Нийгэм
Энэ сарын 13-нд Монгол, Солонгосын уран бүтээлчдийн “Гэрэлт дроны үзүүлбэр, Улаанбаатарт болно

БНСУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ой 2020 онд тохиох юм.
Үүнтэй холбогдуулан Сөүл хотын зүгээс долоодугаар сарын 11-ний үдэш Д.Сүхбаатарын талбайд болох шоу тоглолтын үеэр “Гэрэлт дроны үзүүлбэр, 13-нд Сөүлийн гудамжинд хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоор мэндчилгээ дэвшүүлэх аж.
ЭНЭХҮҮ АРГА ХЭМЖЭЭНҮҮД НЬ СӨҮЛ ХОТООС УЛААНБААТАР ХОТОД ИЛГЭЭЖ БУЙ БЭЛЭГ
Эдгээр үйл ажиллагааны талаар Найруулагч, продюсер Д.Гарьд “БНСУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны болон Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны ой баярыг угтан баяр наадмын өдрүүдэд хоёр үйл ажиллагаа зохион байгуулна. Нэгдүгээрт Гэрэлт дроны үзүүлбэр долоодугаар сарын 11-ний орой болно. Энэхүү үзүүлбэр нь Улаанбаатарын үдэш тоглолтын хаалтын үйл ажиллагаа болж 01:00 цагаас эхэлнэ. Үүнийг бид гэнэтийн бэлэг болгохоор төлөвлөж байна. Тиймээс ч бэлтгэлээ хотоос зайдуу нууц газар хийж байгаа.
Харин энэ сарын 13-нд Сөүлийн гудамжинд буюу Циркийн ард талын задгай талбайд “I UB-Seoul U Song & Dance Festival” гэх энтертаймэнт үйл ажиллагаа, тоглолт зохион байгуулна. Энэ нь хоёр хотын найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой тоглолт учраас манай залуус өргөнөөр оролцохыг уриалж байна. Тоглолын үйл ажиллагаа тухайн өдрийн 17:00 цагт эхэлнэ. Гэхдээ бүтэн өдрийн турш Сөүлийн гудамжинд олон үйл ажиллагаа зохион байгуулахаар бид ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь ойн баяруудыг угтан Сөүл хотоос Улаанбаатар хотод илгээж буй бэлэг юм” гэв.
ТОГЛОЛТООС ГАДНА БҮХЭЛ ӨДРИЙН ТУРШИД ТӨРӨЛ БҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛНА
“Vitamin tree Gobi” компанийн захирал Ө.Жавзандулам “Ихэнх хүмүүс наадмын эхний өдрүүдэд бөх, морио үзээд завгүй байдаг зарим нь хотоос гараад явчихдаг учраас “I UB-Soel U Song & Dance Festival”-ыг 13-ны өдөр зохион байгуулахаар болсон. Тоглолтоос гадна бүхэл өдрийн туршид Монгол болон Солонгос үндэсний хувцасыг өмсөж зураг авхуулах, янз бүрийн байдлаар хөрөг зураг зурах, Солонгос Монголын соёлын төстэй талуудыг харуулсан төрөл бүрийн тоглоомууд явуулна. Мөн өндөр шагналын сантай бүжгийн тэмцээн болно. Тиймээс залуучууд болон аялал жуулчлалаар ирсэн гадныхан их сонирхох болов уу гэж бодож байна. Тоглоом, тэмцээн бүр олон төрлийн бэлэгтэй.
Бүжгийн тэмцээний бүртгэл энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Нэгдүгээр байр 2.5 сая төгрөг, Хоёрдугаар байрт хоёр уран бүтээл шалгаруулан тус бүр нэг сая төгрөг, Гуравдугаар байрт таван уран бүтээл шалгаруулж, тус бүр 400 мянган төгрөгийн шагнал олгоно.
Уг үйл явдалтай холбогдуулан Сөүл хотын ИТХ-ын Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын газрын дарга Ким Чон Воноор ахлуулсан төлөөллөгчид ирж Сөүл хотын даргын мэндчилгээг Улаанбаатар хотын удирдлагуудад хүргэж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцана” гэлээ
БНСУ-ын Orange Ocean компани, Улаанбаатар хотын захиргаа, “Vitamin tree Gobi” компани дээрх үйл ажиллагааны зохион байгуулагчаар ажиллаж байгаа аж.

Нийгэм
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчим баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Үүнд;
– Засгийн газрын үнэт цаас худалдан авах
– Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох
– Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж
– Банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар зохицуулсан.
Энэ хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс банкны системд нөлөө бүхий арилжааны банканд 2025 онд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг 700.0 тэрбум төгрөгөөр, 08 дугаар тогтоолоор банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн 2025 оны хүүгийн доод хэмжээг жилийн 14.2 хувиар шинэчлэн баталсан.
Эдгээр эрх зүйн зохицуулалтын дагуу банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудад саналыг хүргүүлж, тухайн банкнаас ирсэн санал бүрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлд хүргүүлсэн. Тус газраас гаргасан шийдвэр дүгнэлтэд үндэслэн НДҮЗ-ийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр банкуудад байршуулснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 105.0 тэрбум төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулах, өсгөн нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 300.0 тэрбум төгрөгөөр Засгийн газрын дотоод үнэт цаас авч, сангийн хөрөнгийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Нийгэм
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ

Нийгэм
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо

I. Боловсрол
1. 2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2. 2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС
3. 2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
4. 2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5. 2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ
II. Ажлын туршлага
1. 2007он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2. 2007-2009 он дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3. 2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4. 2014-2021он дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5. 2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6. 2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал
III. Сонгуульт ажил
1. 2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2. 2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3. 2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС