Нийгэм
Наадмын түрүү бөхийг “Тоёота цом”-оор байлна

Үндэсний Их Баяр Наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпораци” зургаа дахь жилдээ хамтран ажиллаж байна. Тус компаниас энэ жилийн наадмын түрүү бөхөд тун онцгой бай шагнал бэлджээ. Энэ талаар өнөөдөр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын алба болон “Тоёота сэйлс Монголиа” ХХК хамтран мэдээлэл хийлээ.
“Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши:


Монгол түмний төрт ёсны их баяр наадмын энэ жилийн түрүү бөхийн байд тусгайлан зориулж бүтээсэн “ТОЁОТА ЦОМ”-ыг өгөхөөр бэлдлээ. Монгол бөхчүүдийн хүч чадлыг илэрхийлэх олон бэлгэдлийг шингээсэн Монгол дархан урлалын дахин давтагдашгүй бүтээл болох уг цомыг дархчууд гар аргаар хоёр сар гаруйн хугацаанд урласан. Цомыг түрүү бөхөд долоодугаар сарын 13-нд Хүй долоо худагт хүндэтгэлтэйгээр гардуулан өгнө. Энэ цом шилжин явахгүй бөгөөд түрүү бөхөд насан туршид нь хадгалагдана.
Монголдоо анхдагч “ТОЁОТА ЦОМ” Батноров хийцийн арга барилыг ашиглан дан гар аргаар бүтээсэн 90 см өндөр 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтжээ. Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж, тулгуур 4-н багана дээр улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн оройд нь хангарди, луу, бар, арсланг алтаар урлан 50 см амсартай цул мөнгөн аягыг байрлуулсан байна.


Өөрийн гэсэн өвөрмөц ур хийцээрээ ялгарах энэ цомд монгол түмний дээдлэн хүндэлдэг билиг зүйн бүх ухааныг уламжлалт ус, уул, үүлэн хээн дүрслэлээр илэрхийлжээ.
Мөн таван тив дэлхийгээ багтаасан дүрслэлийн өгүүлэмж, хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж тэнгэр газрын хүчингүүд дөрвөн зүгийг эрхшээхийн бэлгэдэл, баяр жаргалтай байж урт удаан наслах, айл гэрийн энх амгалан бат бэх байх, олз омог хүсэл тэмүүлэл, хүн бүхэн аз жаргалтай байхыг бэлгэдэхийн зэрэгцээ хязгааргүй эрх чөлөө эд баялаг дүүрэн байх хүслийг шингээсэн байна.


Тоёота, жолооч,зорчигчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаардаг. Тиймээс ч нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн аюулгүй байдалд чиглэсэн гурван товхимол гаргаж түгээж байв. Харин энэ жилийн наадмын хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, хамгаалалтын 150 ширхэг хувцас бэлэглэж байгаагаа Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд албан ёсоор гардуулан өглөө.
Үүний зэрэгцээ наадмын өдрүүдэд морин уралдааныг дагах хэвлэл мэдээллийнхэнд зориулан гурван автомашиныг жолоочийн хамт гаргаж өгч байгаа аж.
Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд наадмын өдрүүдэд “Тоёота сэйлс Монголиа” ХХК нь Жанжин Д.Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тусгайлан зассан “ТОЁОТА” асрыг байршуулж наадамчин олонд эрийн гурван наадмын шууд дамжуулалтыг үзүүлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хэрхэн зөв хангах, автомашины аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгуулахаар болсныг тус компаниас мэдээллээ.
Сонирхуулахад, “Тоёота мотор корпораци” 2014 оноос хойш өөрийн төлөөлөгчийн газраар дамжуулан наадмын түрүү бөхөд ТОЁОТА автомашин бэлэглэсэн ба өнөөг хүртэл таван жилийн хугацаанд таван автомашин бэлэглэсэн байна. Өнгөрсөн онд ТОЁОТА МОТОР КОРПОРАЦИ нь албан ёсны түншийн хувьд Үндэсний Их Баяр Наадмын түрүү магнай бөхийг “Ланд круизер VX-К”загварын автомашинаар шагнан урамшуулсан юм. Мөн 2018 оноос эхлэн энэхүү түншлэлийг “Тоёота сэйлс Монголиа” ХХК хариуцан ажиллаж байна.

Нийгэм
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчим баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Үүнд;
– Засгийн газрын үнэт цаас худалдан авах
– Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох
– Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж
– Банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар зохицуулсан.
Энэ хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс банкны системд нөлөө бүхий арилжааны банканд 2025 онд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг 700.0 тэрбум төгрөгөөр, 08 дугаар тогтоолоор банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн 2025 оны хүүгийн доод хэмжээг жилийн 14.2 хувиар шинэчлэн баталсан.
Эдгээр эрх зүйн зохицуулалтын дагуу банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудад саналыг хүргүүлж, тухайн банкнаас ирсэн санал бүрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлд хүргүүлсэн. Тус газраас гаргасан шийдвэр дүгнэлтэд үндэслэн НДҮЗ-ийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр банкуудад байршуулснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 105.0 тэрбум төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулах, өсгөн нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 300.0 тэрбум төгрөгөөр Засгийн газрын дотоод үнэт цаас авч, сангийн хөрөнгийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Нийгэм
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ

Нийгэм
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо

I. Боловсрол
1. 2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2. 2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС
3. 2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
4. 2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5. 2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ
II. Ажлын туршлага
1. 2007он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2. 2007-2009 он дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3. 2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4. 2014-2021он дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5. 2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6. 2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал
III. Сонгуульт ажил
1. 2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2. 2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3. 2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС