Нийгэм
Б.ШАРАВ: ИХ УРЛАГТ 50 ЗҮТГЭСНИЙ МИНЬ ГАВЪЯА, ҮР ШИМ

–Хөдөлмөрийн баатар Б.Шарав гуай таньд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Их урлагт 50 жил зүтгэсний маань үр шим ирж байна. Энэ зөвхөн миний гавьяа биш. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн маань шагнал. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, тэр түшиж, гол үзэл баримтлалаа болгож ирсний маань ач буян гэж бодож байна. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хэлье
-Та хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллласан бэ?
-Би хамгийн сүүлд “Бяцхан вальс” гэсэн бүжгийн уран бүтээл дээр ажилласан. Олон жижиг бүтээлүүд дээр олон ажилласан даа.
-Та энэ шагналыг хэр удаан хүлээсэн бэ?
– Шагналыг хүлээж, шагналыг бодож уран бүтээл туурвидаггүй.Тийм учраас зөвхөн миний уран бүтээлд ирж байгаа, миний хамтарч ажилладаг хүмүүс, миний хөдөлмөрийг шагнасан гэж би ойлгож явдаг.
-Таньд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Нийгэм
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчим баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Үүнд;
– Засгийн газрын үнэт цаас худалдан авах
– Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох
– Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж
– Банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар зохицуулсан.
Энэ хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс банкны системд нөлөө бүхий арилжааны банканд 2025 онд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг 700.0 тэрбум төгрөгөөр, 08 дугаар тогтоолоор банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн 2025 оны хүүгийн доод хэмжээг жилийн 14.2 хувиар шинэчлэн баталсан.
Эдгээр эрх зүйн зохицуулалтын дагуу банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудад саналыг хүргүүлж, тухайн банкнаас ирсэн санал бүрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлд хүргүүлсэн. Тус газраас гаргасан шийдвэр дүгнэлтэд үндэслэн НДҮЗ-ийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр банкуудад байршуулснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 105.0 тэрбум төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулах, өсгөн нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 300.0 тэрбум төгрөгөөр Засгийн газрын дотоод үнэт цаас авч, сангийн хөрөнгийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Нийгэм
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ

Нийгэм
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо

I. Боловсрол
1. 2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2. 2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС
3. 2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
4. 2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5. 2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ
II. Ажлын туршлага
1. 2007он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2. 2007-2009 он дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3. 2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4. 2014-2021он дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5. 2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6. 2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал
III. Сонгуульт ажил
1. 2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2. 2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3. 2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС