Нийгэм
Б.Хурц нарын есөн хүн “ХУУЛИЙН ЦООРХОЙ” ашиглаж ялаас мултрах уу?!

Эрүүдэн шүүлт явуулсан гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх хүн нь зөвхөн ХЭРЭГ БҮРТГЭГЧ, МӨРДӨН БАЙЦААГЧ нар гэж хуульд заажээ. Гэтэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан есөн хүний дотор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэх албан тушаалтай хүн БАЙХГҮЙ. Энэ нь Б.Хурц нарын есөн хүнд “ял завших” боломж олгохыг үгүйсгэхгүй-
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын ажилтан О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.
Тэдэнд хуучин Эрүүгийн хуулийн 251.1, 133.1-т зааснаар хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа хийж дууссан бөгөөд өнгөрсөн долоо хоногт холбогдох хэргийг нь Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
Б.ХУРЦ НАР “ЯЛ ЗАВШИХ” МАГАДЛАЛТАЙ
Тэгвэл Б.Хурц нар “ял завших” магадлалтай, тийм хуулийн “цоорхой” бий гэдгийг зарим хүн хэлж, хардаж байна. Тэд олон жил хуулийн салбарт ажилласан ямар ч хүн хуулийг арван хуруу шиг ээ цээжилсэн гэхээсээ илүүтэй “хуулийн цоорхой”-г хамгийн сайн мэддэг байж таарна. Яг энэ жишгээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар анхнаасаа төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгах үйл явцдаа “хуулийн цоорхой”-г ашигласан гэх хардлага зарим нэгэнд нь байгаа аж.
Учир нь, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татсан хоёр зүйл ангийн нэг нь хуучин Эрүүгийн хуулийн 251.1 дэх заалт юм. Тэрхүү заалтад “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж цаасан дээр хараар бичжээ.
Эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг зүйлчилсэн хуулийн заалтаас харахад эрүүдэн шүүлт явуулж улмаар гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх хүн нь зөвхөн ХЭРЭГ БҮРТГЭГЧ, МӨРДӨН БАЙЦААГЧ нар л болж таарч байгаа юм. Гэтэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан есөн хүний дотор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэх албан тушаалтай хүн нэг ч БАЙХГҮЙ. Энэ нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд “ял завших” боломж олгохыг үгүйсгэхгүй.
Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэдэг үгийг ТӨРИЙН АЛБАН ХААГЧ гэдэг үгээр сольжээ. Хэрэв ТЕГ-ын дарга Б.Хурц нарт холбогдох хэргийг шинэ Эрүүгийн хуулиар зүйлчилсэн бол тэд “ял завших”, “ялаас мултрах” боломжгүй, тийм хардлага ч зарим хүнд төрөхгүй байх байлаа. Гэтэл төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Хурц нарт хуучин Эрүүгийн хуулийн хоёр ч заалтаар гэм буруутай эсэхийг нь дэнслэх гэж байна.
Дээр нь, эрүүдэн шүүсэн үйл явцыг биечлэн гүйцэтгэсэн гэгдэх Ц.Амгаланбаатар, Итгэлтөгс нарыг яллагдагчаар биш ГЭРЧЭЭР оролцуулах гэж байгаа талаар эх сурвалж өгүүлсэн билээ. Тэр ч битгий хэл, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын өмгөөлөгчдийн зүгээс “Энэ бол эрүүдэн шүүсэн хэрэг биш. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” гэж үзэж байгаа аж.
Ямартай ч тэднийг гүйцэтгэх ажлын тухай хууль, тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 133.1-т зааснаар давхар яллаад байгаа юм. Энэхүү заалтад “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг.

Нийгэм
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчим баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Үүнд;
– Засгийн газрын үнэт цаас худалдан авах
– Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох
– Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж
– Банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар зохицуулсан.
Энэ хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс банкны системд нөлөө бүхий арилжааны банканд 2025 онд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг 700.0 тэрбум төгрөгөөр, 08 дугаар тогтоолоор банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн 2025 оны хүүгийн доод хэмжээг жилийн 14.2 хувиар шинэчлэн баталсан.
Эдгээр эрх зүйн зохицуулалтын дагуу банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудад саналыг хүргүүлж, тухайн банкнаас ирсэн санал бүрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлд хүргүүлсэн. Тус газраас гаргасан шийдвэр дүгнэлтэд үндэслэн НДҮЗ-ийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр банкуудад байршуулснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 105.0 тэрбум төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулах, өсгөн нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 300.0 тэрбум төгрөгөөр Засгийн газрын дотоод үнэт цаас авч, сангийн хөрөнгийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Нийгэм
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ

Нийгэм
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо

I. Боловсрол
1. 2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2. 2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС
3. 2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
4. 2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5. 2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ
II. Ажлын туршлага
1. 2007он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2. 2007-2009 он дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3. 2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4. 2014-2021он дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5. 2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6. 2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал
III. Сонгуульт ажил
1. 2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2. 2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3. 2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС