажиллахыг мөрөөддөг олон хүн байдаг гэнэ. Мэдээж хэрэг хүн бүр л хайртай алдартантайгаа цуг бүхэл өдрийг өнгөрөөж, хажуугаар нь сайн хөлс авахыг хүсэх байх. Гэхдээ тэрхүү ажил үнэхээр их чадвар, цаг зав шаарддагийн дээр заримдаа хүний санаанд оромгүй зүйлсийг хийх хэрэг гардаг байна
1Жаред Летогийн орлон тоглогч “Met Gala” наадмын үеэр

2Хүнсний мэргэжилтэн хийж байна
Дуучин Кэти Перри нэгэн клипны зураг авалтын үеэр хөдөлж болохгүй байрлалд байсан учраас туслах нь түүнийг хооллож байна.
Олон алдартнууд хоолны дэглэмдээ санаа тавих завгүй байдаг учраас туслахынхаа дэмжлэгтэйгээр дэглэмээ барьдаг гэнэ.

3Гадаад төрхөнд нь анхаарал хандуулах
Робби Уилльямсын туслах нь нэвтрүүлгийн үеэр дуучны мэк-апыг урсахаас сэргийлж байгаа нь

4Бүхий л зүйлд чадварлаг байх ёстой
Хэрвээ та алдартны туслах болохыг хүсвэл дараах шалгуурыг давах шаардлагатай: Нийтэч, зохион байгуулалт сайтай, олон нийтийн сүлжээг сайн мэддэг, хэд хэдэн хэлтэй байх.

5Хувийн зөөгч
Жүжигчин София Вергара хамгийн шалгуур өндөртэй алдартнуудын нэг юм. Түүний туслах заримдаа ямар ч амралтгүй долоо хоног дараалан ажилладаг гэнэ.

6Хүүхэд асрагч
Дуучин Мадоннагийн өргөмөл хүүг туслах нь авч явж байгаа нь.

7Бие хамгаалагч
Одод хэвлэлийнхэн, папарацитай тааралдвал бие хамгаалагч нь л байдлыг гартаа авах хэрэгтэй.

8Хувийн ачаа зөөгч
Кэмбрижийн гүнгийн авхай Кэтрин болон түүний туслах Ребекка Дикон.
Хааны гэр бүлийн туслахууд хувийн болон ажил хэргийн уулзалтууд, аялал зугаалга зэргийг зохицуулах ёстой байдаг.

9Зурагчин
Алдартнуудын туслах байнга тэдний зургийг авч олон нийтийн сүлжээн дээр тавих үүрэгтэй байдаг.

10Хаалга баригч
Лэди Гага загварын CFDA арга хэмжээнд хүрэлцэн ирж байгаа нь

11Бараа бологч
Алдартны олны өмнөх сайхан байдлыг хангахын тулд туслахууд нь “нүдэнд үзэгдэлгүйгээр” бүхий л асуудлыг нь зохицуулдаг.

12Тэд өөрсдөө нэрд гарч чаддаг
Ким Кардашиан нэрд гарахын өмнө Парис Хилтоны туслах байжээ.

Мөн Ким Кардашианы туслахаар хэдэн жил ажилласан Стефани Шеппард (Stephanie Sheppard) хэмээх бүсгүй саяхнаас эхлээд нэрд гарч эхэлсэн байна.


Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм15 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм16 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо