Нийгэм
Цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 22-нд эхэлхээр товлогдов

-2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ “ЦАХИМ БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨМЖ-
2018-2019 оны хичээлийн жилд улс, нийслэл, дүүрэг, гадаад, дотоодын тусламжийн хөрөнгөөр шинээр 6 цэцэрлэг, 6 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж, нийт хүчин чадлыг 2140–өөр нэмэгдүүлсэн, байгууллагын стандартын шаардлага хангасан 9 цэцэрлэгийн 19 бүлэгт 690 хүүхдийг, төрийн бус өмчийн 47 цэцэрлэг шинээр үүсгэн байгуулагдаж 3183 хүүхдийг, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Нэмэлт элсэлт”-ийг зохион байгуулан 1.425.0 сая төгрөгийг шийдвэрлүүлснээр 3087 хүүхдийг, 6 цэцэрлэгт 9 гэр бүлгийг шинээр нээж 251 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулснаар хамран сургалт 80.1 хувьд хүрсэн дүнтэй.
Нийслэлийн түвшинд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх олон чиглэлийн арга хэмжээ авч ажилласан хэдий ч төрийн өмчийн цэцэрлэгүүдийн барилга ашиглалтын коэффициент 1.9 хувьд хүрсэн, хүчин чадал нь хамран сургах тойргийнхоо хүүхдэд хүрэлцдэггүй цэцэрлэгийн хувь буураагүй, нэг бүлэг, багшид ногдох хүүхдийн тоо 2 дахин их, төрийн өмчийн цэцэрлэггүй 20 хорооны болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 2-5 насны 30000 гаруй хүүхдүүдийн боловсрол зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байсаар байна.
Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй бус байдлыг иргэд, байгууллагад хүндрэлгүй, ил тод, нээлттэй зохицуулахын тулд 2016-2017 оны хичээлийн жилээс төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2 настай 14447 хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан. 2018-2019 оны хичээлийн жилд 2-5 настай нийт хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа цахимт шилжсэн. 2019-2020 оны хичээлийн жилд дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн явуулахтай холбогдон дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Дүүргийн боловсролын хэлтсүүдэд
- Дүүргийн хэмжээнд хэлтсийн даргаар ахлуулсан “Цахим бүртгэл, элсэлт”-ийг зохион байгуулах ажлын хэсгийг томилон төлөвлөх, зохион байгуулах, хянаж үнэлэх үйл ажиллагааг гүйцэтгэх
- Цахим бүртгэл, элсэлтийг хариуцах мэргэжилтэнг тогтмол ажиллуулах, холбогдох мэдээллийг хүлээн авах тусгай утасны дугаарыг иргэдэдмэдээлэх, ирсэн мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэж ажиллах
- Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойрог тогтоох, 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоо, эрхлэгчийн болон бүлэг даан ажиллах багш нарын судалгаа, төрийн өмчийн цэцэрлэг, хүүхэд харах төвүүдийн танилцуулга зэрэгшаардлагатай мэдээллийг тухай бүрд зохих түвшинд гүйцэтгэн ирүүлэх, бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-д нэмэлт сайжруулалт, баяжилтыг тогтмол хийх
- Иргэдэд хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэхтэй холбогдох таниулан сурталчлах ажлыг бүртгэл эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд зохион байгуулах
- Интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтныг дүүрэг дээр2019 оны 7 дугаар сарын 22-оос 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллуулж хяналт тавих
- Мэдээлэл технологийн газартай хамтран зохион байгуулах сургалтад сургуулийн өмнөх боловсрол хариуцсан болон цахим бүртгэл, элсэлтийн техникийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэгийн эрхлэгчдийгбүрэн хамруулах (2019 оны 07 дугаар сарын 18, 08 дугаар сарын 19 10.00 цаг Багшийн хөгжлийн ордон)
- 24 цагийнцэцэрлэгийн (бүлгийн), тусгай, сувиллын цэцэрлэгүүдийн түүнчлэн нийт төрийн өмчийн цэцэрлэгүүдийн зорилтот бүлгийн болон багш, ажилчдын хүүхдийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулж буй үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах
- “Цахим элсэлт” зохион байгуулах бэлтгэл ажлыг удирдлагаар хангах, зөвлөн туслах (Анги танхим, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, оролцогч талуудын төлөөллийгбүрэн хамруулсан байдал, мэдээллийн ил тод байдал гэх мэт.)
- Шинээр элсэх хүүхдийн тоо нь хяналтын тооноос давсан цэцэрлэгүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдохнэгдсэн мэдээллийг тухай бүр өгч ажиллах
- Бүртгэл, элсэлтийн талаарх мэдээллийг дүгнэлт, саналын хамт Нийслэлийн Боловсролын газарт 2019 оны 09 дүгээр сарын 05-ны дотор ирүүлэх
- Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчдэд
- “Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах”[2] хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.
- Цахим бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цэцэрлэгийн эрхлэгч, эрхлэгчийн түр эзгүйд арга зүйч болон эрхлэгчийн тушаалаар томилогдсон ажилтан хариуцан зохион байгуулах
- Цахим бүртгэл, элсэлттэй холбогдох мэдээллийг тухай бүрд нь үнэн зөв, үндэслэл сайтай, тодорхой гаргаж ирүүлэх, шаардлагатайтохиолдолд төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-д мэдээллийг шинэчлэх асуудлыг тогтмол гүйцэтгэх
- 2019-2020 оны хичээлийн жилд үргэлжлэн суралцах хүүхдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn)-д шинэчлэн байршуулах
- Зөвхөн тухайн жил шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна.
- Харин өмнөх жилүүдэдсуралцаж байсан хүүхдүүд бүртгэлийн мэдээллээ www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж шалгах боломжтой бөгөөд баталгаажуулалтыг эцэг эх, асран хамгаалагч нар нь цэцэрлэг дээр нь 08 дугаар сарын 26-28-ны хооронд өөрийн биеэр очиж гэрээ байгуулан хийх.
- 2017 онд төрсөн хүүхдүүдийг шинээр элсүүлэх ба хэрэв тухайн оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд 2 нас хүртэлх хугацаандцэцэрлэгт явах эсэх асуудлыг зохистойгоор шийдвэрлэх (2 нас хүрэх хугацаа хүртэл цэцэрлэгт яваагүй тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийж болно.)
- Цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нэг бүлэгт байх хүүхдийн тоог 40-өөс ихгүй байхаар тооцож тогтоох (“Бага” бүлэгт30-аас ихгүй байхаар)
- Тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож, дараах баримт бичгийн бүрдэлтийг үндэслэн нэмж элсүүлэх
- Ажиллаж байсан, “Ажиллаж байгаа” ажилтны төрсөн үр садын элсэлтийн үйл ажиллагааг байгууллагын түвшинд, ажлын хэсгийн хуралдаанаар, холбогдох баримтыг үндэслэн, хяналтын тооноос ихгүйгээр зохион байгуулах
- Шинээр элсэх 24 цагийн үйл ажиллагаатай болон сувиллын, тусгай цэцэрлэгийн түүнчлэн зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэлийг уламжлалт аргаар зохион байгуулах ба энэхүү үйл ажиллагааг эрхлэгчийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэх
- Интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтныгцэцэрлэг дээр 2019 оны 08 дугаар сарын 12-аас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллуулж, асуудлыг тухай бүр шийдвэрлэх
- “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг цэцэрлэг дээр бэлтгэл сайтайгаар холбогдох төлөөллийг бүрэн оролцуулж зохион байгуулах ба дүнг иргэдэд нээлттэй мэдээлэх
III. Эцэг эх, асран хамгаалагчдад
1.Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
2.Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2019 оны 07 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны 08 дугаар сарын 12-оос хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Энэ үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагт дуусгавар болохыг анхаарна уу)
3.Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран халамжлагчид хүүхдийнхээ мэдээллийг төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)- ээс шалгах боломжтой.
4.2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэх хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлэх
Цахим бүртгэл:
- 2017 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчидwww.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж бүртгүүлнэ.
- Бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товч дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно.
- Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
- Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
- Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж,бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
- Бүртгэлийн 6 оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хадгалахыг анхаарах.
Цахим элсэлт:
- Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
- “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийн дараа цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд дурдсан хугацаанд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээг байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
- Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр хамрагдах болон зорилтот бүлэгт хамаарах иргэдийн хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид дурдсан хугацаанд цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх (дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэхийг анхаарна уу.)
- Цэцэрлэгийн үйл ажиллагааны дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
- Бүртгэлийн явцад байгууллага, бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах
Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ
- Шинээр элсэх 2 болон бусад насны хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2019 оны 07 дугаар сарын 22-ны 09:00 цагаас08 дугаар сарын 22-ны өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд явагдах;
- Шинээр элсэх 2 болон бусад насны хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт цэцэрлэг тус бүр дээр нэгэн зэрэг;
- Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүд бүртгэл шалгах хугацаа 2019 оны 07 дугаар сарын 22-аас 08 дугаар сарын 22-ныөдрүүдэд;
- Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд;
- Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулагдана
“Цахим элсэлт”-ийн дүн мэдээллийг авах боломж
- “Цахим элсэлт”-ийнүр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ.
- Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
№ | Шалгуур | Бүрдүүлэх материал | |
1 | Бүтэн өнчин хүүхэд
|
Асран хамгаалагч тогтоогдсон.
|
|
Асран хамгаалагч тогтоогдоогүй. |
|
||
2 | Хагас өнчин хүүхэд
|
Эцэг нас барсан. |
|
Эх нас барсан. |
|
||
Шүүхийн шийдвэртэй. |
|
||
3 | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд | Эмнэлэг хяналтын комиссын хурлаар тогтоогдсон. |
|

Нийгэм
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчим баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Үүнд;
– Засгийн газрын үнэт цаас худалдан авах
– Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох
– Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж
– Банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар зохицуулсан.
Энэ хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс банкны системд нөлөө бүхий арилжааны банканд 2025 онд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг 700.0 тэрбум төгрөгөөр, 08 дугаар тогтоолоор банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн 2025 оны хүүгийн доод хэмжээг жилийн 14.2 хувиар шинэчлэн баталсан.
Эдгээр эрх зүйн зохицуулалтын дагуу банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудад саналыг хүргүүлж, тухайн банкнаас ирсэн санал бүрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлд хүргүүлсэн. Тус газраас гаргасан шийдвэр дүгнэлтэд үндэслэн НДҮЗ-ийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр банкуудад байршуулснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 105.0 тэрбум төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулах, өсгөн нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 300.0 тэрбум төгрөгөөр Засгийн газрын дотоод үнэт цаас авч, сангийн хөрөнгийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Нийгэм
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ

Нийгэм
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо

I. Боловсрол
1. 2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2. 2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС
3. 2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
4. 2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5. 2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ
II. Ажлын туршлага
1. 2007он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2. 2007-2009 он дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3. 2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4. 2014-2021он дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5. 2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6. 2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал
III. Сонгуульт ажил
1. 2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2. 2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3. 2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС