Нийгэм
Уран бүтээлчдийг дархан хилээр аялангаа эх орны тухай бүтээл туурвихыг санал болгож байна

“ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ” цогц хөтөлбөрийн 1-р үе шат болох “УРАН БҮТЭЭЛЧИД УЛСЫН ХИЛЭЭР” төсөл хэрэгжиж эхлээд байна. 21 дүгээр зуунд дэлхий нийт даяаршихын хирээр дангаарших асуудал улс орны хувьд нэн тэргүүний асуудал болсоор байна. Ялгарал, сорилын эрин зуунд зөөлөн хүчний бодлого ч мөн адил хэрэгжсээр байгаа билээ. Тиймээс Соёл урлаг бол улс үндэстний ялгарал, хүн зоны дархлааг бий болгож байдаг үндсэн ойлголт гэдгийг хүлээн зөвшөөрч, соёл урлагаар дамжуулан үр хойчдоо үндэсний уламжлалт сэтгэлгээ, дархлааг бий болгож, таниулж мэдүүлэх, өвлөн уламжлуулах үүрэг бид бүхний өмнө хэдийнэ иржээ.
Монгол Улсад сүүлийн 30 жил ЭХ ОРОН, ТУСГААР ТОГТНОЛ -ын тухай ном товхимолоос авхуулаад нэгдсэн нэг ойлголтыг бий болгох соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагдаагүй өнөөг хүрчээ. Тиймээс эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг цогцлоохоор Монгол Улсын ДАРХАН ХИЛЭЭР Бүтээгч, гүйцэтгэгч уран бүтээлчдийг аялуулан энэ цаг үеийн залуусыг ЭХ ОРНЫ тухай цогц ойлголт дээр нэгтгэж, соёлын үр тарих зорилгоор 2019 оны 7 сараас 2020 оны 1 сар хүртэл “Уран бүтээлчид Улсын хилээр” төслийг Монгол Улсын Засгийн Газар, Хил Хамгаалах Ерөнхий Газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна. Эх орны халдашгүй, дархан хил, тодорхой зурваст газруудаар нийтдээ 12.000 км аялана.
• Зураач
• Хөгжмийн зохиолч
• Бүжигчин
• Зохиолч
• Яруу найрагч
• Дуучин
• Түүх ч судлаач
• Фото зурагчин
• Нийтлэлч, сэтгүүлч
• Контенпрари зэрэг соёл урлагийн 15 салбарын 120-150 мэргэжлийн уран бүтээлч дараах 5 маршрутын дагуу
• Улаанбаатар хотоос Баян-Хонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлд 15-17 хоног
• Баян-Өлгий аймгаас Увс, Завхан, Хөвсгөл хүртэл 10-12 хоног
• Хөвсгөл аймгаас Булган, Сэлэнгэ аймгийн чиглэлд 9-11 хоног
• Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Халх голын чиглэлд 14- 16 хоног
• Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгийн чиглэлд 17-19 хоног буюу нийт 75 хоног аялна.
Бүтээгч уран бүтээлчдийн хувьд өөрсдийн оюун ухаан, ур чадвар, сэтгэлгээгээрээ уран бүтээл туурвиж Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгнө. Харин гүйцэтгэгч уран бүтээлчид аяллын явцад алслагдсан хил хязгаарын ард иргэд болон хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд урлаг соёлын үйлчилгээ үзүүлнэ. Уран бүтээлчдийн багийг ард түмний хүндэтгэлийг хүлээсэн 3 үеийн төлөөллөөс бүрдүүлж ажиллана.
“Уран бүтээлчид-Улсынхаа хилээр” төслийн үр дүнд
• Дууны уран бүтээл
• Яруу найргийн бүтээл
• Жүжиг, киноны бүтээл
• Уран зургийн үзэсгэлэн
• Уран барималын бүтээл
• Кино уран бүтээл
• Сэтгүүлзүйн уран бүтээл
• Телевизийн уран бүтээл
• Хөгжимийн уран бүтээл
• Илтгэл, ном товхимол
• Гэрэл зургийн үзэсгэлэн
• Хосломол уран бүтээлүүд төрөн гарах бөгөөд Боловсролын хүрээнд (Сургуулийн өмнөх болон ЕБС сурагчдын) сургалтын хөтөлбөрт тусгуулахаар эх оронч үзлийг таниулан төлөвшүүлэх ном, анимэйшн, хүүхэлдэйн кино, зурагт ном, дуу хөгжим, шүлэг, үлгэр домгийн эмхтгэл, яруу найраг, богино өгүүллэг, жүжиг, хилийн цэргийн түүхэн алдарт хүмүүс, байгаль, газарзүйн мэдлэг олгох контентийг бүтээж БСШУСЯ-д хүлээлгэн өгнө.
Хилийн цэргийн болон хил дагуух үзэсгэлэнт байгалийн фото зургийн цомог, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахуйц (Улаанбаатар хотоос Монгол улсын хилийн аль нэг багана хүртэл аялах хөтөлбөр) шинэ 5 маршрутын зураг, аяллын санхүүгийн тооцоолол, бодит судалгааг гаргаж БОАЖЯ-д хүлээлгэн өгнө. Монгол Улсын хил, хязгаар нутаг, хилчдийн аж амьдралыг харуулсан баримтад нэвтрүүлэг, гэрэл зургийн цомгууд, дуу шүлэг, нийтлэл болон орчин цагийн хилийн түүхэн архивыг бүрдүүлэн Хил Хамгаалах Ерөнхий газарт хүлээлгэж өгнө. Монгол улсын хилийн бүрэн бүтэн байдал, хил дагуух үзэсгэлэнт газруудын гэрэл зургийн цомог болон төслийн хүрээнд төрөн гарсан контент, уран бүтээлүүдийг Монгол Улсын Засгийн Газар, Монгол Улсын Архивын Ерөнхий газар, Хил Хамгаалах Ерөнхий газарт тус тус хүлээлгэн өгнө. Бидний эхлүүлж буй “ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ- УРАН БҮТЭЭЛЧИД УЛСЫН ХИЛЭЭР” төслийг маань үр дүнг хамт бүтээлцэж, зорилгодоо хүрэх их замд хамт нэгдэнэ гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: “ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ- УРАН БҮТЭЭЛЧИД УЛСЫН ХИЛЭЭР” төсөл

Нийгэм
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчим баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Үүнд;
– Засгийн газрын үнэт цаас худалдан авах
– Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох
– Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж
– Банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар зохицуулсан.
Энэ хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс банкны системд нөлөө бүхий арилжааны банканд 2025 онд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг 700.0 тэрбум төгрөгөөр, 08 дугаар тогтоолоор банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн 2025 оны хүүгийн доод хэмжээг жилийн 14.2 хувиар шинэчлэн баталсан.
Эдгээр эрх зүйн зохицуулалтын дагуу банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудад саналыг хүргүүлж, тухайн банкнаас ирсэн санал бүрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлд хүргүүлсэн. Тус газраас гаргасан шийдвэр дүгнэлтэд үндэслэн НДҮЗ-ийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр банкуудад байршуулснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 105.0 тэрбум төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулах, өсгөн нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 300.0 тэрбум төгрөгөөр Засгийн газрын дотоод үнэт цаас авч, сангийн хөрөнгийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Нийгэм
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ

Нийгэм
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо

I. Боловсрол
1. 2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2. 2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС
3. 2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
4. 2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5. 2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ
II. Ажлын туршлага
1. 2007он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2. 2007-2009 он дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3. 2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4. 2014-2021он дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5. 2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6. 2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал
III. Сонгуульт ажил
1. 2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2. 2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3. 2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС